fbpx МҮОНРТ ойн баяраа ₮229 саяар тэмдэглэж, Үндэсний зөвлөлийн гишүүний урамшуулал ₮500 мянга байсныг ₮1.2 сая болгон нэмжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 24 секунд

МҮОНРТ ойн баяраа ₮229 саяар тэмдэглэж, Үндэсний зөвлөлийн гишүүний урамшуулал ₮500 мянга байсныг ₮1.2 сая болгон нэмжээ

Төсвийн байнгын хорооны тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв.

Төрийн аудитын байгууллагын зүгээс МҮОНРТ-ийн олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага тул олон нийтийн төлөөллийн байгууллага болох УИХ-ын даргын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамааруулж, шилжүүлэх саналыг уламжилж байна” хэмээн танилцуулгадаа дурдсан. Өөрөөр хэлбэл, МҮОНРТ-ийг УИХ-ын харьяа байгууллага болгох саналыг аудитын байгууллагаас гаргав. Үүнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өгсөн юм.

Тэрбээр “Аудитын байгууллагын саналаар МҮОНРТ-ийг олон нийтийн биш УИХ-ын харьяа байгууллага болгох юм байна. Төсвөөс өгдөг дэмжлэгийн Сангийн яам хариуцдаг нь үндэсний олон нийтийн байлгахад нь чухал үүрэг гүйцэтгэдэг болов уу.

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз бол Засгийн газрынх биш. Олон нийтийн телевиз. Төсвөөс мөнгө өгөхөөр олон нийтийн телевиз гэдэг нэртэй нь харшлаад байгаа юм. Мөнгийг нь авчихсан болохоор захиалгынх нь юмыг явуулж л таарна. Засгийн газар юу хэлнэ түүнийг л хийнэ. Энэ зарчим буруу юм байна. Тиймээс аудит оруулах шийдвэр гаргасан” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Аудитын шалгалтаар 10 чиглэлийн 25 зөрчил илэрсэн байна. Ер нь аудит хийлгээд түүний дагуу арга хэмжээ авдаггүй бол улсаас өгдөг дэмжлэгийг багасгавал яасан юм. Орон тоогоо цөөлж, үр ашгаа сайжруулъя гэж бодохгүй байна уу. 760 хүн ажиллаж байгаа юм байна. Гэтэл манай зарим яам 70 хүнтэй ажиллаж байгаа. Үүнтэй харьцуулбал танайх 10 яамны бүтэцтэй адилхан хэмжээнд ажиллаж байна.

Айл өрх бүрээс авдаг 1,200 төгрөгийн хураамжийн орлого муу байна гэж та бүхэн хэлж байна. Гэтэл “Цагийн хүрд” зэрэг цөөхөн хэдхэн нэвтрүүлгээс бусад контентууд үзэгчдийн сонирхлыг татдаггүй болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Үүнийг сайжруулах тал дээр ямар ажил хийх вэ.

Мөн Монголын радиод 120 хүн ажилладаг гэж байна. Гэтэл сонсогчдын 40 орчим хувь нь Монголын радиог сард 1-2 удаа л сонсдог гэсэн судалгаа гарсан байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүх: МҮОНРТ нь төсвөөс дэмжлэг авах зохицуулалттай. Хураамжийн орлого буурсан нь цар тахалтай холбоотой. Айл өрхийн эрчим хүчний хураамжийг төрөөс хариуцсантай холбоотойгоор манай хураамж төвлөрөхөө больсон. Дээрээс нь айл өрхүүдээс авдаг хураамж маш бага. Үндэсний олон нийтийн телевиз нь олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээлэл, контент бэлтгэхээс гадна онцгой нөхцөл байдалд төрийн мэдээлэл, бодлогыг дамжуулдаг гол суваг гэдэг утгаараа хураамж авдаг.

МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар: Радиог шинэчлэх тухай асуудал яригдаж байгаа. Шинээр баригдаж байгаа барилгуудад радиогийн шугамтай байх ёстой гэдэг шаардлага байдаг улсын комисс үүнийг тоодоггүй. Ингээд жил ирэх бүр дэд бүтэц нь байхгүй болсоор радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ ФМ радионуудад цохигдсон.

