fbpx Өргөн хэрэглээний барааны үнэ өссөнд иргэд бухимдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
4 минут 48 секунд

Өргөн хэрэглээний барааны үнэ өссөнд иргэд бухимдаж байна

БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын эхээр COVID-19-ийн халдвар тархаж, урд хилээр орж ирэх барааны урсгал саатсан. Мөн Үндэсний статистикийн хорооноос өмнөх сараас 4.7 хувиар үнэ нэмэгдсэн гэж мэдэгдээд буй. Тэгвэл энэ мэдээлэл хэр бодитой болох, бараа бүтээгдэхүүний олдоц ямар байгааг сурвалжлахаар худалдааны төвүүдийг зорилоо.

Баянзүрх дүүрэгт байрлах Нарантуул, Дүнжингарав худалдааны төвөөр ороход төмс кг нь 2500, сонгино 4000, байцай 4500, чинжүү 10000, лууван 4500, сармис 9000, шар хүрэн манжин 2500-5500 төгрөг, мөөг 13000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Худалдаачдаас тодруулахад, хил саатлаа л бол ногооны олдоц мууудаж, үнэ нэмэгддэг. Өнгөрсөн сарын үнээс бараг нэг нугалаад ирсэн. Бид өндөр үнэтэй авдаг тул иргэдэд зарахдаа 100-500 төгрөг нэмж л зардаг. Худалдан авагчид бухимдаж, бид нар руу дайрдаг. Эсвэл зүгээр үнэ асуугаад л гараад явна. Хүнсний ногоо шуудайндаа 35-38 кг байдаг. Эндээс 3-4 кг хаягдал гардаг. Бидэнд хохиролтой байдаг гэж байлаа. Баянгол дүүрэгт байрлах Барс худалдааны төвд очиход будаа 3500-5000, ургамлын тос 8500-11000, гурил 1200-1800, хонины мах 12000-13000, үхрийн мах 16000-18000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байлаа.

Иргэдийн хүнсэндээ тогтмол хэрэглэдэг гурил, будаа, элсэн чихрийн үнэ сүүлийн үед харьцангуй тогтвортой байгааг борлуулагчид ярьж байна. Сортоосоо хамаарч гурилын үнэ 1100-2000, будаа 3500-5500, элсэн чихэр 3000-4000 төгрөгөөр зарагдаж байв. Харин хамгийн их хэл, ам дагуулдаг махны үнэ бага зэрэг тогтворжсон ч худалдан авалт муу, иргэд мах авах нь эрс багассан гэж байв. Өмнөх шиг махыг их кг-аар авдаг хүн ховордсон. Голдуу граммлан авч байна. Тэр битгий хэл, мөнгөндөө тааруулж 100-300 грамм мах авдаг хүн олширсон гэж байв. Худалдаачид ийм байр суурийг илэрхийлсэн бол худалдан авагч нар ямар сэтгэгдэлтэй байгааг сонслоо.

“Юмны үнэ арай дэндүү өсч байна. 30000 төгрөгтэй гарч ирэхэд ганц кг мах, ногоо аваад л дуусдаг. Хэмнээд хэмнээд 15 хоногийн цалингаар долоо ч хонож чаддаггүй. Өрнөөс өрний хооронд амьдарч буйг төр, засаг мэддэггүй бололтой. Иргэдийг хэмнэлтийн горимд шилж, дундаж цалин сая 400 мянга гэж хэлээд суухаас ичих хэрэгтэй” хэмээн бухимдав.

Шатахууны үнэ нэмэгдсээр

Өнгөрсөн бямба гарагийн шөнөөс эхлэн шатахууны үнэ литр тутамд 250-300 төгрөгөөр нэмэгджээ. Нарны зам дагуу байрлах “Шунхлай”, “Петровис”, “Сод Монгол” ШТС-аар ороход бүгд үнээ нэмсэн байв. АИ-95 шатахуун 3910, АИ-92 2390, дизель түлш 3710 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Иргэдийн зүгээс үнийн ямар ч зохицуулалт хийхгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Ойрхон ингэж үнэ нэмсэн нь ард түмний амьдралд хүндээр нөлөөлж буйг хэлсэн юм. Шатахууны үнэ огцом өсөхөөс сэргийлж, өнгөрсөн оны сүүлээр үнийг чөлөөлж, зах зээлийн чөлөөт зарчимд шилжүүлсэн байдаг. Харин сүүлийн нэг сарын хугацаанд 600 орчим төгрөгөөр өссөнийг Ашигт малтмал, газрын тосны газраас “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй өсөж буйгаас хамаарч ОХУ-ын Роснефть компанийн манайд улсад нийлүүлж буй шатахууны хилийн үнэ мөн нэмэгдээд байна. Тухайлбал, энэ сарын үнэ А-80 автобензиний үнэ 174 ам.доллар, АИ95 автобензин 1274 ам.доллар, дизель түлш 1095 ам.доллар болсон нь өмнөх сараас 49-141 ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Энэ нь дотоодын зах зээл дэх шатахууны үнэ өсөх нөхцөлд хүргэж байна” гэж мэдээллээ.

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ долоо хоногт ажиллах түргэвчилсэн ШИНЖИЛГЭЭНИЙ цэгүүдийн байршил
Энэ долоо хоногт ажиллах түргэвчилсэн ШИНЖИЛГЭЭНИЙ цэгүүдийн байршил
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​