fbpx ОХУ Японтой хийж буй маргаантай арлуудын хэлэлцээрийг түр зогсоож буйгаа зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

ОХУ Японтой хийж буй маргаантай арлуудын хэлэлцээрийг түр зогсоож буйгаа зарлав

МОСКВА. /Reuters/. ОХУ-ын ГХЯ мягмар гарагт Япон улстай маргаантай байгаа Курилийн арлуудын талаарх хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдээд, Токио хоёр орны хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэв. Тодруулбал, ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, “Одоогийн нөхцөл байдалд бид аргагүйн эрхэнд Японы тал санхүүгийн үүргээ биелүүлэх хүртэл 1998 оны хэлэлцээрийг түр зогсоож байна” гэжээ.

Япон улс Украины асуудлаас болж ОХУ-ын эсрэг нэг талын хориг арга хэмжээ авсны дараа Москва өнгөрсөн 3 дугаар сард Японтой хийсэн энхийн хэлэлцээрээ зогсоож, Курилийн арлуудад эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах хоёр орны хэлэлцээрээс татгалзаж байгаагаа зарласан. Ташрамд дурдахад, Япон, ОХУ улсууд нь Курилийн арлуудын эзэмшлийн асуудлаар санал зөрөлдсөний улмаас Дэлхийн II дайн дууссанаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм.

А.Анхбаяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хүүхдүүдээ замын ослоор алдсаар байх уу?
Хүүхдүүдээ замын ослоор алдсаар байх уу?
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