fbpx НҮБ-ын төрийн албаны өдөрт зориулсан УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
4 минут 42 секунд

НҮБ-ын төрийн албаны өдөрт зориулсан УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээ

Монгол Улсын нийт төрийн албан хаагчид аа!

Эрхэм хүндтэй төрийн албандаа итгэл сэтгэлээрээ зүтгэж байгаа Та бүхэндээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 23-нд тэмдэглэдэг “Төрийн албаны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр элсээд хоёр дахь жарнаа эхлүүлж байна. Энэ хугацаанд манай улс НҮБ-ын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжин, өөрийн хувь нэмрийг олон салбарт оруулж байгаагийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах болсон. “Төрийн албаны өдөр”-ийг олон улсад 20 дахь жилдээ, манай оронд дөрөв дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ бүхэн Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн шинэ үе шаттай цаг хугацааны хувьд давхцаж буй нь бэлгэшээлтэй бөгөөд зохих үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэе.

Олон улсын төрийн албаны өдрийн зорилго нь дэлхий дахины болон улс орны хөгжилд төрийн албаны оруулах хувь нэмрийг үнэлж цэгнэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, үр нөлөө, инновацыг хэлэлцэн, сайн туршлагыг түгээх, төрийн байгууллага, албан хаагчдын сайн ажил үйлсийг сурталчлан таниулах, төрийн албаны үе үеийнхний туршлага солилцох, мэдлэг хуваалцах, ирээдүйн залуу үеийнхний төрийн албанд ажиллах урам зоригийг бадраах өргөн агуулгатай болно. Төрийн албаны өдрийн энэ оны зорилт нь цар тахлын дараах үеийн нийгэм, эдийн засгийн зорилт, иргэдийн хэвийн амьдралыг сэргээн хөгжүүлэхэд төрийн байгууллага, албан хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх олон талын түншлэл үүсгэх, улс орон, хувь хүний тогтвортой хөгжлийн нөхцөл суурийг бүрдүүлэх инновацын сэдэвт анхаарлаа хандуулж байгаагаараа онцлог юм. Энэ зорилт нь улс орон бүрийн адил манай орны хувьд ч нэн тулгамдсан асуудал мөн. Манай улсын Засгийн газраас Ковидын дараах хэвийн амьдралын горимдоо эргэн орох "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан улс орны хөгжлийг тэтгэх зургаан багц асуудлыг тодорхойлон хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Энэ бүх ажилд УИХ бодлого, эрх зүйн дэмжлэг үзүүлсээр ирлээ.

Шинэ сэргэлтийн бодлогын нэг зорилт нь төрийн бүтээмжийн сэргэлт билээ. Төрийн бүтээмжийг дээшлүүлэх нь төрийн албан хаагчдын инновацлаг бүтээлч сэтгэлгээ, эх орон, иргэдээ гэсэн сэтгэл, идэвхтэй оролцоо, зүтгэл чармайлтаас, ажлын зөв зохион байгуулалт, зөв хандлага соёлоос шууд хамаарна. Энд төсөв, санхүү шаардлагагүй төрийн хэмнэлтийн зарчимд суурилсан өөрчлөлтийн менежмент л нэн чухал.

Үүнийг манай төрийн албан хаагчид, бүх шатны менежерүүд ухамсарлаж, тулгамдсан асуудалд бодитой хариу өгсөн, орон нутаг, салбар бүрийн сорилт бэрхшээлд гарц боломж нээсэн оролцоогоор хувь нэмрээ оруулна гэдэгт би эргэлзэхгүй байна. Төрийн албан хаагч Та бүхний сэтгэл зүтгэл, оролцоо санаачилга, ажил үйлчилгээний үр дүнг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Цаашид Та бүхний хамтран хэрэгжүүлэх ажил, шийдвэрлэх зорилт бүр их байгаа гэдгийг ч дор бүрнээ бодвол зохистой. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад явуулж буй төрийн албаны шинэтгэлийг бүхий л талаар дэмжин хамтран ажиллаж буй НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр болон гадаад орон, олон улсын байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улс, иргэддээ улам сайн үйлчлэх эрхэм зорилготой төрийн албыг төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөөх ажил нь амжилттай, үйлс нь бүтэмжтэй байхын сайны ерөөлийг төрийн нийт албан хаагчдадаа өргөн дэвшүүлье!

Дүн оноогоо ахиулах шалгуулагчид хоёр дахь удаагийн ЭЕШ-д хамрагдах боломжтой
Дүн оноогоо ахиулах шалгуулагчид хоёр дахь удаагийн ЭЕШ-д хамрагдах боломжтой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​