fbpx Галт зэвсэгийг хориглохыг америкчууд хүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 59 секунд

Галт зэвсэгийг хориглохыг америкчууд хүслээ

АНУ-ын Техас мужийн Увалде хотын Робб бага сургууль руу өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт буутай этгээд халдсанаас хоёр багш, 19 сурагч амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус хэргийг шалгасан цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтад үнэлгээ хийнэ гэж Америкийн Хууль зүйн яам өчигдөр мэдэгдэв. Учир нь зэвсэгт этгээд буудах үед сурагчид 911 рүү олон удаа залгасан ч цагдаа нар хариу өгөөгүй нь олон нийт дургүйцлийг хүргээд байна. Мөн халдлага эхэлснээс 40 орчим минутын дараа цагдаа нар орж ирсэн нь олон сурагч амиа алдахад нөлөөлсөн хэмээн олон нийт үзэж байна.

Хэргийг эргэн сануулвал 18 настай Салвадор Рамос хуулийн дагуу олж авсан AR-15 маркын автомат буугаар эхлээд эмээгээ дараа нь дөрөвдүгээр ангийн сурагчдыг буудан амь насанд нь халдсан хэрэг энэ сарын 24-нд гарсан юм.

Үүнтэй холбоотойгоор Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Увалде хотод ирж хохирогчдын гэр бүлийнхэн болон амьд үлдсэн хохирогчидтой ням гарагт уулзав. Тэрбээр тэргүүн хатагтай Жилл Байдены хамт Робб бага сургуульд болсон сурагчдад эмгэнэл илэрхийлэх арга хэмжээнд очжээ. Үүний дараагаар тэд католик сүмийн мөргөлд оролцов. Энэ үеэр хэсэг хүн сүмийн гадаа ирж “Ямар нэгэн зүйл хий” хэмээн хашгирахад ерөнхийлөгч “Бид арга хэмжээ авна” гэж хариулав. Тус улсад болсон энэ үйл явдал нь галт зэвсэг, буунд тавих хяналтаа сайжруулах дохиог эрх баригчдад өгсөн юм. Иргэдийн зүгээс Жо Байденд ийм шаардлага тавьжээ. Мөн дэд ерөнхийлөгч Камала Харрис галт зэвсэг хэрэглэхийг хориглох санал гаргав. Тэрбээр “Галт зэвсэг олон хүнийг хурдан хугацаанд хороох зорилгоор бүтээгдсэн. Энэ бол дайнд зориулагдсан. Иргэний ардчилсан нийгэмд байх ёсгүй зүйл” гэв.

Гэвч Бүгд найрамдах намын хэд хэдэн ахмад сенатч буу эзэмших журмыг хатуу болгох, хяналтыг чангатгах уриалгыг эсэргүүцэж байна гэж “BBC” мэдээлэв. Мөн экс ерөнхийлөгч Дональд Трамп зайлшгүй аюулаас өөрсдийгөө хамгаалах галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрөх хэрэгтэй гэж ярьжээ. Харин Техас мужийн сенатч Тед Круз “Ардчилсан намынхан болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуулиар олгосон иргэний эрхийг хязгаарлахдаа Увалде хотод болсон буудлагыг улс төржүүлэх оролдлого хийж байна” хэмээн буруутгав.

АНУ-ын Хууль зүйн яам гэмт хэргийн талаар мэдээлэхдээ “Тухайн өдрийн хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, хариу арга хэмжээний талаар бие даасан тайлан гаргана. Мөн буудах гэмт хэрэгт үзүүлэх хариу арга хэмжээг сайжруулж, бэлтгэл ажлыг сайтар хангах, ийм гэмт хэргийн үеэр ямар арга хэмжээ авах нь хамгийн зохистой гэдгийг судална” гэв.

Иргэн Эдвардо Месса “Тамхи, архи шиг буунд яагаад насны хязгаарлалт тавиагүй юм бол. Энэ удаагийн аллага үнэхээр зүрх шимшрүүлж байна” гэв. Он гарснаас хойш АНУ-д 200 гаруй хүн олныг хамарсан буудлагын улмаас амиа алдаад байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийслэлийн шилдэг 26 сурагчийг шалгарууллаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​