fbpx Украин: Орост танкийн цэрэг гэж үлдэх нь үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
12 минут 51 секунд

Украин: Орост танкийн цэрэг гэж үлдэх нь үү?

Хурандаа Олег Жданов: африкийн ба арабын хөлсний цэргүүд орос рублиэр цалинжаад Оросын талд байлдахаас татгалзжээ Орос Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулаад 106 хонож байна. Тусгаар тогтносон, бүрэн эрхт хөрш рүүгээ халдан түрэмгийлээд бүтэлгүй дайны намагт шигджээ. Түрэмгийлүүлсэн Украин нь түрэмгийллээс эх орноо хамгаалан идэвхтэй байлдлаа. Дайн ямраар ч бодсон Украины нутаг дэвсгэрт өрнөж байна.

Монголын хэвлэлд оросын талын мэдээллүүд түлхүү тавигдсаар байна. Тэр ч байтугай оросын түрэмгийлэлтэй эв санааны нэгдлээ илэрхийлэх хөдөлгөөн өрнөж байна. Захиалгатай захиалгагүйг бүү мэд?

Иймд мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс британийн тагнуулын “Latest Defence Intelligence update on the situation in Ukraine” гэх эх сурвалж, мөн оросын зохиолч Михаил Веллер, орос, украины цэргийн шинжээчид Юрий Федоров, Олег Жданов нарын ярьснаас түүвэрлэн хүргэе. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

сонин mn

Оросын армийн бүтэлгүйтлийн угшил нь 5 тэрбум доллараар украинчуудыг худалдан аваад 5-р цуваа үүсгэсэн, тэд тусгаар тогтнолоосоо татгалзахад бэлэн байна, оросын цэрэг хил даваад л цэцгийн хэлхээ, талх давсаар угтуулна гэж Оросын ФСБ нь Путин ба Оросын Жанжин штабыг хуурч мэхэлсэн явдал ажээ. Украинчуудын ийм их зэвсэгт эсэргүүцэл, украины ард түмний эрх чөлөөнийхөө төлөө яахаас ч буцахгүй болсон, ард түмний нэгдэл нягтралыг ФСБ олж хараагүй, эсвэл хэргээр Оросын армийг тийш нь давшуулж санаатай хорлон сүйтгэл хийсэн болж таарлаа. Оросын армийн 106 өдрийн байлдааны явцыг ажвал Украинд довтолсон стратегийн зорилтуудаасаа ганцыг нь ч биелүүлж чадахгүй маш үр дүнгүй, дэндүү хохиролтойгоор дайтаж байна.

Стратегийн зорилтууд гэдэг нь Путины өөрийнх нь тунхагласан: Украиныг неонацистууд, милитаристуудаас нь бүрэн чөлөөлөх, Украины бүх зэвсгийг хураах, армийг нь тараах, НАТО ба Баруунаас салгаж төвийг сахиулах, Киевт Оросын талын “тоглоомын” төр засгаа байгуулах, Донбассыг хамгаалах явдал гэжээ. Гэтэл энэ хэдэн зорилтоос ганц нь ч хэрэгжиж чадсангүй.

Киевийг ганц өдрийн дотор эзлэнэ, Гостомелийн аэродромыг жагсаалаас гаргана гэсэн анхны зорилт дампуурснаас эхлэн оросын цэргийн ялагдал нөхцөлджээ. Орос нь энэ дайныхаа оперативын төлөвлөлтийг буруу хийсэн, тагнуулын бүх мэдээ мэдээлэл, дүн шинжилгээ нь Кремлийг хуурч мэхэлсэн, байлдааны нөхцөл байдалд оросын цэрэг шуурхай шилжиж чадахгүй, ар талын хангалт муу, холбоо муу, командлал сул зэргээсээ болж бүтэн гурван сар ямагт хохирол амсчээ. Дэлхийд 2-рт ордог хүчирхэг арми гэсэн домгийг украинчууд унтраажээ.

Оросын хамгийн том хохирол бол офицерын бүрэлдэхүүнээ хайр найргүй алуулсан явдал ба алагдсан генерал арван хэд болж байна.

Оросын армийн корпус командлагч генерал Роман Кутузовын үхэл юу харуулав?

Оросын цэргүүд нуувчнаасаа гарч давшдаггүй, их буу нисэх хүчнээр бөмбөгдүүлж ард нь амьд үлдэхийг хичээдэг, генерал нь цэргүүдээ уриалан давших санаатай уриа хашгиран босоод л амиа алдаж байна. Оросын цэрэг байлдахаас бултах, зугтах, өөрийгөө шархдуулах, олзлогдох явдал хавтгайрлаа. Фронтыг орхиж явсан нь хэдэн мянга байна. Эхний хоёр сар бүтэлгүй байлдаад дайныхаа 2-р үе шатыг Донбасс дээр эхлүүлсэн боловч мөн л стратегийн ганц ч зорилт хэрэгжсэнгүй. Луганск мужийн 90% хянаж байгаа гэх боловч баталгаатай биш, ялагдах, ухрахад бэлхэн, цэргүүд нь байлдааны ажиллагаанаас татгалзахад ямагт бэлэн.

