fbpx “Долоогийн бүлэг”, НАТО-гийн удирдагчид Оросын эсрэг шинэ арга хэмжээний талаар хэлэлцэнэ
 
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 51 секунд

“Долоогийн бүлэг”, НАТО-гийн удирдагчид Оросын эсрэг шинэ арга хэмжээний талаар хэлэлцэнэ

БЕРЛИН. /DW/. Удахгүй Европт болох “Долоогийн бүлэг”, НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтуудаар Орост шахалт үзүүлэх шинэ саналуудын талаар хэлэлцэнэ.

“Бид Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой багц саналуудыг гаргах болно” гэж АНУ-ын өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Германы Бавари мужид энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Японы удирдагчдын хамтаар оролцоно. Түүний дараа Ж.Байден НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Испанийн нийслэл Мадрид хотыг зорих ажээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Танил брэндийн танил бус эзэд
Танил брэндийн танил бус эзэд
 
Н.Мандуул: “Самурай“ бондын 30 тэрбум иенийг Хөгжлийн Банк урьдчилан төлөх боломжтой
Н.Мандуул: “Самурай“ бондын 30 тэрбум иенийг Хөгжлийн Банк урьдчилан төлөх боломжтой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