fbpx Герман, Франц, Италийн удирдагчид Киевт айлчилж, Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 2 секунд

Герман, Франц, Италийн удирдагчид Киевт айлчилж, Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийллээ

Пүрэв гарагт Европын дөрвөн улсын удирдагчид Украины нийслэл Киев хотод айлчилсан нь дайны цаг үеийн ховор сонин үзэгдэл боллоо.

Баруун Европын хүчирхэг гүрнүүд болох Герман, Франц, Италийн удирдагчдаас гадна Украинтай хил залгаа Румын улсын ерөнхийлөгч өчигдөр Киев хотод айлчлан очиж, Украины засгийн газар, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тэд Украин улсыг Европын Холбооны гишүүнээр элсэх албан ёсны нэр дэвшигчийн статустай болоход дэмжихээ амласан байна.

Үүнээс гадна Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон зургаан ширхэг өөрөө явагч их бууны системийг нэмж Украинд илгээх болсноо зарласан юм.

ОХУ-тай харилцаагаа муутгахаас болгоомжилдог хэмээн шүүмжлүүлж байсан Герман, Франц, Италийн төр засгийн тэргүүнүүд ийнхүү Киевт айлчилсан нь Украины талд сэтгэл санааны томоохон дэмжлэг болж байна.

Киев хотод ирснийхээ дараа удирдагчид нийслэлийн ойролцоох Ирпин тосгонд очиж, эзлэн түрэмгийлэгчдийн учруулсан хохиролтой биечлэн танилцжээ.

Уг тосгон Украины дайны эхэн үед Оросын цэрэгт эзлэгдэж байсан ба тэднийг орхиж явсны дараа дайны гэмт хэргийн маш олон баримт илэрч байсан юм.

Өрнөдийн орнуудын илгээсэн зэвсгийн тусламжийн ачаар Украины арми Оросын цэргийн нийслэл Киев рүү хийсэн довтолгоог няцааж чадсан.

Тэгвэл одоо Украины дорнод нутаг Донбассын фронт дээр хүнд зэр зэвсэг маш их хэрэгтэй байгааг Киевийн эрх баригчид Өрнөдийн холбоотнууддаа байнга илэрхийлж байгаа.

Өрнөдийн удирдагчдын айлчлалын үр дүнгээс Украинчууд ихийг хүлээж байгаа ч зарим нь санаа зовж буйгаа нуухгүй байна.

Тухайлбал дайны гол талбар болоод буй Луганск мужийн захирагч Сергей Хайдай хэрвээ Өрнөдийн удирдагчид газар нутгаасаа ОХУ-д өгөх замаар энхийн гэрээ байгуулах талаар ярилцахаар ирсэн бол айлчлал ямар ч үр дүнгүй болно гэж үзэж байна.

“Манай ерөнхийлөгч Володимир Зеленский буулт хийх, газар нутгаа наймаалцах тухай ярихгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэрвээ хэн нэгэн Оросуудад газар нутгаа өгөх замаар дайныг зогсоохыг хүсэж байгаа бол Герман улс Бавари мужаа, Итали улс Тускани мужаа, Франц улс Прованс мужаа өгөх хэрэгтэй. Өнөөдөр нэг улс нь газар нутгаа алдвал маргааш бас нэг улс, нөгөөдөр бас нэг улс алдах болно” гэж тэр ярьжээ.

зураг

Ирпин тосгонтой танилцсаныхаа дараа Германы канцлер Олаф Шольц “Цэргийн ямар ч дэд бүтэц, байгууламжгүй тосгон бүхэлдээ устаж, гэмгүй иргэд нь алагдаж, орон гэр нь сүйрснийг харлаа. Энэ нь Оросын эзлэн түрэмгийлэх дайн ямар харгис хэрцгий болохыг батлан харуулж байна. Бид шийдвэр гаргах бүрдээ энэ талаар санаж байх ёстой” гэж хэлсэн юм.

Италийн ерөнхий сайд Марио Драги дайны дараах Украины сэргээн босголтод Европчууд туслахыг амлажээ. “Сүйрсэн асрамжийн газрууд, тоглоомын талбайнуудаас эхлээд бүгдийг шинээр сэргээн босгох болно” гэж тэр Ирпин тосгонд зочлох үеэрээ мэдэгдсэн юм.

Дараа нь Драги твиттер хуудсандаа “Аймшигт сүйтгэл, хүмүүнлэгийн гамшгийг үгээр илэрхийлэх арга алга. Оросын бүх зандалчдад олон улсын эрүүгийн хэргийн шүүх хариуцлага тооцох болно” гэж бичжээ.

Эх сурвалж: Associated Press

Балетчин Р.Булганыг Хангарди одонгоор шагналаа
Балетчин Р.Булганыг Хангарди одонгоор шагналаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​