fbpx Төр их наядын зээлээ хэзээ төлөх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 45 секунд

Төр их наядын зээлээ хэзээ төлөх вэ

Хөгжлийн банкны өрийг хэнээр төлүүлэх вэ гэдэгт олон нийтийн дунд хүлээлт үүсээд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлнэ гэвэл олон нийт дургүйцнэ. Хөгжлийн банк нийт 3.1 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс 2.8 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт зогссон гэж хэлж болно. Асуудалтай зээлийн гуравны нэг буюу их наяд орчим төгрөгийн зээл нь төрийн өмчийн компаниудынх. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгч төр өөрөө. Тэд өрнөөсөө хагасласан гэж байгаа боловч яг үнэндээ 200 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийжээ. Төр өөрөө зээлдэгч юм бол өрөө төлөхгүй байсан ч цаана нь хэн хохирох вэ гэдэг асуудал үүсэхийн зэрэгцээ хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь анхаарал татаж байна. ОУВС-гийн зүгээс Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт баланс дээр асуудал үүссэн нь 2023 оны төсвийн тогтвортой байдалд ноцтой байдал үүснэ гэдгийг анхааруулаад байгаа. Ингэхдээ төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөөр Хөгжлийн банкны асуудлыг шийдвэрлэх нь үр дүнгүй, ужгирсан асуудал шийдэгдэхгүй. Харин үндэслэлтэй төлөвлөгөө гаргаж, ямар арга хэмжээ авахыг тогтоох нь зүйтэй гэж зөвлөөд байгаа. Тэгэхээр төр өрөө хэрхэн барагдуулах вэ.

Өр төлүүлэх Засгийн газрын тогтоол гарсан ч ил болоогүй байна

Ямартаа ч Хөгжлийн банкнаас зээл авсан Төрийн өмчит компаниудын өрийг хэрхэн төлөх арга замыг тодорхой болгосон тогтоол Засгийн газар гаргасан мэдээлэл байна. Харамсалтай нь уг тогтоол одоогоор олон нийтэд ил болоогүй байна. Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын хамгийн сүүлд өгсөн мэдээллээр 2022 оны эцэст эргэн төлөлтийг 800 тэрбум төгрөгт хүргэнэ гэж мэдэгдсэн. Ингэхдээ нийт эргэн төлөлтийн мөн л гуравны нэг орчмыг төрийн өмчийн компаниудаас бүрдүүлэхээр зорьж буй. Гол нь төрийн өмчийн компаниудын зээлийн эргэн төлөлтийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газраас тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа тухай дурьдсан. Хэрвээ Засгийн газраас ТӨХК-иудын өр төлбөрийг барагдуулах талаар нааштай шийдэл, шийдвэр гарвал хагас жилийн тайлангаас өмнө эргэн төлөлтийг 400 орчим тэрбум төгрөгт хүргэх зорилттой байгаагаа илэрхийлсэн. Харин шүүх цагдаад дуудагдаж элдвээр хэлүүлж буй хувийн хэвшлийнхэн зээлийн эргэн төлөлтөө сайн барагдуулж буй тухай мэдээлсэн байдаг. Тухайлбал, “Мак цемент” ХХК – 27.1 тэрбум, “Монполимент” ХХК – 24.1 тэрбум, “Вертекс Майнинг” партнер ХХК 21 тэрбум төгрөгийн төлөлтийг хийжээ. Эсрэгээрээ, ТӨХК-иудын эргэн төлөлтөд ахиц гарахгүй бол Засгийн газрын баталгаатай гаргасан 2023 онд төлөх Самурай бондын эргэн төлөлтөд бодит эрсдэл учирна. Тиймээс дээрх төрийн өмчийн компаниудын авсан зээлийн эргэн төлөлтийг хэрхэн барагдуулах Засгийн газраас гаргах шийдвэр нь Хөгжлийн банкны ирээдүйг тодорхойлоход чухал нөлөөтэй гэдгийг эдийн засагчид хэлж буй.

Хянан шалгах түр хороо төрийн өмчит компаниудын зээлийг ингэж төлүүлнэ

УИХ дахь Хөгжлийн банкийг хянан шалгах түр хороо төрийн байгууллагуудын Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэрхэн барагдуулах шийдвэрийн талаар Засгийн газрын мэдээллийг энэ сарын 7-нд хийсэн. Түр хорооноос төрийн өмчит компаниудын өрийг дараах байдлаар төлүүлэхээр болсон гэсэн юм.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ийн өрийг үнэт цаас гарган шийдвэрлэнэ

