ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн оны 04-р сард Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан. Улмаар 2021 оны 12 сард хохирогч эмчилгээ хийлгэж байгаад амь насаа алдсан билээ.
Хэргийг үйлдсэн Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд буй.
Өнөөдрийн шүүх хуралдааны үеэр хохирогчийн талын өмгөөлөгч Н.Түвшинбаярыг санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн. Нотлох баримт, хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн ингэж дүгнэж буйгаа хэлээд байна.
Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Н.Түвшинбаярын үйлдэл онц хэрцгий шинжгүй тул зүйл ангийн өөрчилж хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан" хэмээн хөнгөрүүлж өгөхийг хүсчээ.
Эх сурвалж: Toim.mn