fbpx Дэлхийн цэнгэг усны хамгийн том загасыг Камбожоос барьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 39 секунд

Дэлхийн цэнгэг усны хамгийн том загасыг Камбожоос барьжээ

Дэлхийн хамгийн том цэнгэг усны загасыг Камбожийн нутаг дахь Меконг мөрнөөс барьсан тухай эрдэмтэд зарлажээ.

Зургаадугаар сарын 13-ны өдөр баригдсан хорхой загас хошуунаасаа сүүл хүртлээ бараг дөрвөн метр урт, 300 орчим килограмм жинтэй байсныг Америк-Камбожийн хамтарсан “Меконгийн Гайхамшиг” төслийн баг өчигдөр мэдээлсэн байна.

Цэнгэг усны хамгийн том загасны өмнөх дээд амжилтыг 2005 онд Меконг мөрний Тайландын хэсгээс баригдсан 293 кг жинтэй муур загас эзэмшиж байжээ.

Зүүн хойд Камбожийн нутгийн нэгэн загасчин аварга том хорхой загасыг барьснаа төслийнхөнд анх дуулгасан юм байна. Дуудлагыг аваад хэдхэн цагийн дотор очсон судлаачид аварга том загасыг хараад мэл гайхсанаа ярьжээ.

“Ялангуяа цэнгэг уснаас ийм том хэмжээтэй загас барина гэдэг санаанд багтамгүй хэрэг. Тиймээс манай багийнхан бүгд үнэхээр их гайхсан” гэж голын экологийн төрөл зүйлүүдийг хамгаалах зорилготой “Меконгийн Гайхамшиг” төслийн ахлагч Зэб Хоган ярьсан байна.

Меконг мөрөн Хятад, Мьянмар, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам улсуудын нутгийг дамжин урсдаг. Уг мөрөнд цэнгэг усны хэд хэдэн том загасны төрөл зүйлүүд амьдардаг ч сүүлийн жилүүдэд устах аюултай тулгараад байгаа. Ийм аварга том загас олдсон нь сүйрлээс аврагдах найдлага төрүүлж байгааг судлаачид онцолж байна.

Төслийнхөн баригдсан хорхой загасны сүүлэнд газарзүйн байрлал тогтоогч суулгаад мөрөнд буцааж тавьжээ. Ингэснээр уг аварга амьтны амьдралын хэв маягийг нэг жил орчим хугацаанд судлах юм.

“Аварга хорхой загас маш бага судлагдсан амьтан юм. Бүр шинжлэх ухаанд тэмдэглэгдсэн нэр нь хүртэл сүүлийн 20 жилийн хугацаанд хэд хэд солигдож байв” гэж Хоган ярьжээ.

Мөрөнд нь буцааж тавьсан өдөр буюу зургаадугаар сарын 14-нд тэнгэрийн хаяанд тэргэл сар мандаж байсан, баг бие нь дугариг хэлбэртэй тул аварга хорхой загасанд “Boramy” (тэргэл сар) гэх нэрийг өгсөн байна. Хэмжээгээрээ дээд амжилт тогтоосон загасыг барьсан загасчныг зах зээлийн ханш дээр үндэслэн $600-аар шагнажээ.

Эх сурвалж: Associated Press

Коронавируст халдварын 61 тохиолдол шинээр батлагдлаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​