Хоёр 7 хоногт Луганск мужийг бүрэн эзлээд “ЛНР” гэх тоглоомын БНУ-даа нэгтгээд, дараа нь оршин суугчдаар нь ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах өргөдөл бичүүлнэ гэсэн нь бүтэлгүйтжээ. Эзэлчихлээ чөлөөлчихлөө гэж оросын ТВ-ээр зарлаад, Кадыровт илтгээд байсан Северодонецк хотын 75% оросын цэргийн гарт орсон боловч хоёрхон өдрийн дотор 20%-иа эргэж алдаад, 50:50, сүүлдээ 30:70 харьцаатай, урд шөнийн байдлаар 20:80%, оросын цэрэг ухарч байна.

Орос-Украины дайн 1300 км зурвасаар үргэлжилж байгаа ч жинхэнээсээ байлдаж байгаа хэдхэн чиглэл байна. Орос нь фронтын стратегийн бүх чиглэлүүдэд давшилт, маневр, хөдөлгөөн хийж чадалгүй хориглон хамгаалалтад шилжжээ. Оросын ТВ-ээр үзүүлээд сурталчлаад байгаа ялалт гэдэг нь тактикийн ганц нэг давшилт, маш их хүчээр маш их хохирон байж 5-10 км урагшилснаа хэлж байна. Ийм ялалт цаг зуурын шинжтэй юм.

Хамгийн том гарз оросын тактикийн авиац, танкийн цэрэгт ногджээ. Тактикийн авиац нь 360 гаруй нисэх онгоцтойгоос өнгөрсөн гурван сард 215 орчмыг устгуулсан, одоо зориглож нисдэг фронтын нисэгч байхгүй, алсаас хот суурин, хороолол, тосгон руу бөмбөг пуужин хаячихаад санд мэнд Орос дахь бааз руугаа буцдаг болсон. Нисдэг тэрэг 180 орчмыг сөнөөлгөсөн, одоо айгаад нисгэхээ больж байна.

Байлдааны мэдээнээс үзвэл оросын сөнөөлгөсөн шатаалгасан танк 1400 (мөн 3430 хуягт, хуягт машин), хоногтоо 9 танк найдвартай жагсаалаас гарч, орчин үеийн, бэлэн байдалд байсан хамаг танкаа устгуулж дуусч байгаа тул Орост “танкийн цэрэг?” гэдэг салбар бараг үгүй болж байгаатай адил юм. Сөнөсөн шатаалгасан танкны оронд Т-62, бүр Т-55-аа агуулах, төмрийн хаягдлын нөөц, музейгээс татан авч ашиглах дээрээ туллаа. Дэлхийн II дайны домогт Т-34-үүдийг татаад аваад ирсэн байхад гайхах зүйлгүй. Одоо явган цэргээ танкгүй байлдуулахгүйн тулд Оросын вассаль улс болох Беларусийн танкуудыг түрээсээр, эсвэл зээлийн өрөндөө авч ашиглаж магадгүй байна. “У Білорусі знімають з баз зберігання танки та бойові машини піхоти” гэсэн Украины цэргийн мэдээлэлд бичсэнээр, СССР задарсны дараа Беларусь, мөн Украин нь Зөвлөлтийн Улаан армийн 240 000 цэрэг бүхий тойргийн зэвсэглэлийг хувааж авчээ.

Мөн Зүүн Германаас зөвлөлтийн цэргийн маш их зэвсэг техник зэвсэглэлд нь нэмэгдэн иржээ. Зөвлөлтөөс өвлөсөн асар их зэвсэг байлдааны техникээ Беларусь нь гадаадад худалдаж ашиг олсон ба 1996 онд зэвсэг экспортлогч орнуудын дотор 10-р байрт, 1998-2001 онд 11-р байрт, нийтдээ 1 тэрбум долларын ашиг олсон гэж мэдээлжээ.

Одоо Беларусьт зөвлөлтийн үеийн 3287 танк байгаагаас 1182 нь хуучирсан, худалдаад ч нэмэргүй Т-54, Т-55, Т-62 танкууд байна. Тэгэхдээ 2000-аад оны эхээр 429 танкаа экспортоор гаргаж амжжээ. 2021 оны байдлаар Беларусьт 758 танк байлдахад бэлэн байна. Танкнаас гадна СССР-ээс өвөлж авсан явган цэргийн байлдааны БМП-1, БМП-2 машин 2238 байна. Гадаад худалдаанд БМП-1-ийг 47, БМП-2-ыг 102-ыг худалдаж амжсан ба хуучрахаас өмнө худалдаж орлого болгожээ. Гэвч байлдааны эдгээр техникүүд оросын адил тоногдсон, эд анги нь бохир экспортод явсан, дарга нар нь коррупцэд автсан явдал хавтгай тул яг байлдаанд оруулаад ялалт хангах магадлал байхгүйтэй адил.

