fbpx З.Төмөртөмөө: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд нийслэл анхаарч ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 29 секунд

З.Төмөртөмөө: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд нийслэл анхаарч ажиллаж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөтэй ярилцлаа.

-Маргааш тохиох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан тантай ярилцаж байна. Нийслэлийн хувьд хүүхдийн эрхийг хамгаалах ажил ямар түвшинд байгаа гэж та дүгнэх вэ. Хүүхдүүдэд чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ?

-Эрхэм хүндэт хүүхэд багачууддаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье. Өдгөө нийслэл Улаанбаатар хотод 18 хүртэлх насны 582860 хүүхэд амьдарч байна. Хүн амын хамгийн чухал бүлэг болох хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, тэдний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд хотын удирдлага бид ямагт анхаарч байна. Хотын даргын удирдсан Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийг тогтмол хуралдуулж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьж, орон нутгийн зүгээс баримталж буй бодлого, стратеги, төлөвлөгөөндөө тодорхой зорилтуудыг тусган ажиллаж байна. Нийслэлд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжиж, эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, санал санаачилгатай ажиллахыг уриалж, холбогдох байгууллага нэгждээ үүрэг чиглэл өгч хамтран ажиллаж байна.

-Энэ онд нийслэлд нэг чухал аян өрнөсөн нь “Нэгдүгээрт шалга” арга хэмжээ байсан. Энэ аяны үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Нийслэл Улаанбаатараа хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй хот байлгахад анхаарч хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Нэгдүгээрт шалга” арга хэмжээг хүүхдийн гэрийн орчин, сургуулийн орчин, хүүхдийн тоглоомын талбайд гэсэн гурван түвшинд эрсдэлийг шалгаж ажилласан. Энэ аянд нийслэлийн төрийн захиргааны нийт 88 байгууллагын 5012 ажилтан, албан хаагч хамрагдаж, орчныг үнэлэхэд хүүхдүүд өндрөөс унаж бэртэх эрсдэлтэй 32, цахилгаанд цохиулах аюул бүхий 14 , хүнд зүйлд дарагдаж мэдэх 10, автомашины эрсдэлтэй ес, ухсан нүх, траншейны нүх рүү унаж бэртэж болзошгүй 76 гэсэн нийт 151 зөрчил илэрсэн. Мөн Тээврийн цагдаагийн алба нийслэлийн ерөнхий боловсролын 86 сургуульд орчны аюулгүй байдлын үнэлгээ хийж, явган хүний гарцын тэмдэг байхгүй 44, хурд сааруулагч, тэмдэглэгээ байхгүй 32, хүүхэд сургууль орчмын бүсэд автомашины осолд өртөж болох өндөр эрсдэлтэй 86 зөрчлийг илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд судалгаанд хамрагдсан хүүхдийн тоглоомын 1090 талбайн 85 хувь буюу 927-г нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байсан. Энэ бүх зөрчлийг нэн даруй арилгуулах, цаашид хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчинг бий болгох талаар эрсдэлээс сэргийлэх, хяналтыг сайжруулах ажлыг нийслэлд өрнүүлсэн.

-Жил бүр хүүхдэд ээлтэй дүүрэг, хороо, байгууллага хамт олныг шалгаруулдаг. Тэгвэл нийслэл хот хүүхдэд ээлтэй хот болж чадсан уу. Чадаагүй бол хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай гэж бодож байна?

-Бид өнгөрсөн 2021 онд Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй эсэхийг тодорхойлох судалгааг есөн дүүргийн 8-17 насны 4094 хүүхдийн төлөөллөөс цахимаар авч дүгнэсэн. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 62 хувь нь орон сууцанд, 35 хувь нь гэр хороололд амьдардаг байсан. Хүүхдүүдийн үнэлгээгээр сурч хөгжих орчин буюу тоглоомын талбай, спорт заалны хүрэлцээ 42, эрүүл амьдрах орчин буюу хог, хөрс, агаарын бохирдол, ногоон байгууламж 55, сэтгэл зүйн орчин буюу мансууруулах бодис, хүчирхийлэл, харилцааны асуудал 57, аюулгүй амьдрах орчин буюу нийтийн тээвэр, хаягжилт, хүүхэд хамгаалал 59, эдийн засгийн хүрэлцээ 80 хувийн үзүүлэлттэй гарсан.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдэд ээлтэй орчин 59 хувь буюу “Саарал бүс”-д байна гэсэн үг. Энэ нь хүүхдүүдийн хувьд амьдарч буй орчин, нөхцөл нь ээлтэй бус, цаашид анхаарах шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс ч бид энэ санал асуулгын үр дүнг сайжруулах хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил “Нэгдүгээрт шалга”, “Анхаарал хариуцлага эрсдэлгүй орчин” аяныг санаачлан зохион байгуулж байна.

-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор сар бүрийн сүүлийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Ийн гэр бүлийн өдөр болгосноор ямар үр дүн, өгөөж гарч байна вэ?

