fbpx Киев хот пуужингийн цохилтод өртөж, Путин өрнөдийнхөнд анхааруулга өгөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 7 секунд

Киев хот пуужингийн цохилтод өртөж, Путин өрнөдийнхөнд анхааруулга өгөв

Ням гарагт Украины нийслэл Киев хот Оросын пуужингийн цохилтод өртжээ. Дөрөвдүгээр сарын сүүлээр тус хот хамгийн сүүлд агаарын довтолгоонд өртөж байсан ба сүүлийн сар гаруй хугацаанд нөхцөл байдал харьцангуй тайван байсан юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам энэ цохилтоороо Европын орнуудаас Украинд нийлүүлсэн танкуудыг устгасан гэж мэдээлж байна.

Харин Украины тал Киев дэх галт тэрэгний засварын үйлдвэр цохилтын бай болсныг мэдээлжээ.

Энэхүү халдлагын дараахан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төв телевизийн сувагтаа ярилцлага өгсөн байна.

Ярилцлагадаа тэр өрнөдийнхөн Украинд нэмж зэвсэг илгээсээр байх юм бол агаарын цохилтоо өргөжүүлэх тухай анхааруулжээ.

“Зэвсэг нийлүүлсээр байгаа нь мөргөлдөөнийг аль болох сунжруулах гэсэн ганцхан зорилготой гэж би харж байна. Хэрвээ тэд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлсээр байх юм бол бид хараахан довтлоогүй байгаа шинэ байнуудад цохилт өгөх болно. Бидэнд зэвсэг хангалттай бий” гэж Путин ярьсан байна.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын засаг захиргаа 70 хүртэл километр зайд өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай M142 High Mobility Artillery Rocket System (HIMARS) пуужингийн системийг Украинд илгээхээр болсон юм.

Энэ нь одоо Украины армийн ашиглаж буй их буунуудаас хамаагүй хол зайд тусах чадвартай гэсэн үг.

Ийм зэвсэгтэй болбол Украины тал ОХУ-ын газар нутгийн гүнд довтлох боломжтой болох юм. Хэрвээ ингэвэл дайны цар хүрээ өргөжих эрсдэлтэй тул Вашингтон ээлжит тусламжийн багцдаа HIMARS-ийг багтаах эсэхэд эргэлзэж байв. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский шинэ зэвсгийг өөрийн нутаг дэвсгэр дэх дайны талбараас хэтрүүлж ашиглахгүй гэсэн амлалт өгсний дараа АНУ-ын тал шийдвэрээ гаргасан юм.

АНУ-аас гадна Герман улс бүхэл бүтэн хотыг хамгаалах чадвартай хамгийн орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах Iris-T системээ Украинд илгээх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт зарлаад байгаа.

Одоо Донбассын аж үйлдвэрийн томоохон төв Северодонецк хотын төлөө тулаан талуудын хооронд үргэлжилж байна.

Оросын цэрэг тус хотын 80 орчим хувийг эзэлсэн тухай эхлээд мэдээлж байсан бол сүүлд Украины арми хотын тал хэсгийг буцаан эзэлж авснаа мэдээлжээ.

Хэрвээ энэ хотыг Оросын зэвсэгт хүчин бүрэн эзэлбэл Луганск мужийг бүхэлд нь хяналтдаа оруулах боломжтой болох юм. Северодонецк хотод 15,000 орчим энгийн иргэн үлдсэн ч нүүлгэн шилжүүлэх боломжгүй байгааг Луганск мужийн захирагч Сергей Хайдай саяхан мэдээлжээ.

Донбассын фронт дээр Оросын зэвсэгт хүчний генерал Роман Кутузов алагдсан тухай тус улсын төв телевизийн сурвалжлагч Александр Сладков өчигдөр мэдээлсэн байна.

Десантын цэргийн элит бүлгийн командлагч Кутузовыг “тулаанд хүмүүсээ тэргүүлж ороод амь үрэгдсэн” гэж Сладков сошиал хуудсандаа мэдээлсэн ч хаана гэдгийг дурдаагүй юм.

Тэрбээр Кутузовыг энэ дайнд амь үрэгдсэн Оросын дөрөв дэх генерал гэж мэдээлжээ. Харин Украины тал дайн эхэлснээс хойш Оросын 12 генерал амь үрэгдсэн гэж мэдээлж байгаа.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Запорожье хотод хүрэлцэн очиж, дайны талбараас, тэр дотроо Мариуполь хотоос дүрвэж ирсэн иргэдтэй уулзжээ. Энэ үеэр тэр дүрвэгчдэд бичиг баримт шинээр авах, орон гэртэй болоход нь туслахаа амласан байна.

Эх сурвалж: BBC

Битүүмжилсэн махны үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний шинжилгээний хариу энэ сарын 8-наас гарч эхэлнэ
Битүүмжилсэн махны үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний шинжилгээний хариу энэ сарын 8-наас гарч эхэлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​