fbpx УКРАИН: Орос дэглэмээ унатал байлдах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
11 минут 30 секунд

УКРАИН: Орос дэглэмээ унатал байлдах уу?

Орос Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан оросын талыг үнэмших итгэх явдал их байна. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Ukrlife, Униан, оросын өөрийнх нь “Медиазона” сайт зэрэг эх сурвалж, мөн оросын шинжээч Андрей Пионтковский, Геннадий Гудков нарын ярьснаас түүвэрлэн хүргэе. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. Донбассыг эзлэн авахад Орос хамаг хүч анхаарлаа төвлөрүүлэн дайтаж байна. Северодонецк хотод маш хүнд байлдаан явагдаж байна. Оросын цэрэг хотод бэхжихийг оролдсоор, бүтэлгүйтсээр, залхаж гүйцлээ.

Лисичанск-Бахмутын замыг хяналтдаа авахыг зорьсоор байгаа ч үр дүнгүй. Северодонецк ба Золотой, Камышевах, Попасны чиглэлд, мөн Донецк мужийн Краснопольяд орос бүх хүч нөөцөө хаялаа. Орос хохирсоор, цэргээ алуулсаар, гэвч эзлэн түрэмгийлэх зорилгоосоо ухрах шинжгүй тулалдсаар, тактикийн ганц нэг ялалт өөртөө хангалаа гэдэг ч стратегийн ялалт огт хангаж чадахгүй 5 дахь сар руугаа орох гэж байна.

Зөвхөн мэргэжлийн цэргээр давшуулж байгаа, хугацаат цэрэг оруулаагүй гэж В.Путин гуравдугаар сард мэдэгдэж байсан боловч ОХУ-ын БХЯ нь хугацаат цэргийн албан хаагчид байлдаж байгааг хүлээн зөвшөөрсөн. Хүн хүчний хохирлоо Оросын БХЯ мэдээлэхгүй удаж байна. Гуравдугаар сарын 2 ба 25-нд алагдсан цэргээ 498 ба 1351 гэж мэдээлсэн ба Төрийн Думын батлан хамгаалах хорооны дарга нь 6 дугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Орос нь цэргээ үхүүллэггүй, цэргийн шинэ тактик руу шилжсэн гэж мэдээлсэн. Харин украины жанжин штабын мэдээлснээр оросын алагдсан цэргийн тоо 34 мянгын босгыг давах гэж байна. Орост мэдээлснээс 9 дахин их. Шархадсан, эргэж ирэхгүйгээр группт орсон гэвэл 100 мянгаас давна гэсэн тооцоо гаргажээ. Алагдсан орос цэргүүдийн шарилыг Оросын тал одоо болтол нэгдсэн журмаар цуглуулж авахгүй байгаагаас “груз 200” гэсэн шошготой “ачаа” украины хотуудын моргуудыг битүү дүүргэжээ.

сонин mn

Оросын өөрийнх нь “Медиазона” хэвлэлийн мэдээ зүрх зүсмээр юм. Дан 21-23 насны, гэхдээ Оросын ядуу дорой бүс нутгийн хайран сайхан хөвгүүд дайнд алагджээ. Дагестан ба Буриадаас түлхүү алагджээ. Буриадад өдөр болгон гашуудлын цуваа, гашуудлын хөгжим. Москва, Петербургээс вагнерын хувийн компанийн хөлсний цэрэг, эсвэл дан дээд офицерууд дайнд явсан ба энэ хоёр хотод ОХУ-ын хүн амын 12 хувь төвлөрдөг. Хэрэв Москва, Питерт Буриадынх шиг өдөр болгон гашуудлын цуваатай гашуудлын хөгжим эгшиглбэл иргэд нь эрх баригчдынхаа эсрэг босоод ирнэ гэдгийг Кремльд сайтар тооцоолсон. Харин Дагестан, Буриад, Волгоград, Башкортостан, Тува, Магаданд дундаж, дундажаас доош орлоготой (сард дунджаар 29.3 мянган рубль) айлын хөвгүүд алагдаад байхад дэлхийн II дайны үеийн Гитлерийн фашизмаар айлгаж байгаад иргэдийг нь тайтгаруулаад байх боломжтой гэж оросын эрх баригчид үздэг. Алагдсан цэргийнхнийг төрөл мэргэжлээр нь авч үзвэл 1000 цэрэг тутмын 774 нь шүхэрт десантын цэрэг байх бөгөөд тиймдээ ч дөнгөж сая командлагч хурандаа генерал Андрей Сердюковыг нь ажлаас нь халж хариуцлага тооцжээ. Алагдсан 1000 цэрэг тутамд 731 нь мото-буудлагын цэрэг, 36 нь инженерийн цэрэг гэхчлэн тооцоо гарчээ. Үхэл хорогдлын тухай 3798 удаа мэдээ ирэхэд 652-т нь офицерууд алагдсан тухай мэдээлжээ. Алагдсан 5 цэргийн албан хаагч тутмын нэг нь заавал офицер байна. Ер нь байлдааны мэдээ Москвад очих тоолонд Оросын БХЯ аль болох ил мэдээлэхгүй, зарлахгүй, болж өгвөл сураггүй болсноор ар гэрт захидал илгээх бололтой.

