fbpx Афганистанд хүчтэй газар хөдөлсний улмаас 1,000 гаруй хүний амь үрэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 54 секунд

Афганистанд хүчтэй газар хөдөлсний улмаас 1,000 гаруй хүний амь үрэгдэв

Лхагва гарагийн өглөө Афганистаны зүүн хязгаарт хүчтэй газар хөдөлсний улмаас 1,000 гаруй хүний амь үрэгджээ.

Бэртэж гэмтсэн хүний тоо 1,500 хүрсэн байна. Европын Газар дундын тэнгисийн Сейсмологийн Төв газар хөдлөлтийн хүчийг 6.1 магнитуд, АНУ-ын Геологийн Хүрээлэн 5.9 магнитуд гэж тус тус тодорхойлжээ.

Газар хөдлөлтийн төв нь Пакистаны Хилийн ойролцоо Хост хотоос 44 км зайд, газрын гадаргаас 10 км гүнд байсан байна.

Ийм хэмжээний газар хөдлөлт байшин барилгын чанар муу, хөрсний нуралт ихтэй нутагт ноцтой хохирол учруулдаг.

Афганистаны Пактика мужид хамгийн олон хүн нас барсан нь батлагджээ.

“Алслагдсан тосгодоос мэдээ ирэхэд хугацаа шаардах тул амиа алдсан хүний тоо цаашид өсөх магадлал өндөр байна” гэж Афганистаны дотоод хэргийн сайд Салахуддин Аюуби мэдэгдсэн байна.

Талибаны дэглэм Афганистанд тогтсоноос хойш тус улсад олон улсын тусламж хүрэхээ больсон тул аврах ажиллагаанд хүндрэл гарч байгаа ажээ.

“Ийм хэмжээний гамшиг ямар ч улсад тохиолдоход бусад улс орнууд тусалдаг. Манай улсын хувьд гамшгийн дараа хариу арга хэмжээ авахад маш хэцүү байна” гэж Талибаны албаны хүн мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Мохаммад Хассан Акхунд өчигдөр Кабул хотод шуурхай хуралдаан зарлаж, гамшгийн төв болсон Пактика, Хост мужуудад авах арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Пакистан улсын ерөнхий сайд Шахбаз Шариф хөрш улсдаа эмгэнэл илэрхийлж, Афганы ард түмэнд туслахаа мэдэгдсэн байна.

Газар хөдлөлт Афганистан, Пакистан, Энэтхэгт амьдардаг нийт 119 сая хүнд мэдрэгдсэн гэж судлаачид тооцоолжээ.

Афганистаны Хиндукуш уулсын бүс нь Евразийн болон Энэтхэгийн тектоник хавтангуудын уулзвар болдог тул газар хөдлөлтийн эрсдэл өндөртэйд тооцогддог.

2015 онд Афганистаны зүүн хойд бүсэд хүчтэй газар хөдлөхөд 200 гаруй хүн амь үрэгдэж байжээ.

2002 онд энэ удаагийнхтай ижил хүчтэй газар хөдлөхөд Афганистаны умард хязгаарт 1,000 орчим хүн амиа алдаж байв.

Талибаны засгийн газрын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч тус улс олон улсын ямар ч байгууллагаас тусламж авахад бэлэн байгааг илэрхийлжээ.

НҮБ-ын Афганистан дахь суурин төлөөлөгч Рамиз Алакбаров тус байгууллагын холбогдох агентлагууд хариу арга хэмжээ авахаар ажиллаж эхэлснийг сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Барилгын салбарын үнийн өсөлтөд магадлал хийж ₮270 тэрбумын зөрүүг УИХ-д танилцуулахаар боллоо

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​