fbpx Украины арми Францаас илгээсэн их буугаар анх удаа Оросын байрлал руу гал нээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 27 секунд

Украины арми Францаас илгээсэн их буугаар анх удаа Оросын байрлал руу гал нээжээ

Украины арми өчигдөр Франц улсаас илгээсэн их буугаар анх удаа Оросын цэргийн байрлалд цохилт өгсөн байна.

55 дугаар их бууны ангийн цэргүүд Caesar өөрөө явагч их буугаар Донбассын фронтын нууц байрлалаас Оросын байрлал руу гурван удаа гал нээжээ.

40 км хүртэл алсаас цохилт өгөх чадвартай уг зэвсгээр ямар бай руу буудсаныг бас нууцалж байна.

Өндөр нарийвчлалтай гэгддэг Caesar их буу нь Өрнөдийн орнуудаас Украинд тусламжаар илгээж буй орчин үеийн хүнд зэвсэг техникийн нэг хэсэг юм.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ийм зэвсэг хэд хэдийг Украинд илгээх болсноо дөрөвдүгээр сард зарлаж байжээ.

Францын төрийн өмчит Nexter зэвсэг үйлдвэрлэгч зургаан дугуйтай ачааны машины суурин дээр суулгасан 155 мм-ийн Caeser их бууг үйлдвэрлэсэн юм.

Украины цэргүүдийг сургасан Францын мэргэжилтэн “Энэ систем бол маш сайн маневрлах чадвартай, хөдөлгөөнт зэвсэг. Орчин үеийн дайнд энэ бол чухал хүчин зүйл юм. Манай хуучин системүүд хөдөлгөөнгүй нэг байрлалд бэхлэгддэг бол энэ систем хөдөлгөөнтэйгөөрөө давуу талтай” гэж ярьжээ.

Алсын зайнаас бууддаг тул дайсан хариу цохилт өгөх боломжгүйг тэр бас онцолсон байна.

АНУ-аас илгээсэн үүнтэй ижил төстэй M777 систем гэхэд заавал машинд чирүүлдэг юм байна.

Украины цэргүүд Caesar системийг нэг долоо хоногийн дотор эзэмшсэн гэнэ.

Лхагва гарагт бас АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярилцсаныхаа дараа

$1 тэрбумын зэвсгийн тусламж нэмж илгээх болсноо мэдэгджээ.

Уг багцад тэнгисийн хөлөгт цохилт өгөх пуужингийн систем Harpoon хоёр ширхэг, алсын тусгалын их буу 18 ширхэг, түүний 36,000 ширхэг сум, пуужингийн их бууны систем, нууц радио холбоо, шөнийн дуран зэрэг зэр зэвсэг, тоног төхөөрөмжүүд багтсан байна.

Үүнээс гадна $225 саяын хүмүүнлэгийн тусламжийг Украинд илгээх болсноо Байден зарлажээ.

НҮБ дах ОХУ-ын элчин сайд Василий Небензя өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Оростой төлөөллөөрөө дамжуулан дайтаж буй” Өрнөдийн орнуудыг шүүмжилсэн байна.

“Украинд зэвсэг нийлүүлснээрээ гараа энгийн иргэдийн цусанд дүрж байгааг би Өрнөдийн орнуудад сануулмаар байна” гэж тэр хэлжээ.

Донбассын фронтод Оросын зэвсэгт хүчин их буугаар давамгайлж, Украины талд асар их хохирол учруулж буйг мэдээлж байгаа.

Тиймээс их буу нэмж илгээхийг Киевийн эрх баригчид холбоотнуудаасаа шаардсаар байна.

Өчигдөр Брюссель хотноо НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалт эхэлсэн юм. Энэ уулзалтаар холбоотнууд Украинд нэмж илгээх зэвсгийн тусламжийг хэлэлцэж байна.

Өчигдөр өглөө Оросын тал Северодонецк хотод эсэргүүцэн тулалдаж буй Украины цэргүүдэд бууж өгөх шаардлага хүргүүлжээ.

Гэвч Украины цэргүүд шаардлагыг хүлээж авахаас татгалзсан байна.

Эх сурвалж: AFP, Reuters

Дээд шүүх Б.Жагарын намыг бүртгэхээс татгалзлаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​