fbpx Оросын валютын ханш огцом чангарсны учир
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
10 минут 26 секунд

Оросын валютын ханш огцом чангарсны учир

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш рублийн ханш зогсолтгүй унасаар 3 дугаар сарын 7-ны өдөр гэхэд нэг доллар 143 рубльтэй тэнцэж байв. Гайхалтай нь, энэ удаад Барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн багц хориг арга хэмжээнүүд авсаар байгаа хэдий ч рублийн ханш огцом чангарсаар 5 дугаар сарын 23 гэхэд 1$=55 рубль болж, дайны өмнөх үетэй харьцуулахад 30 хувиар өсжээ. Энэ бол тун ховор тохиолдлуудын нэг юм.

Өмнө нь явуулж байсан Оросын цэргийн ажиллагаанууд валютын ханшид нөлөөлж байсан удаа бий. Тухайлбал, 1990-ээд оны Чечений дайн, 2014 онд оросууд Крымыг өөртөө нэгтгэх үед рублийн ханш огцом савлаж байсан билээ. Оросын валютын ханш гэнэт огцом өссөнийг шинжээчид хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байна.

Барууны шинжээчдийн үзэж байгаагаар, энэ удаагийн өсөлт бол ханшийн зохиомол сэргэлт бөгөөд барууныхан эдийн засгийн хориг тогтоосны хариуд Оросын эрх баригчид капиталын хөдөлгөөнийг хянасны үр дүн юм. Цаасан дээр рублийн ханш өндөр харагдаж байгаа боловч валютын арилжаа эрхлэгчид түүнийг төдийлөн сонирхохгүй байна.

Учир нь, худалдааны эргэлт саарч, рублийн ханш хэт тогтворгүй, савлагаатай байгаагаас болгоомжилсон хэрэг. Тэгээд ч барууны хоригууд үр дүнтэй байна уу үгүй юү гэдгийг харуулах үзүүлэлт бол рублийн ханш биш гэдгийг дүн шинжилгээний Capital Economics компанийн ерөнхий эдийн засагч У.Жексон хэлж байна. “Рублийн ханш чангарч суларч байгаагаас үл шалтгаалан барууны хориг арга хэмжээнүүд Оросын эдийн засагт аль хэдийнэ нөлөөлөөд эхэлсэн. Инфляц өсөж, санхүүгийн нөхцөл байдал эрс муудсан” гэдгийг шинжээч дурдлаа.

Москвагийн бирж

сонин mn

Норвегийн Худалдааны банкны валютын шинжээч Нильс Кристиан Кнудсен-ийн үзэж байгаагаар, рублийн ханшийг зохиомлоор өсгөж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой, гэхдээ энэ нь улс төрийн ихээхэн ач холбогдолтой бөгөөд хориг тавьж буй барууныхны эсрэг тэмцэх хүч Оросын дотоодод бий гэдгийг харуулна.

Тэрбээр ханш огцом өссөний учрыг дараах хоёр гол шалтгаанаар тайлбарлалаа.

Эхний шалтгаан: Оросын импорт эрс хумигдсан

Барууныхны тогтоосон хоригийн улмаас Орос улс урьдын адил гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй болсон. Нэгэнт импорт агшсан тул рублийг бусад валютаар солих хэрэгцээ багасах нь ойлгомжтой. Ийм үед рублийн ханш чангарсан нь зохиомлоор авсан арга хэмжээнүүдийн үр дүн гэдгийг шинжээч Кнудсен дурдлаа.

Рублийн уналтыг зогсоосон нь

Цэргийн тусгай ажиллагаа эхэлсэнтэй зэрэгцээд Оросын эрх баригчид рублийн ханшийн огцом уналтыг зогсоох, эдийн засгаа тогтворжуулах зорилгоор хэд хэдэн багц арга хэмжээг авлаа. Үүнд:

-Төв банк бодлогын хүүгээ 9,5 хувиас 20 хувь болгож өсгөснөөр рубль худалдан авах сонирхлыг өдөөж өгөв. Харин 4 дүгээр сарын эцсээр бодлогын хүүг 14 хувь болгож бууруулжээ.

-Банкуудад рублийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээг Төв банкнаас авч хэрэгжүүлснээр хямралаас зайлсхийж чадав.

Капиталыг хянасан нь: Биржийн тоглогчдын рублийг бусад валютаар солиулахгүйн тулд Төв банкнаас хатуу хязгаарлалт тогтоов. Үүний сацуу Оросын экспортлогч компаниуд валютын орлогынхоо 80 хувийг заавал рублиэр солих журмыг гаргажээ.

-Хөрөнгө оруулагчид өөрсдийн компаниуд, үнэт цаас ба бусад активаа худалдахыг хатуу хориглосон нь Оросоос капитал гадагшлах үйл явцыг таслан зогсоов.

-Рублиэр хийсэн тулган шаардалт: Оросын нефть ба хийг худалдан авагчид 4 дүгээр сараас эхлэн төлбөрөө рублиэр хийж байх шаардлагыг Оросын засгийн газраас тавив.

сонин mn

Үүний зэрэгцээ хувь хүмүүс гадаад руу шилжүүлэх валютын хэмжээг 5 мянган доллароор түр хязгаарласан бол 4 дүгээр сараас 10 мянга болгож нэмэгдүүлжээ. Эдгээр нь валютын ханшийг зохиомлоор чангаруулах зорилготой байсан бөгөөд хэрвээ ийм арга хэмжээнүүд аваагүй бол 1 доллар 180 рубльтэй тэнцэх байсан гэдгийг WellsFargo Securities компанийн мэргэжилтэн Брендан Маккена онцоллоо.