сонин mn

Ер нь зөвлөлтийн үеийн байлдааны техникээр XXI зуунд байлдахад ялалт хангахгүй, тооны олны давуу тал байхгүй, барууны зэвсэглэлийн дэргэд маш арчаагүй, төмрийн сэг хог болоход амархан байгаа нь Украин дахь оросын цэргийн тусгай ажиллагааны үед өдөр тутам харагдаж байна. Донбассын одоогийн дайнд Орос нь амьд хүчний хувьд Украинтай 7:1, байлдааны техникийн хувьд 20:1 гэсэн харьцаатай байсан боловч ялалт хангахгүй, ялагдаж, хохирч ухарч байгаа нь зөвлөлтийн зэвсэглэл, түүнийг хичнээн ч сайжруулсан нэмэргүй болохыг харуулж байна. Оросын цэргийн номлол ч хоцрогдсон нь харагдаж байна. Байлдааны талбарт алдсан асар цэргээ украин энгийн иргэдийг аль болох олноор нь алж нөхөх тактик сонгон авчээ. Иймд дайнгүй хотууд руу пуужин харвасаар байна. Оросын чөлөөлсөн гээд байгаа, хэрэг дээрээ эзлэгдсэн хот суурингуудын байдлыг ажвал Донбасст хүчээр нийлүүлэх оросуудын итгэл унтарсан, ерөөсөө Орост нийлэхгүй нь тодорхой харагджээ. Ард иргэд нь Оросыг үзэн ядна, түр аргацаана, Орос тэднийг татан дагуулж чадахгүй юм байна гэдгийг Кремльд ч хүртэл ойлгожээ.

Оросыг огт хүсээгүй үзэн ядсан нутгийн иргэд, мөн зарим хотод партизаны нууц хорлон сүйтгэл гарч байгаа зэргээс Орос нь эзэлсэн нутгаа аль болох хурдан тонох, хэрэгтэй гэснээ ОХУ руу яаралтай ачуулах, эдийн засгийн хоригоо нөхөхийн тулд Украинаас олзолсон асар их үр тариаг Африкийн өлсгөлөн нүүрлэсэн орнуудад худалдах, Азовсталийн боловсруулсан төмөр, ган, цувимал бүтээгдэхүүнийг Орос руу ачуулах зэрэг улаан цагаандаа гарсан дээрэм рүү шилжжээ.

Нэгэнт Оросынх болохгүй, Орост урвахгүй тодорхой болсон ард иргэдийг нь бөөнөөр хорих филтерийн (шүүлтүүр) лагерьт хорьж дарамтлах, ОХУ руу хүчээр авч явах, украин хүүхдүүдийг Орос руу хэдэн зуу мянгаар нь аваачиж тусгай лагерьт хорьж тархи угаах гэх мэт дайны гэмт хэрэгт тооцогдох ялт хэрэг үйлдэж байна.

Оросын эзэлсэн нутаг, жишээлбэл нурам балгас болсон Мариуполийг Грозный шиг орчин үеийн хот болгоно гэсэн Пушилины амлалт агаарт замхарчээ. Украины нутаг дэвсгэрт явуулж буй дайндаа ялж чадахгүй байгаад цухалдсан оросын эрх баригчид болохоос болохгүй хүртэл дайны бүх арга хэрэглэж байна. Фосфорын бөмбөг хаях, эзлэгдсэн хотуудын хүн ардыг алж талах, гэр орныг нь цөлмөх, ямар ч шалтгаангүй хот тосгодыг агаараас дайрах гэх мэт.

Хотуудыг устгах гэдэг нь Чечень, Сирид туршсан оросын дайны тактик. Эх орноо хамгаалж буй “украинчуудад зэвсэг нийлүүлэхээ зогсоохгүй бол (хэрэг дээрээ Орост ялагдаж өгөхгүй бол) Украины хил доторх тээврийн бүх зангилаа, төр засгийн байгууллагууд, Дээд Рада, БХЯ, бусад яамд, Киевийн аэропортыг пуужингаар харваж сөнөөнө устгана” хэмээн Оросын Төрийн Думын батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполов сүрдүүлэв.

Англи, Орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь

Эх сурвалж: Sonin.mn

Архины хатуулгийн хэмжээг бууруулах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байна
Архины хатуулгийн хэмжээг бууруулах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байна
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​