fbpx Мариуполь хотод холер өвчин гарч, Украины арми зэвсэг нэмж илгээхийг хүсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 24 секунд

Мариуполь хотод холер өвчин гарч, Украины арми зэвсэг нэмж илгээхийг хүсжээ

Украины хямралыг тойрсон Баасан гарагийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Азовын тэнгисийн хамгийн том боомт хот Мариупольд холер өвчин гарсан тухай тус хотын захирагч өчигдөр мэдээлжээ.

Мариуполь нь Украины дайнд хамгийн ихээр сүйдсэн хотуудын нэг юм. Хот бүхэлдээ балгас болж, цэвэр усны хангамж, эрүүл мэндийн үйлчилгээ нь сүйрээд байгаа. Одоо ч хотын гудамжнуудад муудсан цогцсууд хэвтэж байгаа тухай мэдээ ирж байна.

“Цусан суулга, холерын дэгдэлт гарлаа. Энэ дайн 20,000 оршин суугчийн маань амийг хөнөөсөн бол халдварт өвчнөөр дахин олон мянган хүн үрэгдэх аюул тулгарлаа” гэж Мариуполь хотын захирагч Украины телевизээр ярьжээ.

Тэрбээр НҮБ болон Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгт хандаж, үлдсэн иргэдийг нь хотоос гарч явахад шаардлагатай хүмүүнлэгийн коридор гаргахад туслахыг хүссэн байна.

Өчигдөр бас НҮБ-ын хүнсний байгууллагаас гаргасан мэдэгдэлд дайнтай холбоотойгоор Украин, Оросын хүнсний экспорт тасалдсаны улмаас ирэх нэг жилийн хугацаанд 19 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх тооцоог зарлажээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Копенхаген хотод болж буй хуралд видео холбоогоор оролцон үг хэлэхдээ улс орныг нь Европын Холбоонд нэгтгэх эхний алхам хийхийг хүссэн байна.

“Украины ард түмнийг Европын гэр бүлд нэгтгэх тухай амлалт нь хоосон үг байгаагүйг Европын Холбоо батлан харуулах түүхэн алхам хийж чадна гэдэгт найдаж байна” гэж тэр хэлжээ.

Өчигдөр бас Украины дорнод хэсэгт үргэлжилж буй тулаанд их бууны хүч голлох үүрэг гүйцэтгэж байгааг Киевийн эрх баригчид мэдэгдээд Өрнөдийн орнуудад хүнд зэвсэг техник илүү олныг нэмж илгээхийг уриалсан байна.

Хэрвээ Өрнөдийн орнууд хүнд зэвсэг илгээх амлалтаа биелүүлбэл дайны хувь заяаг эргүүлэх боломжтойг тэд хэлжээ.

“Энэ дайн одоо их бууны дайн болоод байна. Бүх зүйл Өрнөдийнхөн бидэнд юу өгөхөөс шалтгаална. Украины их бууны тоо Оросынхоос 10-15 дахин бага байна” гэж Украины цэргийн тагнуулын газрын дэд дарга Вадим Скибицкий “The Guardian” сонинд ярьсан байна.

Одоо Оросын арми Украинаас зарим хэсэг нь салан тусгаарлагчдын гарт орсон Донбассын Донецк, Луганск мужуудыг бүрэн хяналтдаа оруулахаар бүх хүчээ төвлөрүүлээд байна.

Сүүлийн өдрүүдэд Северодонецк хотод Украин, Оросын зэвсэгт хүчнүүдийн хооронд маш ширүүн тулаан өрнөж байгаа. Хэрвээ Оросын тал энэ хотыг эзэлбэл Луганск мужийг бүрэн хяналтдаа оруулах боломж нээгдэх юм.

Сүүлийн байдлаар Северодонецкийн орон сууцны дүүргүүдийг Оросын цэргүүд эзэлсэн ч хотын зах дахь аж үйлдвэрийн бүсэд Украины цэргүүд хориглон тулалдаж байгаа гэсэн мэдээ ирж байна.

Эх сурвалж: Reuters

Д.Мөнх-Эрдэнэ: Албадан буулгах ажиллагаа нь холбогдох бүх хуулийн дагуу явагдсан

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​