Хоёрдахь шалтгаан: Нефть-хийн асар их орлого

Оросын нефть ба хийн экспорт нь рекорд тогтоохоор их хэмжээний орлогыг авчирч байна. Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина рублийн ханшийг өсгөхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Европын орнуудад хандан, Оросын хийг худалдан авсныхаа төлбөрийг рублиэр хий гэсэн ер бусын шаардлага тавив. Финланд, Польш зэрэг зарим улс рублиэр тооцоо хийхээс татгалзсан тул оросууд хийн хоолойн крантаа хаажээ. Харин Герман, Италийн томоохон хэрэглэгчид Оросын талын шаардлагыг хүлээн авсан байна.

сонин mn

Европын орнууд Европ тив Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдээс маш их хамаардаг бөгөөд өдөр бүр хэдэн тэрбум рублиэр нефть, хий худалдан авдаг. Өөр сонголт байхгүй тул ойрын хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэдгийг Кнудсэн хэллээ. Sparebank-ны ерөнхий эдийн засагч Харальд Магнус Андреассен-ы үзэж байгаагаар, Путин тулган шаардалт гэхээсээ илүүтэй нефть-хийн орлого өндөр байснаас шалтгаалан рублийн ханш чангарсан ажээ. Нефть, хийг экспортлох үед тэртэй тэргүй рубльд шилжүүлэн тооцоо хийдэг тул гадаад валютууд үүнд гол нөлөөг үзүүлээгүй гэж тэрбээр ярьж байна.

Эд ангиуд, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийн доголдол

Орос улс нефть, хийгээ өндөр үнээр борлуулж байгаагийн зэрэгцээ өмнөхөөс хамаагүй бага хэмжээний барааг гаднаас импортолж байгаа тул энэ онд худалдааны ашиг нь түүхэнд үзэгдээгүй өндөр хэмжээнд хүрэхээр байна. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн хийсэн тооцоогоор, 2022 онд ОХУ-ын төлбөрийн тэнцлийн ашиг 240 тэрбум долларт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх 2021 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм.

Гэхдээ гадаад худалдааны асар их хэмжээний ашиг нь Оросын эдийн засгийн сул талыг харуулж байгаа ажээ. “Худалдаа асар их ашигтай гарах нь давуу тал гэсэн үг биш. Хэрвээ үйлдвэрлэл явагдахгүй бол ядуу тарчиг хэвээр байх болно. Тодорхой хугацааны дараа энэ бүхний үр дагавар бүрэн хэмжээгээр илэрч эхэлнэ” гэж Андреассен үзэж байна.

Орос руу чиглэсэн бараа бүтээгдэхүүн, технологийн урсгал эрс саарсан. Эд ангиуд, сэлбэг хэрэгслүүдийн нийлүүлэлт доголдсны улмаас үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн хэдэн сарын турш буурсаар байна. “Гадаадаас нийлүүлж буй эд анги, сэлбэг хэрэгслээс багагүй хамааралтай Оросын автомашин үйлдвэрлэлийн салбар үндсэндээ зогсчихоод байна. Түүнчлэн тус улсын нисэх онгоцны паркийн 90 хувийг бүрдүүлдэг гадаадын нисэх онгоцнуудын сэлбэг хэрэгсэл тасалджээ. Өөрөөр хэлбэл, Оросын эдийн засагт томоохон хүндрэлүүд үүссэн гэсэн үг” хэмээн шинжээч Андреассен хэллээ.

Цаашдаа валютын гүйлгээ хийхэд тавьсан хязгаарлалтуудыг хэр хурдан хугацаанд цуцлах вэ, импорт хэрхэн сэргэх вэ гэдгээс рублийн ханш шалтгаалах болно. Ер нь бол ханш цаашдаа сулрах бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны хийсэн таамаглалаар, оны эцэст нэг доллар 76,4 рубльтэй, евро 82,5 рубльтэй тус тус тэнцэнэ.

Доллар ба евро нь 60-65 рубльтэй тэнцүү байх үед хоёр сөрөг тал бий. Нэгдүгээрт, эдгээр валютыг яг ийм ханшаар худалдан авах боломжгүй, хоёрдугаарт, ийм ханш нь экспортлогчид ба Оросын улсын төсөвт ашиггүй. Нефть, хийн үнэ өндөр байгаа учраас рублийн ханш өндөр, одоохондоо асуудал алга.

Гэхдээ хэрвээ Европ тивийнхэн Оросын нефть, хийгээс бүрмөсөн татгалзаж, Оросын импорт одоогийн түвшинд хэвээр байх аваас жинхэнээсээ асуудал үүсэх болно. Хамгийн сүүлд, өнгөрсөн баасан гарагт Москвагийн бирж дээр рублийн ханш суларч, 1 доллар 66,7 рубльтэй тэнцлээ. Үүнийг шинжээчид хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байна.

Нэгдүгээрт, татвараа төлөх гэсэн компаниуд долоо хоногийн эхээр валютаа борлуулж байсан бол баасан гарагт татвар төлөлтийн мөчлөг дууссан тул гадаад валютыг их хэмжээгээр худалдан авч эхлэв.

Нөгөөтэйгүүр, Төв банк шаардлагаа зөөлрүүлснээр экспортлогчид валютын орлогынхоо 80 хувийг бус 50 хувийг зарах үүргийг хүлээжээ.

Б.Адъяахүү

Эх сурвалжууд: bbc.com; nor.no; inosmi.ru

ХУУЛЬ: Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх болон энгийн гадаад паспортыг бусдад барьцаалахыг хориглоно
ХУУЛЬ: Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх болон энгийн гадаад паспортыг бусдад барьцаалахыг хориглоно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​