fbpx М.Маргад “Шатрын сурагчдын дэлхийн аварга“ боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

М.Маргад “Шатрын сурагчдын дэлхийн аварга“ боллоо

Панам улсын Панама хотноо 2022 оны 06-р сарын 10-19-ний өдрүүдэд "ШАТРЫН СУРАГЧДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" зохиогдож өндөрлөлөө.

Тус тэмцээний 10-11 насны охидын ангилалд Говьсүмбэр нутгийн охин шавь МӨНХПҮРЭВИЙН МАРГАД 9 өрөг тоглосноос 6 хожиж, 3 тэнцэж 7.5 оноогоор хожигдолгүй түрүүлж аваргын цом өргөсөн ба энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны дэд мастер/WGM/ цол хүртсэн бахдам амжилтын эзэн боллоо. Шатрын спортоор хичээнгүй суралцаж, улс ороныхоо нэрийг өндөрт гаргасан Мөнхпүрэвийн Маргаддаа халуун баяр хүргэе. Мөн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан албан байгуулага, хувь хүн болон Говьсүмбэр аймгийн шатрын холбооны дасгалжуулагч багш Г.Бямбаа, Г.Харуулбаатар нартаа талархал илэрхийлье.

Коронавируст халдварын 44 тохиолдол шинээр батлагдлаа
Коронавируст халдварын 44 тохиолдол шинээр батлагдлаа
 
SocialPay Loves Movie урамшуулалт аян эхэллээ
SocialPay Loves Movie урамшуулалт аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