-Сар бүр нийслэл, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсээс батлагдсан хөтөлбөрийн дагуу хороодод гэр бүлийн хөгжлийг дэмжсэн арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн. 2021 онд “Гэр бүлийн өдөр”-ийг сар бүр зохион байгуулж, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн найман цуврал контент, гэрэл зургийн уралдаан, зөвлөгөө, сургалт, захидлын уралдаан, нөлөөллийн ажил, эрдэм шинжилгээний хурал, захидлын уралдаан гэсэн 94 төрлийн үйл ажиллагааг цахим болон танхимаар зохион байгуулж, 145536 иргэнийг хамруулсан. Сар бүр гэр бүлийн өдрийг тэмдэглэн хэвшсэнээр нийгэмд гарч буй олон сөрөг үзэгдлийг бууруулах гэр бүлд нь эерэг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, бие биеэ хайрлах, хүндлэх, гэр бүлдээ цаг зав гаргах зэргээр олон нийтэд нөлөөлж байна.

-Нийслэлийн хэмжээнд байгууллага аж ахуйн нэгжүүд “Эцэг эхийн зөвлөл” байгуулж, хүүхдийн өрөө гаргаж, тохижуулах, түүгээрээ дамжуулан хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж байгаа. Энэ ажил ямар хэмжээнд өрнөж байна вэ?

-Энэ маш чухал ажил гэдгийг тодотгоё. Байгууллага, аж ахуйн нэгжүүд “Эцэг эхийн зөвлөл” байгуулж хүүхдийн өрөө гаргаж, тохижуулах, түүгээрээ дамжуулан хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, гэр бүлд суурилсан хүүхдэд ээлтэй үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж, тухайн жилийн амжилт, ололтыг дүгнэх, урамшуулах сайн туршлагыг олон нийтэд түгээдэг.

Нийслэлд 2021 оны байдлаар эцэг эхийн зөвлөл төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд 437 эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Байгууллагын дэргэд эцэг эхийн зөвлөл ажилласнаар ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчин бүрдүүлэх, нийгмийн баталгаа хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдийн хөгжилд чухал үүрэгтэй.

-"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэе, засаж сайжруулъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Хэчнээн тоглоомын талбайг засварлаж, тохижуулсан бол?

-Хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөлийг сайжруулах, эрсдэлийг бууруулах, өмнө илрүүлсэн зөрчлийг арилгуулах зорилгоор “Хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэе, засаж сайжруулъя” нэгдсэн арга хэмжээг тавдугаар сарын 15-31-нд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороод, сууц өмчлөгчдийн холбоод, иргэд олон нийт хамтран 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэж, 187 тоглоомын талбайг засаж сайжруулсан.

-Сургуулийн орчныг эрүүл аюулгүй байлгаж, сурагчид нэгнээ дээрэлхдэггүй байлгах зорилгоор “Би дээрэлхэхгүй” аян зарласан. Аян хэр амжилттай өрнөсөн бэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчид үе тэнгийн дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 45 сургуулийг сонгон, “Би дээрэлхэхгүй” аяныг гурван үе шаттай зохион байгуулсан. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн VIII-XI ангийн 13520 сурагчид “Үе тэнгийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтаар хүүхдүүд бие биеэсээ суралцах, цаашид ялгаварлан гадуурхалт, дээрэлхэх байдлаас хэрхэн хамгаалах, бусдад туслах, хэнд, хаашаа хандах зэрэгт суралцаж, харилцан ярилцсан байна. Сургалтад нийт 204 ангийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцсон.

-Нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутагт аж төрж буй алдартнууд, урлагийн оддоос “Хүүхдийн элч” шалгаруулдаг. Ямар алдартнууд элчээр тодорсон хийгээд тэдний хийж буй ажлын талаар манай уншигчдад танилцуулна уу?

-Хүүхдийн элч нь тухайн орон нутаг, дүүрэгтээ оршин суудаг, хүүхдийн итгэлийг хүлээсэн, хүүхдийн төлөө ажиллах сонирхолтой олны танил, нэр хүндтэй хүнийг хүүхдийн чуулганаас хүүхдүүд өөрсдөө сонгодог. Харьяа дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий “Хүүхдийн элч”-үүд андгайгаа өргөн нийслэлийн Засаг даргаас үнэмлэхээ гардан авч есөн дүүрэгт 10 хүүхдийн элч ажиллаж байна. Хүүхдийн элчийг чадваржуулж, хүүхдийн элч сонсож байна цахим үүсгэн ажилладаг. Сүхбаатар дүүргийн хүүхдүүд Рэппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгийг “Хүүхдийн элч”-ээр тодруулсан бол Хан-Уул дүүрэгт дуучин С.Гантогоо, Баянзүрх дүүрэгт контент бүтээгч Э.Дөлгөөн, оюутан А.Амаржин нарыг, Баянгол дүүрэгт жүжигчин Б.Барслхагва, Чингэлтэй дүүрэгт сэтгүүлч Д.Ариундалай, Сонгинохайрхан дүүрэгт тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Налайх дүүрэгт Засаг дарга Ч.Раднаабазар, Багануур дүүрэг багш Ц.Цогзолмаа, Багахангай дүүрэгт Х.Цогцэцэг нарыг “Хүүхдийн элч”-ээр тодруулсан байдаг.


М.СУРА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины 38 цэг ажиллана
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины 38 цэг ажиллана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​