Оросын цэргийн тусгай ажиллагааны тухай мэдээнд украины неонацистуудын тухай дурдахаа больж, Украиныг нацистууд ба милитаристуудаас чөлөөлнө гэсэн анхны зорилтыг ор тас мартаж, харин Украин улс Европын Холбооны хагас колони болж мөлжигдөх тухай ярьдаг болсон нь анхаарал татаж байна. Украиныг Европын Холбоонд элсэнэ гэхээс Москвад байж сууж чадахгүй, “Украиныг элсүүлэхээсээ өмнө энэ холбоо алга болно” гэж Д.Медведев хараал урсгав.

Олон улсын тавцанд Украиныг муучлан харлуулах тоолонд харин Украин нь сэргэж, соёлт ертөнцөөр хүрээлүүлж, тэр ч бүү хэл Киев рүү гадаадын төрийн тэргүүнүүд цувж айлчилж байгаад Москвад тун ихээр эмзэглэж хүлээн авдаг. Харьцуулж болно. Петербургийн эдийн засгийн форумын хамгийн чухал дээд зочин нь Казахстаны Ерөнхийлөгч. Белоруссын Батька тийшээ очиж оролцоогүй, ядаж цахимаар мэндчилгээ дэвшүүлээгүй, форумын хүндэт зочдын эхэнд ДНР, ЛНР гэх тоглоомын улсынх нь төрийн зочид, дээр нь Талибаны тулгуур үзэлтнүүд байна. Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев тийшээ зүгээр ч очоогүй, очих очихдоо тэр олон зуун хүний нүдэн дээр Путин найзаа байдгаар нь гутаан доромжилсон. ДНР, ЛНР, Өмнөд Осет, Абхаз гэсэн эзлэгдсэн тоглоомын БНУ-уудаа хүлээн зөвшөөрүүлнэ гэж ёстой гонж гэж хэлжээ. Токаевын хэлсэн үг, Лукашенко форумд ач холбогдол өгч очоогүйгээр бол ОХУ-д холбоотон гэж нэг ч үлдээгүй болохыг харуулж байна.

Петербургийн эдийн засгийн форумтай давхцуулаад гурван чухал үйл явдал болсон. 1.“Рамштайн-3” батлан хамгаалах сайд нарын уулзалт-Украинд давшилтын хүнд зэвсэг нийлүүлэхээр санал нэгдсэн, 2.ЕХ-нд элсүүлэх кандитатаар Украин, Молдоваг бүртгэж авсан, ЕХ-ны тэргүүлэх гурван улсын удирдагч+Румыны Ерөнхийлөгч Киевт айлчилсан, 3.Б.Жонсон Киевт хоёр дахиа айлчилсан зэрэг нь дайны үйл явцыг эргүүлэх гурван өдрийн гурван чухал алхам боллоо гэж баруунд үзэж байна.

Харин ч энэ дайн өндөрлөхөөс өмнө путины дэглэмийн ирээдүйг янз янзаар таамагласан мэдээ нийтлэл сайтуудад маш их тавигдлаа. ОХУ-ын Төрийн Думд олон удаа сонгогдсон, ФСБ-гийн бэлтгэл хурандаа Геннадий Гудков энэ талаар олонтаа ярьж таамаглаж байна. Бүх Украиныг эзлэн авна гэсэн Путины эхний зорилт дампуурлаа, Украиныг далайгаас нь таслаад хуурай газраар Орос Приднестровья хүрнэ гэсэн нь ч бүтсэнгүй, тэгэхлээр Путинд ямар ч стратеги гэж алга, тэгэхдээ шинэ төлөвлөгөө байх нь байна, тэр нь эцсийнх юм, украины газар нутгаас эмтлэн аваад, түүн дээрээ бэхжих, үүнийхээ төлөө асар их хүн хүчний хохирол амссан ч хамаагүй ямар нэгэн нутаг дэвсгэр “чөлөөлөх” явдал гэжээ.

