fbpx Ноолуураар инновац шингэсэн хувьсгал хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
6 минут 31 секунд

Ноолуураар инновац шингэсэн хувьсгал хийлээ

Монгол Улсын дэлхийд ялгарах үнэ цэн бол цагаан алт хэмээн үздэг ноос, ноолуур. Хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд нарийн ширхэгтэй ноолуураа боловсруулж нэмүү өртөг шингээсэн инновац бий болгох нь эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлснээр дэлхийд ялгарах бас нэг том давуу тал. Монгол ямааны ноолуур нарийн ширхэгтэй байдаг. Харин дулаан орны ямааны ноолуур бүдүүн ширхэгтэй байдаг. Тэгвэл Монголын эрдэмтэн, инженерүүдийн шинжлэх ухааны судалгаа, технологийн боловсруулалтын үр дүнд бий болсон шинэ төрлийн нимгэн, цэвэр ноолууран бүтээгдэхүүн болох “Buuvee cashmere” брэндийг зорилтот зах зээлд албан ёсоор танилцуулах “Инновац ба үнэ цэн” зөвлөгөөнийг энэ сарын 7-нд зохион байгууллаа. Ноолууран бүтээгдэхүүн бол маш дулаахан. Тэгвэл технологийн шинэ боловсруулалт, инновацаар ноолуур нь халуунд хүйтэн, хүйтэнд халуун чанартай, амьсгалдаг шинэ бүтээгдэхүүн болгож үнэ цэнийг нь нэмэгдүүлэн дэлхийн зах зээлд гаргаснаар Монгол Улсын эдийн засаг болоод бусад олон боломжийг авчирч байгааг зөвөлгөөний үеэр онцоллоо. Бид зөвхөн өвлийн улиралд ноолууран хувцсыг түлхүү хэрэглэдэг гэсэн ойлголт энэ мөчөөс өөрчлөгдөж зуны улиралд ч ноолууран хувцсаар гангарах боломж үүгээр бий болж байгаа аж. Энэ хувьсгалыг бий болгож байгаа “Buuvee cashmere” 2018 онд байгуулагдсан. Эднийх ноос ноолуурын салбарын судлаачид болон өртгийн сүлжээний оролцогчдын олон жилийн хамтын ажиллагаа судалгааны үр дүнд шинэ инновацыг ийнхүү гарган авчээ. Бүр тодруулбал, ямааны ноолуурын суурь судалгаа, нарийн ээрмэлийн технологийн мэргэжилтэн, доктор Р.Бадмаанямбуугийн санаачилгын үр дүнгээр бий болсон гэж оролцогчид хэлж байлаа. Энэ шинэ инновац бий болсноор салбарыг илүү шударга, тогтвортой болгох бас нэг нөхцөл нь бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, монгол ноолуурын үнэ цэнийг өсгөхөд бодит хувь нэмэр оруулах зорилготой. Тус арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ШУТИС, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, “BUUVEE” брэнд хамтран зохион байгууллаа. Энэ үеэр зарим оролцогчдын байр суурийг сонирхлоо.

Доктор профессор Д.Энхтуяа: Монгол ноолуур байгалиас заяасан нано ширхэгтэй

-Монгол Улс 40 жилийн өмнө лабораторигүй байсан бол одоо лабоарторитой. 1990 онд олон улсын хуралд оролцох үед Францын нэгэн эрдэмтэн “Монгол ноолуур миний мөрөөдөл” гэж хэлж, бид хамтран ажилласан. Монгол ноолуур байгалиас заяасан нано ширхэгтэй, амьд организмд хамгийн чухал бүтээгдэхүүн “buuvee” брэнд энэ бүхнийг шингээснээс гадна хөнгөн нимгэн, будаггүй бүтээгдэхүүн юм. Тиймээс зуун дамжин хэрэглэх инновац шингээсэн бүтээгдэхүүн гэж хэлж болно.

Доктор Л.Оюунцэцэг: Жинхэнэ инновац шингэсэн бүтээгдэхүүн бол шинжлэх ухааны шийдэл, мэдлэгээс бүрдсэн байх учиртай

-“Buuvee” брэнд нь инновацад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Жинхэнэ инновац шингэсэн бүтээгдэхүүн бол шинжлэх ухааны шийдэл, мэдлэгээс бүрдсэн байх учиртай. Энэ брэнд нь нэгдүгээрт, шинэлэг, хоёрдугаарт, үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэглээнд гаргасан. Гуравдугаарт, зах зээлд өөрийн байр суурь, чанараа олж авсан учраас инновац шингэсэн бүтээгдэхүүн юм. Товчхондоо олон эрдэмтнийг урьж, маш том амбицтайгаар эхлүүлсэн кластер бизнес учраас амжилтад хүрсэн.

Эдийн засагч Б.Мөнхсоёл: Шинээр гаргаж буй патентийн тоогоор инновацыг дүгнэдэг

-“Дэлхийн эдийн засгийн форум”-аас улс орнуудын өрсөлдөх чадварын тайлан гаргадаг. Монгол Улс инновацын зэрэглэлээр төдийлөн дээгүүр байр эзлэж чаддаггүй. Тэгэхээр хийх ажил их байна гэсэн үг. Инновацыг юугаар дүгнэдэг вэ гэвэл тухайн улсад шинээр гаргаж буй патентийн тоогоор нь жагсаадаг. Сүүлийн үед манай улс энэ асуудал дээр их анхаарч байна. Зөвхөн улс төсөвлөх биш, хувийн сектор, аж ахуйн нэгж судалгаа шинжилгээ, хөрөнгө оруулалтад анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгж их, дээд сургуулиудтай хамтарч, шинэ бүтээгдэхүүн, технологи бий болгоход бодлогоо чиглүүлэх шаардлагатай. Манай улсын хувьд хамтын ажиллагаа дутагдалтай байна. Энэ дутагдлаа нөхөөд ажиллавал дотооддоо өрсөлдөөд зогсохгүй, гадагшаа тэлэх боломжтой.

“Buuvee” брэндийг үүсгэн байгуулагч Р.Бадмаанямбуу:“Бүүвээ” гэдэг компанитай болохыг мөрөөдөж эхэлсэн

-Би өөрөө дунд сургууль төгсөхдөө ноолуур судлаач болно гэх шийдвэр гаргасан. Хүү маань багадаа зураг зурах дуртай байсан. Зургаа дүүдээ өгөхдөө “бүүвээ бүүвээ” гэж хэлнэ. Сүүлдээ би “бүүвээ” гэдэг компанитай болохыг мөрөөдөж эхэлсэн. Нэрний учир нь “бүү ай” гэсэн утгатай, эхийн хайр юм. Үүнд ямаачин өвөө, инженер ахын үлгэр дуурайлал нөлөө үзүүлсэн. Ийнхүү сонгосон замналаараа ШУТИС-ийн доктор, профессор Д.Энхтуяа багшийн удирдлагаар бакалавр, магистрын дипломын ажлаа ноолуурын сэдвээр хамгаалж байсан. Манай брэндийн туршилтын бүтээгдэхүүнүүд Монгол, Герман, Австрали, Америк, Ирланд, Япон, Хятадын зах зээлийн хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан. Гаргасан бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээж, дэлхийд сурталчилж, нэгэн үдшийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн минь цаашид илүү ихийг үйлдвэрлэх урам авлаа.

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улс төрийн 21 нам үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тунхагт гарын үсэг зурлаа
Улс төрийн 21 нам үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тунхагт гарын үсэг зурлаа
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​