fbpx Н.Мандуул: “Самурай“ бондын 30 тэрбум иенийг Хөгжлийн Банк урьдчилан төлөх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 45 секунд

Н.Мандуул: “Самурай“ бондын 30 тэрбум иенийг Хөгжлийн Банк урьдчилан төлөх боломжтой

- Хөгжлийн Банк тойрсон асуудал иргэдийн анхаарлыг татаж, маш их асуулт хариулт нэхэж байна. Байгуулагдсан цагаасаа хойш хэдий хэмжээний зээл гаргаж, хэдий хэмжээний зээл нь төлөгдсөн бэ. Эндээс ярилцлагаа эхэлье?

- Хөгжлийн Банк 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 9.8 их наяд төгрөгийн эх үүсвэр татаж, түүнээсээ 7.1 их наяд төгрөгийг буцаан зээл болгож гаргасан. Нийт 11 жилийн хугацаанд Хөгжлийн банк 7.5 их наяд төгрөгийн дүнтэй 3000 орчим төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, үүний гуравны хоёр орчим нь буцаан төлөгдсөн буюу хаагдсан байдаг. Одоогоор хүүг нь нийлүүлж тооцвол 3.1 их наяд төгрөгийн зээлийн актив байна.

Анх 1-р сарын 20-нд Хөгжлийн банкны нөхцөл байдлыг нийтэд зарласнаас хойш хэдхэн сарын хугацаанд чамлахааргүй ахиц гарсан. Зээл төлүүлэх арга хэмжээ он гарснаас хойш идэвхжиж, одоогийн байдлаар 274 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдлээ. Бид үүнийг Төрийн сангийн Монголбанкан дахь тусгай дансанд төвлөрүүлж байгаа.

Чанаргүй зээлийг базаад хэлэхэд Төрийн өмчит компани 31 хувь, Хувийн хэвшил 53 хувь, Хөтөл буюу Кью Эс Си 16 хувь байна.

- Төрийн өмчит компани дангаараа 31 хувь байна. Гэтэл эргэн төлөлт нь найман хувь гэсэн байсан. Ямар шалтгаантай вэ?

- Нийт чанаргүй зээлийн гуравны нэг нь Төрийн өмчит компаниуд дээр байгаа, үүнийг эргэн төлүүлэхгүйгээр манай банкны цаашдын ирээдүйн талаар ярихад ихээхэн бүрхэг. Төрийн өмчит компаниудын зээл гэдэг нь товчхондоо өнгөрсөн найм, есөн жилийн хугацаанд гарсан улс төр, нийгмийн шинжтэй Засгийн газрын шийдвэрүүдийг санхүүжүүлсэн байдаг.

- Хамгийн их өртэй нь ТОСК. 170 гаруй тэрбум төгрөгийн өр үүссэн яваа. Төсөл нь амжилттай хэрэгжсэн боловч хаана энд алдаа гарав?

- ТОСК төрийн өмчит компани. Найман жилийн өмнө Буянт ухаа 1,2, болон аймаг бүрд барих 1000 айлын орон сууц барих төслүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлэх болж, хоёр жилийн хугацаанд 100 орчим сая ам.доллар гаргасан. Гэхдээ тухайн үед төслүүдийг Засгийн газраас арилжааны шинж чанартай бус нийгмийн шинж чанартай болгож хувиргаснаар гэрээний нөхцөлүүд өөрчлөгдөөд эхэлж байх жишээтэй. Борлуулахаар төлөвлөсөн орон сууцыг түрээсийн болгож өөрчлөх, метр квадратын үнийг хэт бага дээр хатуу барих гэх мэт. Жишээ нь 50 метр квадрат айл гэхэд сард 300 мянган төгрөг буюу зах зээлийн ханшаас хэд дахин бага мөнгө төлнө. ТОСК нь жилдээ 5 тэрбум төгрөгийн орлого олдог ч зээлийн үлдэгдэл дээр хүү маань жилийн 14 тэрбум төгрөг болчихдог, зээлээ төлье гэсэн ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Одоо 177 тэрбум төгрөгийн хуримтлагдаад байдаг. Үүнийг зохицуулахад Засгийн газрын дорвитой шийдлүүд хэрэгтэй болов уу.

зураг

- Засгийн газрын түвшинд нэлээд анхаарч эхэлж байна уу гэж харсан?

- Тийм ээ. Засгийн газрын хурлаар ойр ойрхон төрийн өмчит компаниудын зээлийн өр, төлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Сая гарсан шийдвэр гэхэд нэлээд том, өргөн цар хүрээг хамрах хэмжээнд буюу төрийн өмчит компаниуд руу чиглэсэн. Хамгийн их өртэй байгаа ТОСК өөрийн гэсэн хөрөнгөтэй. Энэ хөрөнгөөрөө баталгаажсан үнэт цаас гаргаж, улмаар манай банканд эзэмшүүлэх зэрэг кейс болгон дээр ийм ялгаатай шийдвэр гаргаад байна.

- “Эрдэнэс Монгол” компанийн өрийн асуудал яригдаж байна. Нүүрс тээврийн гол замтай холбоотой өрийн үлдэгдэл маш ихээр хуримтлагдсан байсан. Үүнд хариулт авъя.

