fbpx ОХУ-ын ЭСЯ: Украины армийн 2439 цэрэг бууж өгсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 51 секунд

ОХУ-ын ЭСЯ: Украины армийн 2439 цэрэг бууж өгсөн

Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ы холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хоёр талын харилцааны тухай

Өчигдөр буюу 5 сарын 25-нд ЭСЯ-ны ажилтнууд Монгол Улсын Гадаад харилцааны яамны мэргэжил нэгт нөхдүүдтэй хамтран «Шинэ Налайх» цэцэрлэгт хүрээлэнд 100 ширхэг модны суулгац тарих ажлыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болсон юм. Та бүхэн санаж байгаа байх. өнгөрсөн жил бид Орос, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Ийнхүү Орос, Монголын найрамдлын 100 жилийн ойн бэлгэ тэмдэг болсон хус, улиас, хөх гацуур зэрэг модны100 ширхэг суулгацыг Улаан-Үд хотын Бүгд найрамдах улсын ойн газраас хандивласан юм. Энэхүү үйл ажиллагааг дэмжсэн цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон болон арга хэмжээнд оролцогчдод талархал илэрхийлье. Энэхүү арга хэмжээ маань Монгол орныг ойжуулан ногооруулах, байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулахад жинтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ сарын 27-28-нд Бүгд Найрамдах Буриад Улсад «Орос ба Монгол Улс. Шинэ бодит байдал дахь түншлэл» гэсэн нэртэй анхны олон улсын форум зохион байгуулагдах тухай дахин мэдээлж байна. Энэхүү форум нь Орос, Монгол Улсын хооронд эдийн засгийн нэгдсэн орон зайг бий болгох, тээвэр, ложистикийн харилцааг сайжруулах, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, манай хоёр улсын хооронд бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой юм.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдах хэлэлцүүлгүүд, “дугуй ширээний уулзалтууд” эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлалын салбарын асуудлыг ч хөндөнө. Тус Форумд ОХУ-ын мужуудын тэргүүн нар, төрийн корпорацууд, санхүүгийн байгууллагуудын удирдлагууд, Оросын томоохон үйлдвэрчид, бизнес эрхлэгчид уригдсан байна. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга бөгөөд ОХУ-ын Алс Дорнодын Холбооны тойрог дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев, ОХУ-аас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгч Максим Васильев, ОХУ-ын Алс Дорнод, Хойд туйлын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч сайд Марат Шамьюнов нар оролцохоор бүртгүүллээ. Монголын талаас төр засгийн төлөөлөл, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, гишүүд, бизнесийн төлөөлөл зэрэг 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирэхээр хүлээгдэж байна.

Форумын үйл ажиллагааг зохион байгуулагчийн албан ёсны телеграм сувгаар цахимаар үзэх боломжтойг анхаарна уу. Орос, Монголын хамтын ажиллагаа, тэр дотроо худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа жилээс жилд эрчимжиж байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт 2021 онд 1.8 тэрбум ам.доллар давжээ.

Хоёр талын бизнестэй холбоотой сэдвийн талаар үргэлжлүүлье. Энэ долоо хоногт Бүгд Найрамдах Алтай Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Горно-Алтайский Улсын Их Сургууль хамтран Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн олон улсын уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтаар Бүгд Найрамдах Алтай Улс болон Монгол Улсын бизнес эрхлэгчид худалдааны салбарт хамтран ажиллах асуудлыг авч хэлэлцлээ.

Аялал жуулчлалын салбарын талаар хэлэлцээ хийх үеэр бизнес эрхлэгчид жуулчдыг солилцох чиглэлүүдийг тодорхойлсон. Монголын төлөөлөгчид ноолууран бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Эрхүүгийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлөөлөгчид Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочиллоо. Эрхүүгийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Михаил Корняков ажлын уулзалтын үеэр “Союз Восток” хийн хоолойг барих, ашиглах мэргэжилтэн бэлтгэх хамтарсан боловсролын хөтөлбөр эхлүүлэх боломжийг авч үзэхийг санал болгов. “Союз Восток” хийн хоолой гэсэн ийм томоохон төсөлд зориулан боловсон хүчнийг хамтран бэлтгэх нь Орос, Монголын харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болно. Хөтөлбөрийн төсөлд оюутнуудыг Монголд ч, Орост ч суралцуулахаар тусгасан. Оюутнууд эхний хоёр жил Монголд анхан шатны ур чадвар эзэмшиж, дараа нь хоёр жил Орост суралцдаг. Эрхүүгийн шинжлэх ухаан, технологийн их сургууль 2019 оноос хойш ШУТИС-тэй хамт «Корпорацийн мэдээллийн систем. Шинэлэг арга барил, талбарууд» нэртэй хамтарсан магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эхний жил монгол оюутнууд Эрхүүгийн их сургуульд, хоёр дахь жил нь ШУТИС-д суралцдаг. Сургалт англи хэлээр явагдана.

