fbpx Дуучин Укагийн “Dance with me” амьд шоу тоглолт 6 дугаар сарын 10, 11-нд болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
3 минут 20 секунд

Дуучин Укагийн “Dance with me” амьд шоу тоглолт 6 дугаар сарын 10, 11-нд болно

Урлаг бол хүний авьяас чадвар, мэдрэмжээс гадна туршлага, мэдлэг, дотоод сэтгэлээс бүтдэг зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр /Ука/-ын хувьд урлагт хөл тавьснаасаа хойш өөрийн гэсэн өнгө төрх, ертөнцийг бүтээгээд хэдийнээ 20 жил болжээ. Дуучин Ука энэ хугацаанд хүнийхээ хувьд ч, уран бүтээлийнхээ хувьд ч, уран бүтээлчийнхээ хувьд ч үргэлж хувьсал хийсээр ирсэн.

Дуучин Укагийн бие даасан “Dance with me” амьд шоу тоглолт ирэх 6 дугаар сарын 10, 11-нд болох гэж байна. Тус тоглолт дэлхийн стандартыг бүрэн хангасан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д зохион байгуулагдах бөгөөд тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Store pay” ажиллаж байгаа бол ерөнхий зохион байгуулагчаар “ВЭП энтертайнмент продакшнс”, хамтрагчаар “Brainstorm branding agency”, “Steppe arena”, “MMP”, “Steppe amusement” зэрэг газар хамтран ажиллаж байна. Энэхүү тоглолт дуучин Укагийн өдий хүртэл хийж бүтээсэн бүхнээ үзэгч сонсогчиддоо тайлагнасан гайхалтай өдрүүд байх аж. Үзэгч, сонсогчид дуучин Укагийн бас нэгэн онцгой дүр төрхийг харах мөч ойртсоор байна. Тодруулбал, түүний уран бүтээлүүдийн шинэ бүлэг эхэлж, шинэ үүд хаалга нээгдэхэд багахан хугацаа үлджээ.

“Dance with me” тоглолтод урилгаар “Киви”, “Татар” хамтлаг, дуучин Наагий, Оргил, Оки, Б.Алтанжаргал, Э.Дашням, реппэр Цэцэ, AM C, Nene, Don Dior нар оролцож, хамтран дуулах юм байна. Дуучин Ука дээрх уран бүтээлчидтэй хамтран дуулсан хит дуунуудаасаа гадна өөрийн “Хайр хөгжим юм уу”, “Маргаашийн нар луу хамт аялах уу” “Don’t stop”, “Цагааруулна” гээд олон хит дуунаасаа дуулахаас гадна цоо шинэхэн уран бүтээлүүдээ ч үзэгч сонсогчиддоо зориулан хүргэх ажээ.

Дуучин Ука “Dance with me” тоглолтынхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Урт удаан хүлээсэн шоу тоглолтоо хүргэх өдрүүд ойртож байна. Олон жилийн хөдөлмөр, өөрийн сэтгэл зүрхээрээ оролцон бүтээлцсэн дуу, хөгжмөө сонсож шилдэг хөгжимчид, шилдэг бүжигчид, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй, шинэ орчинд сонсогч, үзэгчидтэйгээ жаргах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж бэлдсээр байна.

2020 онд “Буянт-Ухаа” спорт цогцолборт тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч, цар тахлын улмаас тоглолтоо цуцлалгүй, тохиромжтой цагийг тэсэн ядан хүлээлээ. Энэ удаа “Steppe arena”-д болох тоглолтыг минь тэвчээртэй хүлээж байсан та бүхнийгээ хүндэтгэн, талархаж байна. 6 дугаар сарын 10, 11-ний өдөр жаргаж, дуулж, бүжиглэж, хайр цацарсан үдшийг хамт өнгөрөөхийг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм.

“Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяны 5 дахь 14 хоногийн урамшууллын эзэд тодорлоо

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​