fbpx Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн 34 мянган хүүхдийн 80-90 хувийг цэцэрлэгт сугалаагүй оруулах боломжийг нээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
4 минут 43 секунд

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн 34 мянган хүүхдийн 80-90 хувийг цэцэрлэгт сугалаагүй оруулах боломжийг нээнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталсан байна. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрбээр "Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг буюу нийт 200 тэрбум төгрөгөөр нийслэлд сугалаагаар цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн.

Ер нь яагаад хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт явдаг болсон юм бэ гэдэг асуудал байгаа. Хэд хэдэн үндэслэл бий.

Нэгдүгээрт, хамран сургах тойрогт амьдарч байгаа иргэд, тэр тусмаа цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүртгэлийг их буруу гаргадаг.

Хоёрдугаарт, бүртгэл буруу учраас төлөвлөлт буруу болдог.

Гуравдугаарт, санхүүжилтийн схем нь тодорхой болоогүй байсан гэсэн үндэслэлээр хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт явдаг нөхцөл байдал үүссэн байна.

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны 237 мянган хүүхдийн 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Цаана нь улсын хэмжээнд 67,500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.

Харин нийслэлд 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 2-5 насны 141 мянган хүүхэд байна. Нийслэлийн 647 цэцэрлэгт 104 мянган хүүхэд авах л хүчин чадал байгаа. 34,485 хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй буюу сугалаагаар цэцэрлэгт хамрагдах эрсдэл үүсэж байна. Эдгээр хүүхдээс хоёр настай нь 24 мянга юм. Сугалааны цэцэрлэг хоёр юм уу гурван насанд л байгаа.

Сугалаагаар цэцэрлэгт хамруулдаг байдлыг болиулахын тулд

  • Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 20 цэцэрлэг ашиглалтад орно. Ингэснээр 3,000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж гарч байна гэсэн үг.
  • Цэцэрлэг түрээслэхээр болж байна. Ирэх долоо хоногт хамгийн их өндөр ачаалалтай 26 байрлалын хамран сургах тойрогт түрээслэх байрны судалгааг авах нээлттэй сонгон шалгаруулалт хийгдэнэ. Түүнчлэн орон сууцны нэг давхруудыг худалдаж авна.
  • Гэр цэцэрлэгүүдийг ашиглана. Улаанбаатар хотод 100 хүүхдийн цэцэрлэг барихад газрын үнэ орохгүйгээр 1.8 тэрбум төгрөг болж байна. Нэг цэцэрлэгийг гурван жил бариад 100хан хүүхдийн асуудал шийдэж байгаа. Тэгэхэд орчин үеийн технологиор барих гэр цэцэрлэгийн хувьд 100 хүүхдийнхийг 300 сая төгрөгт барьж, 3-5 сарын дотор ашиглалтад орох боломжтой. Уг цэцэрлэгийг 15 жил хүртэл ашиглаж болно.
  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжинэ. Улаанбаатар хотод 21 байгууллагад 1,700 хүүхэд байна. Цаашид энэ намар олон байгууллагын цэцэрлэгийг хувьсах зардлаар дэмжих юм.

Цэцэрлэгүүдийн 70-80 хувьд нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ авах зохицуулалтыг хийнэ

Хамран сургах тойргийг шинээр төлөвлөнө. Өмнө нь тухайн тойрогт байгаа төрийн өмчит цэцэрлэгийн тоогоор буруу төлөвлөдөг байсан. БЗД-ийн 17 дугаар хороонд цэцэрлэгийн насны 2,900 хүүхэд байхад ганцхан цэцэрлэг байна. Шинээр хамран сургах тойрогт байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн багтаамжийг төлөвлөнө.

Төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг авдаггүй. 30-40 хувьд нь дандаа өөр хамран сургах тойргийн хүүхдийг авдаг. Эхний ээлжид тухайн цэцэрлэгийн 70-80 хувьд нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ авах зохицуулалтыг хийх шийдвэр гарлаа.

Есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн 34 мянган хүүхдийн 80-90 хувийг нь сугалаагүй цэцэрлэгт оруулах боломжийг нээнэ" гэлээ.

Цэцэрлэгийн багш нар дутагдалтай байгааг салбарын сайд дурдлаа. Тиймээс хувийн болон төрийн өмчийн их дээд сургуульд суралцаж буй төгсөх ангийн 1,000 оюутанд ажлаа хийгээд кредитээ тооцуулах боломжийг олгох аж. Тэднийг богино хугацааны сургалтад хамруулах юм байна. Ирэх намар гэхэд ажлын байран дээрээ ажиллангаа суралцах боломжийг олгох төлөвлөлтийг хийж эхэлжээ. Ингэснээр 1,000 багш шинээр бэлтгэгдэх юм байна.

Ойн цэвэрлэгээнд 580 сая төгрөг төсөвлөсөн ч төсвийн тодотголоор уг санхүүжилт хасагджээ
Ойн цэвэрлэгээнд 580 сая төгрөг төсөвлөсөн ч төсвийн тодотголоор уг санхүүжилт хасагджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​