Олон улсын асуудлын тухай

Барууны орнуудын элчин сайдын яамд “UB Post” болон “Өдрийн сонин”-д төлбөртэй сурталчилгаа нийтлүүлснийг бид анзаарсан. Бид үүнд хариулахаас өөр аргагүй байна, учир нь Барууны элчин сайдын яамнууд хүний эрх, олон улсын эрх зүй гэсэн маш ерөнхий, хэвшмэл үзэл бодлыг л ярьдаг. Ойрын хугацаанд бид Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны үеэрх Барууны улс орнуудын үйдлдийн талаарх өөрийнхөө санал бодлоо ч эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлбөртэй сурталчилгаа болгон байрлуулахыг хүсэх болно.

5-р сарын 20-нд Оросын Батлан хамгаалах яам Мариуполь дахь "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэрийн нутаг дэвсгэрийг бүрэн чөлөөлсөн гэж мэдээлэв - Украины цэрэг, Азов хорооны дайчид нуугдаж байсан тус үйлдвэрийн газар доорх байгууламжууд ОХУ-ын Зэвсэгт хүчний бүрэн хяналтад орсон байна. Оросын зэвсэгт хүчний. 5 сарын 16-наас хойш үйлдвэрийн нутаг дэвсгэрт нэг сар орчим хоригдож байсан Азов хороо болон Украины армийн нийт 2439 цэрэг зэвсгээ тавьж, бууж өгсөн гэж БХЯ-аас мэдээллээ.

Манай улсыг хамтын ажиллагааны бүх салбараас шахах зорилгоор өрнөдийн хамтын нийгэмлэгийн эхлүүлсэн Оросын эсрэг томоохон кампанит ажлын ээлжит хохирогч бол олон улсын үзэсгэлэнгийн хөдөлгөөн болсон юм байна. Харамсалтай нь ийм нөхцөлд дэлхийн хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулах эрхийн төлөө шударга өрсөлдөх боломжгүй болоод байна. Бусад 4 нэр дэвшигчтэй өрсөлдөж байгаа нөхцөлд Москва ЭКСПО-2030 үзэсгэлэнг зохион байгуулах хүсэлт гаргасан ч хэчнээн маргаангүй давуу талтай байсан ч шударгаар үнэлэгдэхгүй нь ойлгомжтой.

Үүнтэй холбогдуулан Оросын Холбооны Улс ЭКСПО-2030 үзэсгэлэнг зохион байгуулах хүсэлтээ сайн дураараа татах тухай зарчмын шийдвэр гаргалаа. Холбогдох мэдэгдлийг тогтоосон журмын дагуу 5-р сарын 23-ны өдөр Олон улсын үзэсгэлэнгийн товчоонд хүргүүлсэн.

Орос Улс болон түүний түншүүдэд дарамт шахалт үзүүлж байгаа нь манай улсыг гутаан доромжлох гэсэн зарим улс орны бас нэгэн увайгүй оролдлого гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн АНУ-ын төлөөлөгчдийн зохион байгуулсан Хүнсний аюулгүй байдлын тухай бага хурлын үеэр манай улсын эсрэг хийсэн ээлжит найрсаг бус мэдэгдэлд бид анхаарал хандуулсан. Энэхүү арга хэмжээ нь 5-р сарын 18-нд Нью-Йорк хотод цөөн тооны улсын оролцоотойгоор зохион байгуулагдсан бөгөөд зорилго нь маш тодорхой байсан – энэ нь дэлхий дахинд хүнсний хомсдол үүссэний гол шалтгаан бол Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа гэдгийг нотлон харуулах юм.

