Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 103 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Энэ нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн өндөр тохиолдол юм.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын
- 50 нь Улаанбаатарт
- 53 нь орон нутагт илэрчээ.
Ингэснээр бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 925,567 болсныг Эрүүл мэндийн статистик мэдээллийн сан мэдээлжээ.