fbpx Цар тахлын дараах их дүйчин өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 52 секунд

Цар тахлын дараах их дүйчин өдөр

Зуны эхэн сарын шинийн 15-ны энэ өдөр Бурхан багшийн их дүйчин өдөр тохиосон билээ. Хоёр жилийн өмнөөс энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэх хууль батлагдсан. Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Сүхбаатарын талбайгаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд рүү лам нар сүсэгтэн олны “Энэрэл хайр түгээе” хүндэтгэлийн жагсаал боллоо. Мөн бурхан багшийн их эрдэнийн чандарыг Монголд залах үйл ажиллагааны нээлт боллоо. Бурхан багшийн чандар нь дэлхий дээр цөөхөн байдаг. Энэтхэг улсын Засгийн газрын бүрэн хамгаалалтад байдаг шүтээн, бурхан багшийн биеэс гарсан энергийн чулуулаг үлдэц ажээ.

Төр, шашны ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр 108 залуу ламд ёслол хүндэтгэлийн хувцас хэрэглэл гардуулав. Бурхан багшийн их эрдэнийн чандарыг дагалдан БНЭУ-ын өндөр дээд албаны зочид Монголд залж иржээ. Бат цагаан дуганд болсон ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, БНЭАУ-ын Гадаад харилцааны сайд С.Жайлшанкар, Соёлын сайд Ч.Номин, МБШТ, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан гавьж Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд С.П.Сингх нарын албаны хүмүүс болон сүсэгтэн олны төлөөлөл оролцлоо.

Монголд залж буй чандарын талаар Манчир хутагт Данзанжамъяндорж тайлбарлахдаа “Энгийн хүнийг хайлуулахад яс, үнс гардаг бол лам бясалгагч энергийн хүмүүсээс эрдэнийн болон олон янзын хэв шинжтэй чулуулаг гардаг байна. Энэ нь бурхны шашинд хамгийн дээд шүтээн болдог. Бурхны шашны үзэл онол төлөв нь хүний бие, хэл, сэтгэл гурав нэг мөн чанарт оршдог. Бие хаана байна сэтгэл нь тэнд байдаг. Сэтгэл хаана байна бие нь тэнд байдаг. Бурхан багшийн биеийн хэсэг нь төгс гэгээрлийн үлдэц гэж ойлгож болно.

Мөн Богд хааны музейд Бурхан багшийн шүд буюу цахиур эрдэнэ хадгалагдан ирсэн байна. Улааны үзэл суртлаар устгалгүй хадгалж ирсэн сан хөмрөгчид музейн хамт олондоо баярласнаа илэрхийлье. Ийм сайхан шүтээн заларсан. Бурхан багшийн их дүйчин өдөр нь бясалгал, ухаарлын өдөр” гэлээ.

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Д.Дамбажамц “Монгол түмэн бол азтай. Анх 1994 онд Бурхан багшийн чандарыг залж байсан. Монгол түмэн эрт дээр үеэс бурхан багшийн шашинтай. Тийм ч учраас их дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн. 1990 онд хүүхдийн паркийн цэнгэлдэх хүрээлэнд олон нийтэд зориулсан арга хэмжээг бид зохион байгуулж ирсэн. Үүнээс хойш энэ өдрийг хүн бүр мэддэг, тэмдэглэдэг, буян үйлддэг өдөр болжээ. Муу зүйл бодохгүй хэлэхгүй, хоорондоо эвтэй найртай бие биедээ сайхан үг хэлж, баярлуулж байх хэрэгтэй” гэлээ.

Манба дацан хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж “Монголд бурхан багш морилж байна. бурхан багштайгаа уулзаж байна хэмээн сүсэглэх хэрэгтэй. Монголын ард түмний өөрсдийнх нь олон зуун жил бурхны шашин шүтэж ирсний буян өнөөдөр ирж байна. Ард түмэн өөрсдийн байгаа газраасаа сүсэглэх хэрэгтэй. Чандар шүтээнийг хүлээж авах нь түүхэн ач холбогдолтой” гэлээ.

Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Чандар нь бурхан багшийн лагшин хэсэг гэсэн үг. Үүнийг бурхан багш биеэрээ заларлаа хэмээн тооцон, сүсэглэж, шүтэн барилдлагын холбоо тогтоох юм. Ирээдүйдээ жаргалтай сайхан амьдрах, төгс гэгээрлийг билэгдсэн авьяасыг суулгадаг. Төгс гэгээрлийн зөв замд орж бие биеэ энэрэн хайрлаж нигүүсэж уучилж өршөөх тэргүүтэй бурхан багшийн ариун ёс зүйн сургаалийг хэрэгжүүлэх юм. Энэ удаа Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр бурхан багшийн чандарыг залж байгаа юм” гэлээ.

Бурхан багшийн их дүйчин өдөр гурван том тэмдэглэлт явдал давхацдаг. Тодруулбал, Бурхан багш эхийн хэвлийд оршсон, номоо номлож хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас их дүйчин хэмээн нэрлэдэг байна. Тус өдөр 10 хар нүгэл үйлдэхийг цээрлэх хэрэгтэй гэж номложээ. Тодруулбал, амьтны амь таслах, хулгай хийх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, худал ярих, хов өгүүлэх, ширүүн үг өгүүлэх, дэмий чалчих, хүсэл шунал, хорон сэтгэл, буруу үзэл нь 10 хар нүгэлд багтдаг байна.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Үндсэн хуулийг өөрчлөх тогтоолын төслийг өнөөдөр танилцуулна
Үндсэн хуулийг өөрчлөх тогтоолын төслийг өнөөдөр танилцуулна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​