fbpx Украин: Орос байлдаж чадахаа больсон уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
11 минут 49 секунд

Украин: Орос байлдаж чадахаа больсон уу

Орос Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Монголын хэвлэлд оросын талын мэдээллүүд түлхүү тавигдсаар байна. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс британийн тагнуулын “Latest Defence Intelligence update on the situation in Ukraine” гэх эх сурвалж, мөн оросын шинжээч Игорь Эйдман, Марк Фейгин, украины блогер Владимир Бучко, цэргийн тагнуулч Вадим Скибицкий нарын ярьснаас түүвэрлэн хүргэе. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 112 хоногоо үдэж байна. Дөрөв дэх сардаа үргэлжилдэг тусгай ажиллагааг дэлхийд Орос л үзүүлж байна. Энэ нь тусгай ажиллагаа гэхээсээ утга учиргүй сунжирсан дайн болж хувирчээ. Одоогоор хэн ялах нь тодорхойгүй.

Гэхдээ Зеленскийн хэлжээ:

-Фронтын бүх шугамын дагуу Украины зэвсэгт хүчин стратегийн санаачилгыг авч байна.

-Гэхдээ энэхүү 110 гаруй хоногт Украин батлан хамгаалах их зам туулжээ. Дайснаа Житомир, Киев, Чернигов, Сум мужаас хөөн гаргаж, Харьков мужийн үлэмж хэсгийг чөлөөлжээ.

-Нийтдээ 1000 гаруй тосгон сууринг чөлөөлж Украины өмнөд хэсэгт эзлэн түрэмгийлэгчдийн давшилтыг зогсоожээ.

-Гэвч оросууд Николаев, Запорож, мөн Днепропетровск мужийн хотуудыг эвдэн сүйтгэх хүслээ үргэлжлүүлсээр байна.

-Тэдэнд Зеленодольск, Гуляйполыг их буугаар галлах хүч хүрэлцээтэй байна.

-Одесс хот оросын флотын буудлагын бай болсоор байна.

-Гэхдээ л өмнөдөд оросын армийн давшилтын олон арван оролдлогыг таслан зогсоож чадлаа. Херсон мужид бид сөрөг давшилт хийсний дүнд мужийн нэлээд хэсгийг чөлөөллөө.

-Донбасс дахь энэ байлдаан Европт, Европын төлөө хийсэн хамгийн харгис тулааны нэг болж цэргийн түүхэнд бичигдэх нь гарцаагүй боллоо.

-Украины хувьд энэ тулааны үнэ цэнэ маш өндөр, аймшигтай.

-Оросууд техник, ялангуяа артиллерийн систем хэт давуутай ч украины арми, тагнуул сайн ажиллаж тактикийн ялалт угсруулан хангаж байна гэжээ.

Английн “The Independent” сонинд тагнуулын мэдээ тавихдаа, их бууны хэт давуу оросын галын цохилтод украины цэрэг ихээхэн хохирч буй тухай мэдээлж, их бууны тооны харьцаа 20:1, их бууны сумны харьцаа 40:1 буюу оросуудад хэт давуу байгааг онцолжээ. Энэ харьцаа нь фронтын тэргүүн шугамд тун баргар харагдаж байна. Оросууд 15.5 бээр радиус дотор галын хүчээр украины цэргээс 12 дахин их цохилт өгөх бололцоотой. Түүнийгээ ч саяхан олоод харчихсан бололтой, цэрэг давшуулж украины отолтод орохгүй, алсаас өдөр шөнөгүй, их буу, град-катюшаар тасралтгүй галлаж Украины фронт орчмын хотуудыг газрын хөрстэй нь тэгшлэх, үнс нурам, балгас болсных нь дараа хотын туурийг эзлэн авах тактик сонгожээ. Гэвч украины цэрэг ажралгүй хамгаалан байлдсаар. Старая Збурьевка, Херсон мужид эзлэн түрэмгийлэгчдийн үхдэл шарил хөглөрч, хэдэн арван танк, хуягт шатаж, их бууны галын цэгүүд устгагдсан байдалтай байна.