сонин mn

Үүний тулд окопны зууралдсан тулалдаан хийхэд Оросын армийг бэлтгэж байна, нуувч зурвасуудыг маш ихээр ухаж бэхжүүлж байна, тэгж байлдсаар Украиныг ч, барууныг ч туйлдуулан залхаагаад Украинаар нутаг дэвсгэрийн ухралт хийлгэсэн энх тайвныг баруунтай наймаалцан байгуулахыг Путин зорьж байна гэж Гудков ярьжээ.

Хэрэв дэлхий дахин Путины энэ санаархалтай эвлэрвэл тэрээр НАТО, бүх дэлхий, тэр дундаа Америкт ялагчаар өөрийгөө нотлон харуулах зорилготой. Оросын арми үнэн хэрэгтээ байлдах тун дургүй байна, гэтэл Путин энэ зорилгодоо хүрэхийн тулд оросын армийн сүүлчийн хүч нөөцийг шахан дайчлахаас буцахгүй байна. Маш олон цэргийн албан хаагчид контрактаа дуусгаж дайны талбарыг орхих хүсэлтэй, санхүүгийн шалтгаанаас болж шинээр контракт байгуулж фронтод ирэх гэж байгаа нь байлдааны дадал туршлага байхгүй, тэгвэл Украины арми улам туршлагажин оновчтой байлдаж байна. Украин нутаг дэвсгэрийнхээ хэсгийг Орост тасчуулаад энх тайвны гэрээ байгуулна гэж итгэхийн аргагүй. Хэдийгээр тэгүүлэхийг барууны зарим улс төрчид хүсч ятгаж байсан ч өөрсдөө Киевт ирж нүдээрээ үзээд Украиныг ялуулахаас өөр гарц байхгүйг олж харжээ.

Нийт дэлхий дахинтай байлдаад ганцаараа ялж чадахгүй гэдгийг “великий Владимир Путин” ойлгох сөхөө алга. Тэгэхлээр байлдсаар байлдсаар ялагдаж таарах эхний нэг сценар байна. Хоёр дахь сценар бол Украин нь дахин зэвсэглээд, дахин хүчээ хуримтлуулаад Орост цохилт өгөөд, сөрөг давшилт хийгээд байвал Москвагийн “зөвлөл”-өөс аугаа Путингээ солихоос аргагүй болно. Путинээс харилцаагаа таслаад хуйвалдаж байгаад шинэ өөрийн удирдагчаа сонгож магадгүй, гэхдээ энэ нь Оросын элитэд хагарал гаргана, тэгснээрээ путины дэглэм бүрэн сүйрч магадгүй. Гуравдахь сценар. Атомын дайн дэгдээж тэнэгтэж магадгүй бас нэг хувилбар байна. Гэхдээ би энэ гуравдугаар сценарыг хэлэлцэх хүсэл алга. Тэгж тэнэгдэх явдал үгүй л болов уу, одоохондоо. Ямар ч гэсэн дэлхий дахин, дэлхийн лидерүүд оросын түрэмгийллийг ялах гэсэн украины ард түмний эрмэлзлийг дэмжиж, боломжит бүх зүйлийг өгч байна. Учир нь Украин нь дэлхийн соёлт иргэншлийг хамгаалж байна. Нийт соёлт иргэншлийн түүхэн хувь заяаны уулзвар зааг дээр энэ орон зогсож байна. Даян дэлхий цаашаа яаж хөгжих вэ гэдэг нь Украинаас шалтгаалж байна. Энэ бол хоосон үг биш, нөхцөл байдлыг бодитой үнэлсэн дүгнэлт гэж Геннадий Гудков хэлжээ.

Oрос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь

Sonin.mn

Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” зургадугаар сарын 24-нд эхэлнэ
Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” зургадугаар сарын 24-нд эхэлнэ
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​