fbpx Пакистан ФАТФ-ын “саарал жагсаалт“-д үлдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Пакистан ФАТФ-ын “саарал жагсаалт“-д үлдэнэ

ПАРИС. /Aljazeera/. Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас Пакистаныг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар бүрэн арга хэмжээ авдаггүй тул "саарал жагсаалт"-д үлдээнэ гэж тус байгууллагын ерөнхийлөгч Маркус Плейер баасан гарагт мэдэгдсэн байна.

ФАТФ-н Ерөнхийлөгч Маркус Плейер Пакистанд газар дээрх шалгалтыг энэ оны аравдугаар сараас өмнө хийсний дараа "саарал жагсаалт"-д үлдээх эсэх талаар шийдвэр гарна гэдгийг мэдэгдэлдээ онцлов.

Пакистаныг мөнгө угаах өндөр эрсдэлтэй, терроризмыг санхүүжүүлдэг гэж үзсэн тул 2018 онд "саарал жагсаалт"-д оруулсан байна. Пакистанд төвтэй бие даасан судалгааны "Табадлаб" төвөөс тооцоолсноор, 2018 онд "саарал жагсаалт"-д орсноос хойш тус улсын эдийн засагт 38 тэрбум ам.долларын хохирол учирсан ажээ.

Э.Нямдаваа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Баяр наадмын тухай хууль маргаан дагуулав
Баяр наадмын тухай хууль маргаан дагуулав
 
Теслагийн Cybertruck захиалагчдадаа хүрч эхлэх гэж байна
Теслагийн Cybertruck захиалагчдадаа хүрч эхлэх гэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​