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай холбоотой 201.7 тэрбум төгрөг бий. Үүнд “ Буянт Ухаа-1”, “Буянт Ухаа-2”, “Хөдөлгөөнт цогцолбор” гэсэн гурван төсөл бий. Засгийн газар “Буянт Ухаа-1”, “Буянт Ухаа-2”-ын зээлийн үлдэгдлийг ТОСК ТӨҮГ-т үнэт цаас гарган Хөгжлийн банкинд эзэмшүүлэх замаар өр авлагаа барагдуулна. “Хөдөлгөөнт цогцолбор” төслийн хөрөнгийг зарж Хөгжлийн банкны өрийг барагдуулахаар төлөвлөсөн. Энэ асуудал шийдэгдсэнээр нийт 135.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хөрөнгийн хүрэлцээ 3.4 хувиар сайжирч, төлбөрийн чадвар 201.7 тэрбум төгрөгөөр сайжирна.

“Эрдэнэс Монгол”-ийн өрийг "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаар төлүүлнэ

“Эрдэнэс Монгол” ХХК дээр бүртгэлтэй 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээл бий. Энэ нь” Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын төслийн зээл. Бага зэргийн төлөлт хийсэн ч үлдэгдэл нь 155.5 тэрбум хүрсэн. Тус зээлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн” Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох ногдол ашгаар Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсан. Зээлийн зөрүү төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин, нэгдэл компанийн хоорондын өглөг авлагаар тооцон төлж барагдуулна.

Эрчим хүчний яамны зээлийг төслийн гүйцэтгэгч шалгарсны дараа төлнө

Хөгжлийн банк нь Эрчим хүчний яамны “Тавантолгой ДЦС”-ын төсөлд зориулан зээл олгосон. Тавантолгой нүүрсний ордыг түшиглэн 450 мВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд төрөөс олгох санхүүжилтийг давуу эрхийг хувьцаанд хөрвөх нөхцөлөөр зээл олгосон юм. Гэвч одоогоор тус төсөл эхлээгүйтэй холбоотой зээл төлөгдөөгүй. Засгийн газраас зээлийн үлдэгдлийг төслийн гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд барилга угсралтын зардалд оруулан төлж барагдуулна.

“Эгийн голын УЦС” ТӨХК авлага барагдуулах санал боловсруулна

“Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн чанаргүй зээлийн үлдэгдэл 48.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Тус төсөл хэрэгжээгүйтэй холбоотой эргэн төлөгдөөгүй, чанаргүй ангилалд шилжсэн. Засгийн газраас “Эгийн голын УЦС-ын ТЭЗҮ-д мэргэжлийн дүгнэлт гаргасны дараа зээлийн авлагыг хэрхэн барагдуулах санал боловсруулна.

“МИАТ” ТӨХК өрийг давуу эрхийн хувьцаагаар эргэн төлүүлнэ

Одоогийн байдлаар МИАТ ТӨХК-д олгосон зээл 15.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Санхүүжилтээр Boeing 767 300 ER онгоц худалдаж авсан. МИАТ ТӨХК хүчин чадлаа нэмээд санхүүгийн хувьд боломжтой болох хүлээлттэй байна. Тиймээс Хөгжлийн банкны охин компани болох “Ди би Эм ассет менежмент” ҮЦК ХХК-ийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан давуу эрхийн хувьцаа эзэмших байдлаар зээлийг эргэн төлүүлнэ.

“Хөдөө аж ахуйг дэмжих сан” төлөлт хийгдээгүй байна

Хөдөө аж ахуйг дэмжих сан буюу /Тариалан эрхлэлтийг дэмжих сан/ 47.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Одоогийн байдлаар төлөлт хийгдэхгүй байгаа. Үүнийг Засгийн газар дээр ярилцаад ХААДС-ийн буудайн борлуулалтын орлогыг Хөгжлийн банкид төвлөрүүлэх замаар 2022, 2023 онд хуваарь тогтоон төлүүлнэ.

“Кью Эс Си” ХХК-д шүүхийн шийдвэр гарсан ч “Цемент шохой “ТӨХК /Хөтөл/ гараагүй учир хүү тооцогдсоор

“Кью Эс Си” ХХК -д шүүхийн шийдвэр гарсан. “Цемент шохой” ТӨХК-д шүүхийн шийдвэр гараагүй учраас хүү нь тооцогдсоор байгаа. Одоогийн байдлаар нийт дүн нь 520.5 тэрбум төгрөгт хүрээд байна. Монголбанкны актаар 505.3 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуул гэсэн шаардлага ирсэн. Эдгээрийг төлүүлэхэд хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж буй.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Ганбат гишүүн УИХ-ын дарга болон бүлгийн гишүүддээ гомдлын үг “чулуудав“
Д.Ганбат гишүүн УИХ-ын дарга болон бүлгийн гишүүддээ гомдлын үг “чулуудав“
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​