АНУ болон түүний Европ дахь холбоотнууд ийм заль мэхээрээ олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлж, бусад улс орнуудыг барууны Оросын эсрэг чиг хандлагыг дэмжихийг ятгах гэж зориудаар оролдож байгааг бид сайн мэдэж байгаа.

Үүнтэй холбогдуулан Барууны улс орнууд үргэлж мартаж байгаа дэлхийн хүнсний аюулгүй байдал муудаж байгаагийн бодит суурь шалтгааныг бид дахин сануулмаар байна. Төгс төгөлдөр, хамгийн тохиромжтой эдийн засгийн загварын талаарх өөрсдийнхөө үзэл бодлыг бусдад тулган шахах оролдлогууд нь дэлхийн эдийн засгийн хямралд хүргээд байна. Тэдний өөрсдийн буруу тооцоолол, санхүү, эрчим хүч, уур амьсгал, хүнсний бодлогод хуримтлагдсан системийн алдаанууд л дэлхийн хэмжээний хямралыг ойртуулж байна. Мөн бид COVID-19 тахлын нөлөөг дутуу үнэлж болохгүй. Нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсан, ачаа тээвэр, даатгалын өртөг нэмэгдсэн зэргээс болоод дэлхийн зах зээл, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нэлээд хэдэн жил үргэлжилж байгааг хүн бүхэн мэдэж байна. Оросын гадаад эдийн засгийн чадавхийн эсрэг тогтоосон түүхэнд байгаагүй олон тооны хязгаарлалтууд бол макро эдийн засгийг тогтворжуулах хүчин зүйл яах аргагүй биш. Бүх дэлхий энэхүү хязгаарлалтуудыг мэдэрсэн. Түүгээр ч барахгүй эдийн засгийн хувьд хамгийн эмзэг орнууд хамгийн түрүүнд хохирсон.

Барууны орнуудын нэг талын хууль бус арга хэмжээ л дэлхийн зах зээлд хүнсний хангамжийн логистик, санхүүгийн хэлхээг таслах асуудлыг улам хүндрүүлсэн юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүчний тэргүүлэгч нийлүүлэгчдийн нэг болох ОХУ-тай хийх худалдааг хязгаарлах, дотоодын эдийн засгийн операторууд, банкууд, тээврийн компаниудын эсрэг чиглэсэн хориг арга хэмжээ, манай хөлөг онгоцны боомтуудыг хааж, ачааны даатгалд хамрагдахгүй байх зэрэг нь тогтворгүй байдлыг үүсгэж, дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хүргээд буй.

Шинэ хязгаарлалт тогтооно гээд тасралтгүй заналхийлэл нь үймээн самуун, тогтворгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал, Америкийн иргэн Д.Бислигийн дээр дурдсан бага хурлын үеэр Орос улс өлсгөлөнг зэвсэг болгон ашиглаж байна гэсэн буруутгалыг бид эрс үгүйсгэж байна. Ийм мэдэгдэл нь зохисгүй бөгөөд олон улсын албан тушаалтны хувиар Д.Бисли чанд сахих ёстой алагчлахгүй байх, төвийг сахих зарчимд нийцэхгүй байна.Орос Улс Украины үр тарианы экспортыг Хар тэнгисийн боомтуудад хааж, үүний улмаас үр тарианы зах зээлд хомсдол үүсэж байгаа тухай хэл яриа бол ор үндэслэлгүй юм. Орос улс Украины экспортод саад учруулахгүй байгаа бөгөөд логистикийн асуудал нь зөвхөн Киевийн буруу, учир нь цэргүүд нь далайн боомтууддаа мина тавьсан. Оросын тал далайн хүмүүнлэгийн гарцыг үргэлж нээдэг.Орос улс арилжааны үүргийнхээ хүрээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхийн зэрэгцээ тусламж хэрэгтэй байгаа орнуудад хоёр талт болон олон талт шугамаар хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна. Манай улс дэлхийн хүнсний зах зээлийг тогтвортой ажиллуулах сонирхолтой байгаа.

Тамхинд үгүй гэж хэлбэл бие эрхтэнд тань гарах өөрчлөлт
Тамхинд үгүй гэж хэлбэл бие эрхтэнд тань гарах өөрчлөлт
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​