fbpx Тоон гарын үсгийг санах ойд суурилуулах тул үнэмлэх шинэчлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 58 секунд

Тоон гарын үсгийг санах ойд суурилуулах тул үнэмлэх шинэчлэхгүй

“E-Mongolia”-аар дамжуулан өнөөдрийн байдлаар улсын бүртгэлийн байгууллагын нийт 86 төрлийн лавлагаа, үйлчилгээг цахимд үзүүлж байна. Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрснээр иргэн, хуулийн этгээд цахим орчинд тодорхой үйл ажиллагааг явуулах боломж бүрдэж, Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах, төрийн үйлчилгээ бусдаас хамааралгүй болж, иргэдэд цаг хугацаа, эдийн засгийн бодит хэмнэлт хийж олон шат дамжлага, чирэгдэл, хүнд суртлаас ангид байсан. Түүнчлэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бүртгэлийн үйлчилгээг авах, аливаа системд нэвтрэхэд хэрэглэгчийн нэр, нууц үгийн оронд тоон гарын үсгийг ашиглан нэвтэрснээр нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангах юм. Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, иргэний эрхийг хангах зорилгоор тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулсаар байна. Өөрөөр хэлбэл, иргэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тоон гарын үсгээ ашиглаад бүртгэлийн үйлчилгээг тэр дундаа шилжилт хөдөлгөөний бүртгэлд цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо.

Монгол Улсын 16 болон түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсэг олгож эхлээд буй. Таван жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй олгож, иргэний үнэмлэхний санах ой, гар утасны аппликейшнд 16 орон бүхий тоон гарын үсгийг суулгах юм. Онлайнаар олгох ажил хөгжүүлэлтийн шатанд явагдаж байгаа тул зөвхөн Төв шууданд байрлах “E-Mongolia” төв болон харьяа дүүргийн Улсын бүртгэлийн газарт хандан авах аж. Зарим хүмүүс иргэний үнэмлэх шинэчилнэ гэж ташаа ойлгоод байна. Санах ойд суурилуулж байгаа тул шинэчлэхгүй. Харин цахим үнэмлэхний санах ойд суулгах үед зарим иргэний үнэмлэхний чип нь гэмтэлтэй байгаагаас суулгах боломжгүй байв. Энэ тохиолдолд шинэ үнэмлэхийг үндсэн үнээр аваад, дахин хандахыг УБЕГ-аас хэлсэн юм.

Тоон гарын үсэг авснаар төрийн болон бусад үйлчилгээг цаг алдахгүй авах боломжтойгоос гадна “Ил тод байдлын тухай хууль”-ийн дагуу хувийн мэдээлэл алдагдахгүй байх давуу талтайг тодотголоо. Үйлчилгээ авсан иргэд, “Цаг хэмнэсэн шинэ үйлчилгээ гарч буйд таатай байна. Байгууллагуудаас үйлчилгээ авахад тогтмол гарын үсэг зуруулдаг. Нэг удаа зуруулсан гарын үсгийг цаашид дуурайлган ашиглах асуудал гардаг учраас энэ үйлчилгээ нэвтэрснээр эрсдэл арилна гэж найдаж байна” гэдгийг хэллээ.

Дашрамд дурдахад, гарын үсэг үүсгэхэд код олгох аж. Тухайн пин кодыг дөрвөн удаа, пук кодыг 10 удаа буруу оруулбал гарын үсэг нь устахыг анхаарууллаа. Энэ тохиолдолд E-Mongolia төв болон харьяа дүүргийн Улсын бүртгэлийн газарт хандан дахин авна. Одоогоор дахин авах үеийн төлбөр тодорхой болоогүй учраас үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж буйг онцоллоо.

Үүнээс гадна энэ сарын 16-наас эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийж эхэлсэн. Өмнө нь заавал хороо болон УБЕГ-т хандаж, бүтэн өдрийн ажлаа алддаг байсан талаар иргэд хэлж байлаа. Жилд дунджаар 220000-240000 иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдэж байна. Иргэд уг үйлчилгээг улсын бүртгэлийн үйлчилгээнүүдээс түгээмэл авдаг гэв. "Сүүлийн жилүүдэд бид үйлчилгээгээ цахимжуулах ажлыг эрчимтэй хийж байгаа. Тиймээс улсын бүртгэлийн цахим үйлчилгээг өргөтгөх, цахим үндэстэн болох үйл ажиллагааны хүрээнд “E-Mongolia” системд олон үйлчилгээгээ оруулсан. Тодруулбал, УБЕГ-ын 22 төрлийн лавлагаа, 55 төрлийн үйлчилгээ “E-Mongolia” нэгдсэн системд ороод байна. Үүнтэй холбоотойгоор энэ оны эхний улиралд иргэдээс гарч буй шууд зардал 30 тэрбум төгрөгөөр буурсан тооцоолол бий. Түүнчлэн нэг газраас хасалт хийлгэж нөгөө газраа бүртгүүлдэг зохицуулалттай байсан. Харин одоо зөвхөн шилжиж очиж байгаа талдаа бүртгэлээ хийлгэдэг зохицуулалттай явж байгаа. Иргэний шилжих бүртгэлийг цахимаар бүртгэснээр оршин сууж байгаа хаягийн баталгааг бүртгэлийн ажилтнууд цахим системээс шалгах бололцоогоор хангаж байна. Дээрээс нь иргэд ямар нэгэн зардал чирэгдэлгүй үйлчилгээг авах бололцоотой" хэмээн хэллээ.

Олон улсын шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко Үндэсний статистикийн хорооноос 2020 онд гаргасан судалгаагаар Монгол Улсын иргэдийн 25 хувь нь амьдралдаа заавал шилжилт хөдөлгөөн хийдэг. Үүнтэй зэрэгцээд иргэдийн зүгээс бүртгэлийн үйлчилгээ ойлгомжгүй гэж хариулсан байна. Тиймээс иргэний шилжилт хөдөлгөөний цахим бүртгэл нь үйлчилгээ авах процессыг илүү хялбаршуулах боломжтой. Иргэний шилжилт хөдөлгөөнийг цахимжуулах нь гол арга зам мөн. Гэхдээ бусад дагалдах арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой. Энэ төрлийн үйлчилгээг иргэдэд ойлгуулах нь гол анхаарах зүйл гэлээ

Б.ДАРЬСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Шаазгай” шиг цуглах цагийн шаардлага ирэв үү?!
“Шаазгай” шиг цуглах цагийн шаардлага ирэв үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​