fbpx Г.Занданшатар: Баяр наадмыг хуульчилдаг улс байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
1 минут 9 секунд

Г.Занданшатар: Баяр наадмыг хуульчилдаг улс байхгүй

Үндэсний баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Гэтэл Үндэсний баяр наадмын хууль УИХ-д гацаж, хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулахаа өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатад үүрэг чиглэл өглөө.

УИХ-ын дарга “Төрийн байгуулалтын байнгын хороо Үндэсний баяр наадмын хуулийн төслийг өнөөдөр, маргаашийн дотор хэлэлцэж, нэг тийш нь болгох хэрэгтэй байна. Улсын баяр наадам болох гэж байна. Уяачид хувийн болон хэсэг бүлгийн эрх ашгаа хойш тавиад 100, 101 жилийн ойгоор эв нэгдлийн наадам хийх хэрэгтэй байна. Дэг журамтай нааддаг болохын тулд арга ядаад хуульчилж байна. Баяр наадмыг хуульчилдаг улс байхгүй. Нэгэнт өргөн баригдсан хуулийг нэг тийш нь гаргаж, шийдэх хэрэгтэй" хэмээн хуулийн төслийг яаравчлах чиглэл өглөө.

Монгол орон мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд хүндэт зочноор оролцоно
Монгол орон мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд хүндэт зочноор оролцоно
 
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд буй иргэн бүрд 15.2 сая төгрөг олгоно
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд буй иргэн бүрд 15.2 сая төгрөг олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