fbpx “Махны мафи”-ийг задлах Засгийн газрын шийдвэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 23 секунд

“Махны мафи”-ийг задлах Засгийн газрын шийдвэр

“...Эмээлтээс илэрсэн “но”-той мах Хятад руу гардаг уу, махны зах руу хүргэгддэг үү” гэдэг талаар олон нийт одоо болтол тодорхой мэдээлэлгүй байна. Олон эх сурвалж, голдуу хэвлэлүүд “...Хятад руу экспортолдог мах байсан” гэж мэдээлэв. Гэтэл Эмээлтээс гарч ирсэн тэр мах Хятад руу биш, махны захууд руу явдаг байсан байх өндөр магадлалтай. Учир нь хятад хүн Хятад руугаа ийм янзаар бэлтгэсэн мах яагаад ч явуулахгүй. Бэлтгэлээ ч явуулж амжилгүй баригдана. Тиймээс Эмээлтэд бэлтгэдэг махтай холбоотой дуулианаас үүдээд лав л хотынхон хиам, зайдаснаас татгалзаад эхэлсэн.

Тааралдсан ресторан, зоогийн газартаа ч махтай хоол идэхээс зайлсхийдэг боллоо. Ямар мах идэж байгаагаа мэдэхээ больсон. Эргэлздэг болсон. Энэ муу явдлын сайн тал нь гэвэл томоохон хоолны газрууд махныхаа “эх сурвалж”-ийг танилцуулдаг болж байна. Энэ буруу биш. Эмээлтэд гарсан явдлаас үл хамаараад ингэж байх ёстой юм. Ер нь бол мах экспортлох үйл ажиллагаа нь Монгол, Хятад хоёр талаасаа нэлээд нарийн хууль, тогтоомжийн хүрээнд явагддаг байгаа юм.

Тухайлбал, анх Монгол, Хятадын ХАА-н дэд сайд нар 2011 оны аравдугаар сарын 27-нд өдөр хэлэлцээр хийж, “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс, Хятад улсад экспортолж, импортлох үеийн хяналт, шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай Монголын МХЕГ, Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар” хоорондын протокол, 2016 оны наймдугаар сарын 29-нд “Монголын МХЕГ болон Хятадын ЧХШХЦЕГ хооронд Монголоос Хятадад экспортлох үхрийн махны хяналт, шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай протокол” -д гарын үсэг зурсан. Ингэснээр манай улс үхрийн мах болон дулааны аргаар боловсруулсан үхрийн мах, махан бүтээгдэхүүн экспортлох улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Хятадын талаас манайхаас очиж байгаа маханд Малын гарал үүсэл, Мал эмнэлэг, Бүтээгдэхүүний хорио цээр, Тээвэрлэлт, Сав баглаа боодол, хаяг шошгын шаардлагыг тавьдаг байгаа юм. Харин манай тал буюу МЭЕГ, МХЕГ-аас Мах эхлэн боловсруулах үйлдвэр, Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн нөхцөл шаардлага, Махны хадгалалтын нөхцөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох үе, Махны үйлдвэрлэл шинээр эрхлэгчдэд урьдчилсан хяналт зэрэг шалгалтыг хийдэг. Тэгсэн ч гэсэн манайхан энэ хяналт шалгалтыг авлигынхаа зэвсэг болгочихсон.

Дагаад мах экспортлох үйл ажиллагаа тэр чигтээ хууль бус үйлдлээр дүүрчихэж байгаа юм. Гардаж хийдэг нөхдүүд нь ХААЯ, МХЕГ, МЭЕГ зэрэг байгууллагуудын удирдлага, албан тушаалтнууд байдаг. Бүр дээр нь УИХ-ын гишүүд, сайд нар яригддаг. Өнөөдөр Эмээлтэд үүсээд байгаа нөхцөлийн үндэс нь тэр. Өөрөөр хэлбэл, сүүлийн арваад жилийн хугацаанд Хятадтай хийдэг махны экспорт тэр чигээрээ авлигын сүлжээ үүсгэсэн “махны мафи” ажиллаж байсан гэсэн үг. “...Олон хавар нэгэндээ” гэдэг дээ. Ямартай ч, хууль хяналтынхан дээрх хэргийг шалгах ажлаа саяхнаас сүрхий шуурхайлж эхэллээ. Энэ хэрэг зөрчил социализмын үеийн мах, хиамны үйлдвэрийн суурь дээр боссон компанитай очиж холбогдож байх шиг байна. Хуулийн байгууллага ч яахав, буруутай нөхдийг олоод хариуцлага ярина. Энэ нэг л хэрэг.

Харин бид цаашид идэж буй махаа хор болохгүй гэдэгт яаж итгэлтэй байх вэ. Төр, засаг хэрхэн анхаарч байна вэ. Энэхүү мах тойрсон асуудлаар Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаараа хэлэлцсэн. Тэр хурал дээр Ерөнхий сайд “...Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан юм.

Тэр үеэр Ерөнхий сайдын зүгээс “...Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг болон экспортын тусгай зөвшөөрөлтэй компани, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүргийг тус ажлын хэсэгт долоо хоногийн хугацаатай өгсөн. Тэр нь өчигдөр дууссан. Засгийн газар өчигдрийн хуралдаан дээр ажлын хэсэг танилцуулга хийжээ. Үүний дараа тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Дориухан шийджээ. Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2022 он дуустал зогсоосон байна. Мөн мах экспортолдог Хятадын компаниудын зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөл авчихаад түүнийгээ Хятадын компаниудад дамласан нэр бүхий компаниудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Эдгээр хэрэг зөрчил гарахад нөлөө үзүүлж, боломж олгон, оролцсон байж болзошгүй холбогдох дүүргийн Мэргэжлийн хяналтын удирдлагууд, байцаагч нарыг чөлөөлөхөөр болсон байна.

Үүнээс гадна Махны нэгдсэн стандарт, дүрмийг шинэчлэн баталжээ. Энэ хүрээнд 2022 ондоо багтааж Улаанбаатар хот орчимд дулааны аргаар мах боловсруулахгүй болгох чиглэлийг холбогдох яам, албан тушаалтнуудад өгсөн байна. Бас шинжилгээний лабораториудыг нэгтгэхээр болжээ. Ингэснээр малыг зөвхөн үйлдвэрийн аргаар нядалж, бэлтгэсэн махыг хэрэглэгчдэд хүргэхээр болж байна.

Тэгэхээр монгол хүн, тэр дундаа хотынхон мах идэхээсээ айхгүй болохын тулд Засгийн газар гаргасан шийдвэрээ хатуу хяналт дор хэрэгжүүлэх л үлдэв.Тэгж гэмээнэ Эмээлтийн маханд эргэлзэхээ болино. Нөгөө талдаа, Засгийн газрын өчигдрийн шийдвэрүүд алсуураа арваад жил оршсон “Махны мафи”-ийг задлах томоохон алхам болж байгаа юм байна лээ.

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Европын Холбоо 2035 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй автомашин худалдахыг хориглоно
Европын Холбоо 2035 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй автомашин худалдахыг хориглоно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​