Украины Зэвсэгт хүчний талд Британийн 3000 орчим цэрэг оролцож Оросын эсрэг тулалдаж байна. Энэ тухай "Гүржийн легион"-ын командлагч Мамука Мамулашвили "The Independent" өгсөн ярилцлагадаа дурджээ.
Мамулашвилигийн хэлснээр гадаадын сайн дурынхны 70 гаруй хувь нь түүний цэргийн бүрэлдэхүүнд оржээ.
Одоо Украинд бусад орноос ирсэн бараг 20,000 хөлсний цэрэг байгаа гэж тэр нэмж хэлэв.
Дашрамд тодотгоход, Северодонецк хотод Британийн цэрэг Жордан Гатли нас барсан тухай өнгөрсөн өдөр мэдэгдэв. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Вант улсын армийг орхин Украинд карьераа хөөсөн юм. Үүнээс гадна британичууд Украины цэргүүдийг сургахад оролцож байгаа юм.
Эх сурвалж: Toim.mn