fbpx Ерөнхий сайд махны талаар лхагва гарагт юу сонсож, ямар шийдвэр гаргах вэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 16 секунд

Ерөнхий сайд махны талаар лхагва гарагт юу сонсож, ямар шийдвэр гаргах вэ?!

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн маапаан сар шахмын өмнөөс яригдсан. Эмээлт дэх мах бэлтгэх үйл явцтай холбоотой мэдээлэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэд хэрэглэж буй мах, хиамны чанар, эрүүл ахуйд эргэлзэж эхэлсэн. Улмаар энэ нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч эхэллээ.

Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 10-ны 20 цагийн үед иргэн Ч “...Эмээлтэд бэлтгэж буй маханд химийн бодис хийж байна” гэсэн дуудлагыг НМХГ-т өгчээ. Энэ мэдээллийн дагуу НМХГ-ынхан “Эм Ди Си Пи” ХХК-д очиж, бэлтгэсэн махнынх нь дээжийг лабораторид хүргүүлсэн байдаг. Үүнд Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг, ЭЦА-наас эрүүгийн хэрэг нээгээд шалгаж эхэлсэн. Уг үйл явдалтай холбоотойгоор томоохон компанийн эзэмшигчдийг байцааж байгаа гэх мэдээлэл бий. Одоогоор “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлаад байна.

Ер нь бол Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 компани байдаг. Тэдгээрийн 31 нь Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн 31 нь БНХАУ руу мах экспортолдог. Мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махан бүтээгдэхүүн 106 мянган тонныг экспортолжээ.

Засгийн газрын тухайд энэ асуудлыг 2022 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаар хэлэлцсэн. Тэр хурал дээр Ерөнхий сайд “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан байна. Ингэхдээ Ерөнхий сайдын зүгээс “...Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг болон экспортын тусгай зөвшөөрөлтэй компани, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүргийг тус ажлын хэсэгт долоо хоногийн хугацаа өгчээ. Тэр нь энэ долоо хоногийн лхагва гаригт буюу 2022 оны зургадугаар сарын 8-нд дуусах юм байна.

Тэгэхээр өндрөө авчихаад байгаа махтай холбоотой асуудлаар хоёр хоногийн дараа болох Засгийн газрын ээлжит хуралдаанд ажлын хэсэг юу танилцуулж, Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Л.Оюун-Эрдэнэ ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​