Манайд одоогийн байдлаар 720 хүн цалин авч ажиллаж байна. Телевизийн стандартаар гэж яривал энэ 720 хүн хаанаа ч хүрэлцэхгүй. Телевиз өөрөө нийлмэл урлаг учраас маш олон мэргэжлийн хүмүүс нийлж байж үүнийг бүтээдэг. Гэхдээ бид хүний нөөцөө багасгах цалин нэмэгдүүлэх гэдэг стратеги барьж ажиллаж байгаа.

Улсын төсвийн санхүүжилтийн байхгүй болгоно гэдэг нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас зарчимд нийцэхгүй байх.

Аудитын дүгнэлт дэх МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүдээс

Нэг. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд мөрдөж буй эрх зүйн актуудын нийцэл, дотоод хяналт, засаглалын үйл ажиллагаа хангалтгүй байна.

Тухайлбал, Үндэсний зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох журмыг боловсруулж батлалгүй, урамшуулал олгож байгаа нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.22 хэсэгт заасантай нийцээгүй байна.

Хоёр. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн санхүүгийн нөөцийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна.

Тухайлбал, улсын төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэгийн төлөвлөлт тодорхойгүй, үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлсэн гэж дүгнэжээ. Мөн зарим алба, хэлтэс орон тоог хэмнэж, зарим алба, хэлтэс илүү орон тоогоор ажиллаж байна. Жишээ нь, Монголын мэдээ суваг 2018 онд 28 орон тоо дутуу ажиллаж 239.3 сая төгрөг хэмнэсэн байхад, Үндэсний телевиз 49 орон тоо илүү ажиллаж 407.3 сая төгрөгөөр цалингийн санг хэтрүүлсэн, 2019 онд Техникийн төв 12 орон тоо дутуу ажиллаж 134.0 сая төгрөг хэмнэсэн, Үндэсний телевиз 3 орон тоо илүү ажиллаж 73.7 сая төгрөгөөр цалингийн санг хэтрүүлсэн байна.

Түүнчлэн урамшуулал олгох журмуудын зохицуулалттай холбоотой дараах асуудлууд байна. Үүнд:

  • Үндэсний зөвлөлийн 2020 оны 05 дугаар тогтоолоор үндэсний зөвлөлийн нэг гишүүнд сард олгох урамшууллын хэмжээг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 1.200.0 мянган төгрөгөөр тогтоосноос шалтгаалан, үндэсний зөвлөлийн гишүүдэд олгох урамшууллын төсвийг 2020 онд 67.5 сая төгрөг хэтрүүлэн олгосон;
  • Захирлын зөвлөлийн 13-15 гишүүнд 2018-2020 онд уран бүтээлийн 172.6 сая, төсөл хөтөлбөрийн 62.0 сая, чанарын 167.5 сая нийт 402.2 сая төгрөгийн урамшууллыг давхардуулан олгосон;
  • Маркетингийн менежерүүдийн ажлын чанарыг үнэлэх, урамшуулал олгох журмаар 2018- 2020 онд маркетингийн 2-4 менежерт нийт 97.5 сая төгрөгийн урамшуулал олгожээ.

МҮОНРТ-ийн 2018-2020 онд олон нийтийн өмчөөс нийт 615.7 сая төгрөгийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна. Тухайлбал:

  • Шүүхийн шийдвэрээр ажлаас халагдсан ажилтанд 44.2 сая төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгосон;
  • Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад 143.4 сая төгрөг;
  • Байгууллагын үйл ажиллагааны тайлан хэвлүүлэхэд 143.7 сая төгрөг;
  • МҮОНРТ-ийн болон бусад хэлтсийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 229.2 сая төгрөг;
  • Хуулийн зөвлөх үйлчилгээ авахад 55.2 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

Мөн МҮОНРТ-д бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

  • Барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүй хоёр компанийг найман удаа сонгон шалгаруулж, 385.8 сая төгрөгийн засварын ажил гүйцэтгүүлсэн,
  • Олон улсын Робокон тэмцээнд оролцох зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах нээлттэй тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул үнэлгээний хороо бүх тендерээс татгалзах шийдвэр гаргасан байхад Үндэсний зөвлөлийн шийдвэрээр шаардлага хангаагүй тендер ирүүлсэн компанитай 383.0 сая төгрөгийн шууд гэрээ байгуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.
“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн МАРШРУТ ба ХӨТӨЛБӨР
“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн МАРШРУТ ба ХӨТӨЛБӨР
 
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​