fbpx Хотын дарга Ази тивийн тэмцээнд амжилттай оролцсон дугуйн спортын тамирчдыг хүлээн авч, баяр хүргэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 52 секунд

Хотын дарга Ази тивийн тэмцээнд амжилттай оролцсон дугуйн спортын тамирчдыг хүлээн авч, баяр хүргэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /ААШТ/-д амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, баяр хүргэлээ. Уулзалтад Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Н.Болдхүү, “Атилла” багийн дасгалжуулагч, ОУХМ Я.Баатар болон тэмцээнд амжилттай оролцсон зургаан тамирчин оролцов.

Дугуйн спортын ААШТ нь 2022 оны гуравдугаар сард Тажикстаны нийслэл Душанбе хотноо болсон. Тус тэмцээнд Ази тивийн 20 орчим орны тамирчид оролцон багийн гараа, цуваа гараа, бөөн гарааны төрөлд өрсөлджээ. Монгол Улсаас дасгалжуулагч Я.Баатараар ахлуулсан долоон тамирчин өрсөлдөн долоон медаль хүртэж, багаараа мөнгөн медаль авсан юм. 1974 онд Иран Улсад болсон ААШТ-ээс Монгол Улс дугуйн спортын төрөлд анх удаа дөрвөн хүрэл медаль хүртэж байв. Түүнээс хойш тус тэмцээнд оролцсон тамирчид 1-2 медалийн амжилттай ирдэг байсан бол ийнхүү 48 жилийн дараа медалийн хур буулгасан амжилт үзүүлжээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Н.Болдхүү “Баг, тамирчид маань энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, 50 орчим жилийн дараа ийнхүү медалийн хур буулгасан нь Монголд дугуйн спорт хөгжих суурь хэр тавигдаж байгааг илтгэж байна. Бид 2020 онд дугуйн спортын чансаагаар дэлхийн 201 орноос 43 дугаарт жагсаж байсан бол 2022 оны байдлаар 34 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Харин Ази тивийн 68 орноос чансаагаараа гуравдугаарт бичигдэж байна. Цаашид нийслэлийн удирдлагуудтай хамтран олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, дугуйн замуудыг нэмж байгуулах хүсэлтэй байна. Мөн Улаанбаатар хотын нэр дээр баг байгуулах бодолтой байгаа. Дэлхийн улс бүр өөрийн хотын нэртэй багтай байдаг. Тиймээс бид “Улаанбаатар” багийг байгуулж, хотынхоо нэрийг илүү гаргахыг зорьж байна” хэмээн Хотын даргад хэллээ.

Хотын дарга хэд хэдэн байршлуудад дугуйн бэлтгэл хийх талбайтай болох, Улаанбаатар хотын баг байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд шаардлагатай судалгаа, тооцооллоо хийж, албан ёсоор саналаа оруулахыг хүслээ.

Тэмцээнд амжилттай оролцсон зарим тамирчны сэтгэгдлийг хүргэж байна.

“Алдар” спорт хороо, Малайзын Теренгану багийн легионер тамирчин, ОУХМ С.Жамбалжамц:

-Миний хувьд гурван настайгаасаа эхлэн дугуй унасан. Дунд ангидаа Биеийн тамир, спортын дунд сургуулийн дугуйн спортын ангид элсэн орж, түүнээс хойш мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн. 2011 онд “The Tour of Thailand” мэргэжлийн олон өдрийн уралдаанд оролцож, аварга авч байлаа. Одоогоор Ази тивд чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байгаа. Энэ удаагийн ААШТ-ээс бөөн гараанаас хүрэл медаль, багийн гараанаас мөнгөн медаль хүртлээ.

“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Солонго:

-Энэ жилийн ААШТ-нд цуваа гарааны төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн. Дугуйн спортоор хичээллээд 17 жил болж байна. Бид бэлтгэл сургуулилалтаа ихэвчлэн хөдөө, орон нутгийн замд хийдэг. Энэ спортоор хичээллэснээр хүмүүжил, төлөвшилтэй болохоос гадна зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах гэхчлэн эрүүл мэндийн тал дээр маш сайн нөлөө үзүүлдэг. Тиймээс залуучууд дугуйн спортыг сонирхож, хичээллээсэй гэж боддог.

Дугуйн спортын ОУХМ Б.Марал-Эрдэнэ:

-Энэ жил тамирчид маань бэлтгэлээ сайтар базаасан тул ийм хэмжээний амжилт үзүүлсэн гэж бодож байгаа. Тажикстан Улсын хувьд манай оронтой адил эрс тэс уур амьсгалтай. Тиймээс бусад орны тамирчдаас илүү давуу тал бидэнд байсан. Азийн дугуйн спортод Казакстан Улсын тамирчид толгой цохидог. Энэ удаагийн тэмцээнд тус улсын тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хүчтэй өрсөлдөгч болж чадлаа гэв.

Тэмцээнд манай улсаас өрсөлдсөн тамирчдын хамгийн ахмад нь +50 насны ангилалд оролцсон 53 настай Г.Жаргалсайхан байсан бол хамгийн отгон тамирчин 81 дүгээр сургуулийн сурагч, 18 настай А.Даваажаргал байсан юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Польш улс Украинд 2 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэв
Польш улс Украинд 2 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​