fbpx Олон улсын шүүхэд шургалах гэсэн Оросын тагнуулчийг баривчилснаа Нидерландын тал мэдээлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 59 секунд

Олон улсын шүүхэд шургалах гэсэн Оросын тагнуулчийг баривчилснаа Нидерландын тал мэдээлжээ

Олон Улсын Эрүүгийн Шүүхэд ажилтнаар нэвтрэх гэсэн Оросын тагнуулчийн оролдлогыг таслан зогсоож, баривчилснаа Нидерландын тагнуулын алба өчигдөр мэдээлжээ.

36 настай Сергей Владимирович Черкасов нь ГРУ гэгддэг Оросын цэргийн тагнуулын байгууллагын нууц ажилтан юм байна.

Тэрбээр 33 настай Бразилын иргэн Виктор Мюллер Феррейрагийн нэрээр дөрөвдүгээр сард Нидерландад ирж байжээ.

Гэхдээ Өрнөдийн тагнуулын байгууллагууд түүнийг ирэхээс нь өмнө илрүүлээд байсан гэнэ.

Олон Улсын Эрүүгийн Шүүхэд дадлагажигчаар ажилд орох гэж ирэхэд нь түүнийг баривчилж, Бразил руу буцаасан байна.

Хэрвээ Черкасов шүүхэд ажиллаж эхэлсэн бол Оростой холбоотой дайны гэмт хэргийн баримтуудыг устгах байсан гэж Нидерландын албаныхан үзэж байна.

Черкасовыг арав гаруй жилийн өмнөөс Бразилд хуурамч нэрээр амьдруулж, бэлдсэн юм байна. Энэ нь Зөвлөлтийн үед хэрэглэдэг байгаад сүүлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний үед дахин сэргээсэн хүйтэн дайны үеийн арга гэнэ.

Черкасов 2010 оноос хойш Мюллер нэрээр Бразилд амьдарч, 2014-2018 онуудад Даблины Тринити Коллежийг улс төр судлалын мэргэжлээр дүүргэж, дараа нь Балтимор дахь Жон Хопкинсийн их сургуульд АНУ-ын улс төр судлалаар мастерын зэрэг хамгаалжээ.

Жон Хопкинсийн их сургуулийн профессор Южин Финкел твиттер хуудсандаа өөрийгөө “бразил/ирланд” гаралтай гэж танилцуулсан Миллер оюутан нь байсныг батлан бичсэн байна.

Бүр Олон Улсын Эрүүгийн Шүүхэд ажилд орохын тулд өөрөөс нь тодорхойлолт авч байсныг бичжээ.

“Би түүнд тодорхойлолт бичиж өгсөн. Маш сайн тодорхойлолт. Тиймээ, би ГРУ-гийн офицерт тодорхойлолт бичиж өгчээ. Би хэзээ ч үүнийг мартахгүй. Би ГРУ-тай холбоотой бүхнийг үзэн ядаж байна. Түүнийг илрүүлсэнд маш их баяртай байна” гэж тэр бичсэн байна.

Олон Улсын Эрүүгийн Шүүх жил бүр хууль, нийгмийн сэтгэл зүйгээр төгссөн 200 оюутныг дадлагажигчаар ажиллуулдаг ажээ. Тус байгууллагын төлөөлөгч тагнуулч шургалах гэж байсныг илрүүлсэн Нидерландын нууц албаныханд талархал илэрхийлсэн байна.

Одоо Черкасовын хэргийн шүүх хурлыг Бразил улсад зохион байгуулах тухай Нидерландын тал мэдээлжээ.

Нидерландын тагнуулын газрын ерөнхий захирал Эрик Акербүм “Оросууд Олон Улсын Эрүүгийн Шүүхийн мэдээлэлд хууль бус аргаар хандахыг оролдож буй нь эндээс тодорхой харагдаж байна. Бид уг хэргийг ноцтой аюул заналын ангилалд оруулсан” гэж ярьсан байна.

Эх сурвалж: The Guardian

“Долоогийн бүлэг”-ийн сайд нар хүнсний хямралын талаар хэлэлцэнэ
“Долоогийн бүлэг”-ийн сайд нар хүнсний хямралын талаар хэлэлцэнэ
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​