- 2014 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг “Эрдэнэс Монгол” компанид эзэмшүүлсэн юм билээ. Тухайн замын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргаж одоогийн байдлаар 154 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй яваа. Гэхдээ аль 2014 онд замын хураамж тонн тутам 3200 төгрөг гэж тогтоосон тарифыг огт өөрчлөөгүй. Эрдэнэс Монгол болохоор “замын хураамжийн тариф хэдийгээр өсөөгүй ч өнгөрсөн хугацаанд замын хураамжаас 340 тэрбум төгрөгийн орлого олсон байдаг” гэхдээ зээлээ төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

- Одоо “Эрдэнэс Монгол”-ын энэ өрийг “Эрдэнэс Тавантолгой”-н төрд ногдох ногдол ашгаар төлөх юм байна гэж ойлгосон.

- “Эрдэнэс Тавантолгой” компанийн 85 хувийг “Эрдэнэс Монгол”, үлдсэн 15 хувийг нь иргэд 1072 хувьцаагаараа дамжуулж эзэмшиж байгаа. Иргэдэд ногдох 15 хувийн ногдол ашгийг 2019 онд тараасан, харин төрд ногдох 85 хувийн ногдол ашиг төлөгдөөгүй үлдсэн. Үүнийгээ л “Эрдэнэс Монгол” аваад Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрөө төлөх шийдвэр гарч байгаа юм. Иргэдийн 1072 хувьцаатай огт холбоогүй.

- Танай банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой асуулт байна? Тэр тусмаа хүний нөөцийн талаар?

- Зөвхөн төр, Засгийн газрын шийдвэр гэдэг ч юм уу эсвэл тухайн үеийн ТУЗ, Гүйцэтгэх захирлыг энд буруутгахаас гадна дотоод зохион байгуулалт, тухайн ажлыг хариуцаж байсан хүмүүс хариуцлага алдсан эсэх дээр дүгнэлт хийх ёстой. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд бид нөхцөл байдалд дүгнэлт хийж 20 гаруй хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ бүгдийг нь харлуулж болохгүй. Одоогийн байдлаар нэлээд орон тоо багатайгаар, гол нь зээлийн эргэн төлөлт дээрээ бүх анхаарлаа хандуулан ажиллаж байна.

- Зээлийн асуудалд маш олон улстөрчид, нөлөө бүхий хүмүүс, УИХ-ын зарим нэр бүхий гишүүд хүртэл нэр холбогдсон. Нэг компани гэхэд л нийт зээлийн 16 хувийг дангаар эзэлж байна. Танай энэ хүндхэн байгаа нөхцөлд дэмжлэг үзүүлэх тал дээр УИХ, Засгийн газар хэрхэн оролцож байна вэ?

-Хөтөл, Кью Эс Си нийт 521,1 тэрбум төгрөгийн зээлтэй. 2022 оны 1-р сарын 20-ноос хойш нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байна. Энэ 2 газрын өр нийт чанаргүй зээлийн 16%-д бүрдүүлдэг. ЗГ-тай тус компаниуд хэлцэлд орж байгаа гэх мэдээ бий. Үүнээс тодорхой зээлийн асуудал шийдэгдэнэ гэх хүлээлттэй байна.

ЗГ маш сайн дэмжин ажиллаж байгаа. Зээлээ төлүүл гэдэг тодорхой чиглэл өгч УИХ, Засгийн газраас нэлээд нухацтай хандаж байгаа, үр дүнд ч хүрнэ гэж харж байна.

- Хууль, хяналтын байгууллага ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

- Гурван төрлийн хариуцлагын асуудал яригдана. Бизнесийн болон ёс зүйн хариуцлагыг бид зээлдэгч нартайгаа уулзаад, хангуулах гээд ажиллаж байна. Харин зээл олголт, энэ бүх процесс дээр гэмт хэргийн шинж чанартай зүйл гарсан уу гэдгийг банк тогтоох субъект нь биш. Бид гэхдээ АТГ, Эрүүгийн Цагдаагийн газар, Прокурорт бүх мэдээллийг нь гаргаж өгч байгаа. Одоогийн байдлаар АТГ дээр 32 хэрэг шалгагдаж байгаа юм байна. Хууль, хяналтын байгууллагын зүгээс томоохон ажлын хэсэг гаргаад, анхаарал хандуулсны үр дүнд манай банкны зээлийн эргэн төлөлт сайжирч байгаа. Банкны зүгээс бол гэрээний хэрэгжилтийг хангуулах үүднээс найдваргүй болсон зээлтэй холбоотойгоор иргэний шүүхэд ханддаг. Одоогоор 30 хэрэг Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд явж байна.

- 30 хэрэг нь хэчнээн төгрөгийн асуудал вэ?

-1.3 их наяд төгрөг орчим болоод явж байна. Гэхдээ бүгдийг нь шүүхээр бид шийдэхгүй. Шүүхийн процесс тэнд яваа ч бид нар зээлдэгч нартайгаа харилцаад, уян хатан, хурдан шийдэх өөр боломж, гарц дээр бас эрэл хайгуул хийж байгаа. Ядаж зарим төсөл нь амилчих боломж бас харагдаж байгаа...

- Цаг үеийн мэдээлэл өгсөнд баярлалаа амжилт хүсье

Ши Жиньпин: Дэлхийн хөгжил ноцтой ухралттай тулгарч байна
Ши Жиньпин: Дэлхийн хөгжил ноцтой ухралттай тулгарч байна
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​