fbpx Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд иргэдтэй уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Огноо
Унших
4 минут 16 секунд

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд иргэдтэй уулзлаа

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин нар өнгөрсөн амралтын өдрүүдэд тойргийнхоо иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт түүн дотроо хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, парламентын чадавх хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх гэсэн дөрвөн зүйлд иргэдийн санал бодлыг сонсож, санал солилцов. Энэ үеэр иргэд Үндсэн хуулийн 6.2 буюу байгалийн баялагтай холбоотой заалтыг өөрчлөхгүй хэвээр нь байлгахыг хүслээ. Ингээд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: ҮНДСЭН ХУУЛИАС НЬ ТУХАЙН УЛС, ҮНДЭСНИЙ ОНЦЛОГ, ХЭВ МАЯГ ТОДОРЧ БАЙДАГ

-Үндсэн хууль бол нийгмийн зөвшилцлийн дээд гэрээ мөн. Энэ ч утгаараа төрийн эрх мэдлийн төвлөрлийг задалж, эрх мэдлийн харилцан хяналтыг бий болгох замаар хүний эрхийг хамгаалах улс төр, эрх зүйн гол арга хэрэгсэл болдог. Дэлхийн улс орнуудаас орчин цагийн бичмэл Үндсэн хуульгүй цөөн улс бий. Үндсэн хууль нь улс орнуудын “хэн бэ” гэдгийг нарийн тодорхойлдог баримт бичиг болдог. Учир нь улс бүрийн Үндсэн хуулиас тухайн улс, үндэсний хэв шинж, улс төр, нийгэм, соёл, сэтгэлгээний бүхий л онцлог тодрон илэрдэг. Тухайлбал, Израилийн Үндсэн хууль бичмэл бус үндсэн хуулийн төрөлд багтах бөгөөд 12 төрлийн суурь хууль (Bagis Law)-аас бүрдсэн байдаг бол Английн бичмэл бус Үндсэн хуулийг мэдэхгүй хүн үгүй биз.

УИХ-ын гишүүн П.Анужин: ТӨРИЙН СҮЛДНИЙ АЛДААГ ЗАЛРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

-Монгол Улс улс төр, нийгэм, эдийн засгийн цоо шинэ байгуулалд шилжин орсонтой холбогдуулан 1992 онд Төрийн сүлдийг шинэчилсэн нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж байна. Тухайн үед Төрийн сүлд бүтээх уралдаан зарласан ч бүтээл ирээгүй тул Ардын Их Хурлаас өөрснөө захиалсан хоёр сүлд бүтээлгэж, урлагийн гавьяат зүтгэлтэн зураач, яруу найрагч Ц.Ойдовын бүтээсэн эх загварыг сонгосон юм. Ингэхдээ ,шаардлагатай мэргэжилтнүүдийн санал, оролцоог сайтар хангаж чадаагүй. Түүхчдийн зүгээс шүүмжлэл дагуулдаг. Тухайлбал, дундуураа тасархай биетэй морь, модон морь, мөн жаргаж буй нарыг чиглэн давхиж буй гэх мэт. Тиймээс өнөөдрийн Төрийн сүлд нийт ард түмний хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байгааг залруулах шаардлагатай тул шинэ төсөл үүсгэж ард иргэдийн санал авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал: ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ИРГЭНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭХ ХЭРЭГТЭЙ

- Энэ удаагийн уулзалтын гол зорилго нь одоо яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлтүүд нь хүний эрхийг хамгаалах, парламентын тогтолцоог бэхжүүлэх, Үндсэн хуулийг цаашид удаан хугацаанд тогтвортой байлгах, дагаж мөрдөх боломжийг бий болгоход иргэдийн саналын авч байгаа юм. Анх Үндсэн хууль 1924 онд батлагдсан. Монгол Улс 2000, 2019 онд Үндсэн хуульд хоёр удаа өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж иргэний эрхийг дээдлэх хэрэгтэй. Улс төрийн намын төлөвшил хариуцлагыг дээшлүүлэх, сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгах, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснээр зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлнэ..

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Онгойлгох“ нь ганц Л.Оюун-Эрдэнийн ч хүсэл биш
“Онгойлгох“ нь ганц Л.Оюун-Эрдэнийн ч хүсэл биш
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​