fbpx Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжихгүй байгаа заалт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 1 секунд

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжихгүй байгаа заалт

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч, салбарын төрийн бус байгууллагуудаас саналаа өгч байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилгүй явж ирсэн заалтын талаар хөндөв.

УИХ-аар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэн 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр батласан. “Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино” хэмээн зорилтоо тодорхойлсон 4 зүйл, 5 заалт бүхий энэхүү хуулиар төр засаг “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно”, “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй”, “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж тодорхой зааж өгсөн.

Мөн “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн нь 1990 оноос хэвлэл мэдээллийн салбарт байсаар ирсэн төр, засгийн санхүүгийн дэмжлэг бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг халж, хэвлэл мэдээллийн зах зээл дээр чөлөөт өрсөлдөөн бий болох нөхцөлийг бүрдүүлсэн. Хуульд хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хангах талаар дээр дурдсан товч, тодорхой заалтуудаас гадна хариуцлагын асуудлыг ч “Хэвлэл мэдээлэл хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж тусгаж өгсөн.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг УИХ-аар тогтоол гарган зохицуулж өгсөн. “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 1998 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар тогтоолоор төр, засгийн мэдэлд байсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонин, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлаг түүнтэй адилтгах байгууллагын дэргэдэх радио, телевиз, сонин сэтгүүлийг 1999 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тасалбар болгон татан буулгахаар заасан. Тогтоолд заасан татан буугдсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг таван жилийн хугацаанд ашиглахыг хориглосон. Ингэснээр судлаач Б.Галааридын дүгнэснээр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлан гаргасан нь өдөр тутмын хувийн сонинууд нэмж бий болоход чухал нөлөө үзүүлсэн” билээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлан гаргасан нэг үндэслэл нь төрийн мэдлийн, төрөөс санхүүждэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан буулгаж, хэвлэл мэдээллийн зах зээлд чөлөөт өрсөлдөөн бий болгох зорилго байсан. Гэсэн ч сүүлийн жилүүдэд төрийн байгууллагууд, яам, агентлагуудын мэдэл дэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байна. Хуулийн заалт хэрэгжсэнээс хойш 20 жилийн дараа буюу 2020 оны байдлаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил харьяалалд төрийн эзлэх хувь хэмжээ дараах байдалтай байна. Үүнд: Төрийн байгууллагын эзэмшиж байгаа сонины тоо 2018 онд нийт сонины 11 хувийг эзэлж байсан бол дараагийн хоёр жилд 12 хувьтай гарчээ. Сэтгүүлийн эзэмшилд төрийн байгууллагын эзлэх хувь хэмжээ 2018-2020 онд 18-19 хувьтай байна. Харин телевизийн салбар, цахим сайтын эзэмшилд хувийн компани хувь хүн давамгай бөгөөд төрийн/олон нийтийн эзэмшилд гэдэг статус телевиз дээр 5 хувь, сайтууд дээр 2 хувийг эзэлж байна. Радиогийн хувьд сүүлийн гурван жилийн тухайд төрийн/олон нийтийн эзэмшилд гэдэг статусын эзлэх хувь хэмжээ 14 хувь байна гэсэн баримт Хэвлэлийн хүрээлэнгээс гаргадаг “Монголын хэвлэл өнөөдөр” судалгааны хамгийн сүүлийн тайланд дурдагдсан байна.

Төрийн байгууллага өөрөө эрхлэн гаргаагүй гэсэн бүртгэлтэй боловч, шууд тухайн салбараас хамааралтай ажиллаж, салбарын хүрээнд түгдэг гэсэн тодотголтой хэвлэл олон байна байна. Ийм хэвлэлүүдийн зарим нь эзэмшил харьяаллаараа төрийн байгууллагын дэргэдэх ахмадын холбоо гэх мэт ТББ-д хамаарч байгаа боловч эрхлэн гаргаж байгаа редакц нь төрийн байгууллагын албан хаагчдаас бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн хуулийн заалт нь учир дутагдалтай байгааг харуулж байгаа юм.

Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй ч, өөрийн бүтэцдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргах редакцийг санхүүжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүнийг Хэвлэлийн эрх чөлөөний хууль зөрчсөн гэж үзэхгүй явсаар өнөөг хүрсэн. Энэ нь нэг талаасаа хууль зөрчиж, нөгөө талаасаа чөлөөт хэвлэлийн зах зээл дээр шударга өрсөлдөх зарчмыг алдагдуулж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өмчлөл, хараат бус байдал, олон ургальч, олон талт байдлаараа нь төрийн, хувийн, олон нийтийн болон хүйн хэвлэл мэдээлэл гэж дөрөв ангилдаг. Эдгээр дөрвөн төрлийн алинд хамаарч байна вэ гэдэг нь тухайн хэвлэл мэдээллийн агуулга, үйл ажиллагаанд ялгаатайгаар нөлөөлдөг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжсэн 1999 оноос хойш төрийн байгууллагын эрхлэн гаргаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оршин тогтнож ажилласаар байна. Мөн хүйн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгуулагдан ажиллаж үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон талт байдлыг тодорхой болгож зохицуулсан эрх зүйн орчин энэ салбарт үгүйлэгдэж байна.

Д.ОТГОНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Жонсон Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлджээ
Б.Жонсон Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​