сонин mn

Их бууны их тавуу талаа ашиглаж ялж чадахгүй байгаагаас оросын армийн дотор эмх журам алдагдаж, оргон зайлах, зэвсэг техникээ хэргээр гэмтээх, ротациар цэргээ сольж чадахгүй, ротациар очих гэрээт цэрэг олдохгүй, очсон нь эр зориг, байлдах дуршил байхгүй, галын шугамыг хаяж явахыг ямагт хүсдэг болсон байна. Ийм эмх журамгүй, сахилга батгүй байдлаас болж командлагч захирагч нараа тоохгүй, тэд нь галын шугам руу дөхөж очиж амиа золих явдал их байна. Херсон мужид саяхан хоёр орос генерал алагдсаны нэг нь цэрэг командлагч, нөгөө нь тус мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд элсүүлэх референдум зохион байгуулахаар Херсонд Москвагаас очсон ФСБ-гийн генерал байв. Тэр хоёртой хамт 200 орчим цэрэг алагдсаны дотор сирийн хөлсний араб цэргүүд хэдэн арваараа байжээ.

Украин дахь оросын цэргийн тусгай ажиллагаа утга учраа алдаж, Орос өөрөө барьц алдаж байгаа нь Оросоос Хятад, Хойд Солонгос, Кубаас пуужин гуйсан явдал харууллаа. Нэн орчин үеийн гэгдэх “Кинжал”, “Калибр” гэх мэт цэц тусгал сайтай пуужингаар цохилт өгдөг нь багасч, харин ойр тусгалын болхидуу “Х-22” пуужин дайнд хэрэглэж байгаа нь цэргийн шинжээчдийн анхааралд өртжээ. “Х-22” пуужин бол 1970-аад онд үйлдвэрлэсэн зөвлөлтийн хуучин пуужингууд бөгөөд пуужингийн эрэлд гарч холбоотон гэж өөрсдөө үздэг Хятад, Хойд Солонгос, Куба руу гуйлга гуйх цэргийн төлөөлөгчдөө илгээсэн ажээ. Орост цэц тусгал сайтай пуужин дуусч байгаа, эсвэл Оросын бусад нутагт нөөцөлж байгаагаас зайлахгүй хэмээн үзэж байна.

Оросын арми Украинд сулраад ирмэгц хамгийн ойрын дайсан “Талибан” нь Тажикистан, Төв Ази руу гэнэт халдан довтлоод бүр Оросын нутагт орж ирж магадгүй гэсэн таамаг Оросын БХЯ-нд хийж байгаа мэдээ байна. Оросын цэргийн зүтгэлтнүүд хүн хүчний ба зэвсэг техникийн асар их хохирол Украинд амссаныг гүнээ ойлгож байлдааныг зогсоохыг ОХУ-ын эрх баригчид олон аргаар ойлгуулж байгаа ч Дорнод Украинд ямар ч үнээр хамаагүй, ямар нэгэн ялалт авчрахыг хатуу шаардаж буй Путиныг яаж ч чадахгүй байна. Дайныг зогсоогоод ямар нэгэн амсхийлт авч, цэргээ дахин бүлэглэж, дахин шинээр тактикийн батальонуудаа эмхлэн байгуулаад дахин байлдая гэсэн ятгалга ч Путинд очсоныг хэрэгсэхгүй байна. Дайнаа зогсоогоод, эсвэл дайн зогсоосон болж харагдаад энэ их санкцуудаа суллуулахыг оросын олигархиуд Путинд бас ятгаж байгаа ажээ.

Путины хувьд Донбасс нэн чухал, учир нь тусгай ажиллагаа эхлүүлэхдээ Донбассыг хамгаална гээд ам алдчихсан, дайны 2-р шат нь Донбассын хоёр мужийг бүрэн эзлэн авч ДНР, ЛНР гэх тоглоомын хоёр улсдаа нэтгэх явдал байсан, гэтэл энэ зорилт бүрэн дампуурах зам руу оржээ. Эхлээд “5-р сарын 9” гэхэд энэ зорилт биелнэ гэсэн тооцоо байсан ба Москвад ялалтын парад дээр зарлах байсан нь хойшлоод “6-р сарын 1” болгосон, дахин сунгаад “6-р сарын 12” буюу ОХУ-ын үндэсний баярын өдрөөр зарлана гэсэн нь бүтэлгүйтээд одоо “6-р сарын 22” буюу Эх орны дайн дэгдсэн өдрөөр “deadline” болгох хатуу үүрэг өгөөд цэргээ байлдуулж байна.

