fbpx Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдээс асуух тогтоолыг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
4 минут 32 секунд

Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдээс асуух тогтоолыг баталлаа

Чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлах товтой байна. Энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар уулзалт танилцуулга хийх тухай ярьж буй. Тэгвэл өчигдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Мөн хуралдааны төгсгөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Мөн тогтоолын төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлсэн.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Иргэдийн оролцоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл оруулж ирнэ гэж ажлын хэсэг байгуулсан. 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс зарим нь дутуу орхигдсон. Тухайлбал, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал орхигдсон. Эрдэмтэд судлаачид өөрчлөх шаардлагатай гэж байнга ярьдаг. Төр үүрэгтэй, ард түмэн эрхтэй гэсэн ойлголтыг бэхжүүлнэ. Парламентын тогтолцоог бэхжүүлье гэж УИХ-д суудалтай улс төрийн намууд байнга ярьж байгаа юм. Энэ байдлаар жагсаал цуглаан зохион байгуулах, улс төрийн намуудын удирдлагууд хурал цуглаан хийж асуудлыг хөндөж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар энэ сарын 18-наас 26-ны хооронд ард иргэдийн санал бодлыг сонсоно.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:

-Иргэдийнхээ санаа бодлыг сонсч, тандан судалгаа явуулъя гэж байгаа юм. Энэ сэдвээр улс төрийн намууд, иргэд шаардлага тавиад байгаа учраас энэ асуудлыг яах вэ гэж ард иргэдээсээ санал бодлыг нь сонсч. Ард нийтийн санал асуулга бол биш. Улс төрийн нам байгуулахад нэг хувийн босго гэж байх юм уу гэж асуусан. Одоо хасна хасахгүй, нэмнэ нэмэхгүй гэсэн асуудал байхгүй. Иргэд, сонгогчид дэмжиж байна уу гэж санаа бодлыг нь сонсох юм.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Энэ сарын 18-наас 26-нд гээд санал асуулга явах юм байна. Энэ хугацаанд УИХ амрах юм уу, яах юм бэ. Зүгээр л ард иргэдийнхээ санал бодлыг сонсоно гэж жижиг асуудал оруулж ирж байгаа юм шиг асуудалд хандмааргүй байна. Цаана нь гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлууд байгаа шүү дээ. Санал хураалтад иргэдээ бид юу гэж уриалж оролцуулах юм бэ.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-УИХ дээр өнгөрсөн долоо хоногт яригдаад, ажлын хэсэг байгуулаад, ард түмэндээ сонсоно, тэдний санал бодлыг сонсъё гэж асуудал бэлтгээд оруулаад ажлын хэсэг ахлаад ажилла гэсэн. Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхийг нэмэгдүүлье, 21 аймгаа хот болгох уу, сумын засаг даргыг Сумын иргэдийн хурлаас сонгож байгаа нь буруу юм байна гэх зэрэг асуудлаар иргэдээс саналыг нь сонсъё гэсэн. Дэмжиж байвал цаашид хэлэлцүүлэг хийгдэх байх. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яригдсан, одоо УИХ-д орж ирж байна.

Ийнхүү дээрх тогтоолын төслийн дагуу санал хурааж гишүүдийн 74 хувь нь дэмжиж санал батлагдлаа. Тогтоолыг батлагдсан цагаас дагаж мөрдөхөөр тусгажээ. Ингэснээр гишүүд энэ сарын 18-26-ны хооронд тойрогтоо Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах талаар ард иргэдийн саналыг авахаар болж байна.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.Сайханбаяр сайдыг “байцаалт“-д дуудъя
Г.Сайханбаяр сайдыг “байцаалт“-д дуудъя
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​