Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 61 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 33 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт илэрчээ.
Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 928,249-д хүрлээ.
Нас баралт нэмж бүртгэгдээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд коронавируст халдварын улмаас 2,118 иргэнээ алдсан байна.
Иргэд орон нутаг болон нийслэл хотод олон хүнтэй газраар явахдаа амны хаалтаа зүүж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.