Хэрэв энэ 22-нд Северодонецкийг бүрэн эзэлбэл Луганск мужаасаа Украин салж байгаа нь тэр болж, Орост анхны том ялалт ирнэ. Харин Славянск, Краматорск мэтийн Донбассын том хотуудыг эзэлнэ гэвэл Орост дахиад 2-3 шаардагдана.

Украинд ялж чадахгүй байгаад оросын суртал нэвтрүүлэг цөхөрчээ. Аргаа бараад “60 минут” ТВ шоугаар “Орос хэлтэн украинчууд бидний эсрэг бас байна. Яасан хачин хэрэг вэ?” хэмээн анх удаа таагүй үнэнийг хүлээн зөвшөөрч байна.

Мариуполь, Мелитополь гээд орос хэлтэй, орос гаралтай хүн ам олонхи болсон хотуудыг чөлөөлчөөд байхад ОХУ-д сэтгэлээ өгөхгүй, украиныхаа төлөө байсаар байгаад оросын эзэгнэлийн засаг захиргаа гайхшаа барж гүйцжээ. Төв талбайг нь Лениний нэрэмжит болгоод, Зөвлөлт улсын алх хадуурт улаан далбаа мандуулаад, дунд сургуулиудыг нь дэлхийн тэргүүний гэж өөрсдөө үздэг оросын сургуулийн хөтөлбөрөөр хичээллүүлж, ОХУ-ын иргэний паспорт гардуулж өгөх гээд байхад орос хэлтэй украинчууд хөдөлж өгдөггүй! Оросын түүхэнд анхдугаар Петр хаантай өөрийгөө зүйрлүүлж байгаа их чөлөөлөгч Путины сүр хүч алдрыг хүндэлж байгаа ганц ч украин хүн харагдахгүй, үүнд л оросууд цөхрөхдөө их бууны галаар хотуудыг нь шүршээд байхаас аргагүй болж байна.

сонин mn

Тиймдээ ч нэгэнтээ оросынх болохгүй нь тодорхой болсон Мелитополь хотоос блокпостуудаа татаж, цэргээ аажмаар гаргаж байна. Харин тэгж гарахдаа Эх орны дайны үед Вермахтын цэрэг Зөвлөлтийн хотуудыг орхихдоо галан нурам болгоод гарч байсны жишээ давтагдаж магадгүй гэдэг дээр Украин зоригоо чангалж бэлтгэлээ хангаж байна.

Бас нэг түвэгтэй асуудал бол орост олзонд байгаа украины 4500 цэргийн олзлогсдын хувь заяа юм. Солилцоогоор сольж авна гэхэд Украинд олзлогдсон орос цэрэг 1000 гаруйхан байгаа, тэгээд ч тэр 1000-ыг байтугай гучин хэдэн мянган цэргээ алуулж, 100 мянгыг эрэмдэг тахир дутуу болгосондоо Оросын эрх баригчид огт санаа зовохгүй байхад солилцоо хийнэ гэхэд бүтэхгүй. Тэгэхлээр украины 4500 цэргийн олзлогсдоор Орос маш том наймаа хийхээр бэлтгэж байж магадгүй.

Тэр нь Украины дотоод байдлыг тогтворгүй болгох ямар нэгэн шаардлага, эсвэл Оросын эсрэг барууныхны тавьсан их хоригийг цуцлуулах, эсвэл ерөөсөө Оросын шоронгуудад хатаах, өөр ямар ч хорон санаа байж болно. Тийм хорон санааг төсөөлөх төлөвлөх боломжгүй гэж украины шинжээчид үзэж байна. Ерөөсөө ялалт чухал болохоос хүний амь чухал биш гэдэг нь Орост нэн тодорхой болсон. Эх орны дайны үед байлдааны техникээ гамнаад цэргүүдийн халуун амиар бамбай хийж, дэвсгэр болгож байсан Жуковын тактикийг сонгон авчээ. Дөнгөж саяхнаас “Байлдааны техникээ сүйтгүүлж болохгүй, харин цэрэг нөхөгдөнө, араас ирнэ!” гэсэн тушаал очжээ. 140 сая хүн амтай Орос оронд цэрэг дутахгүй, харин байлдааны техник дутна гэсэн зарчим үйлчилж эхэлжээ.

Англи, Орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь

Эх сурвалж: Sonin.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжгүй
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​