fbpx Туул гол, Дугуй цагаан орчмын тохижилтод иргэдийн саналыг тусгаж, оролцоог хангана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 16 секунд

Туул гол, Дугуй цагаан орчмын тохижилтод иргэдийн саналыг тусгаж, оролцоог хангана

Нийслэлийн хэмжээнд 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн Богдхан уул болоод Туул, Сэлбэ голын эрэг дагуу ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам, сүүдрэвч, сандал бүхий тохижилтыг хийж, иргэдийнхээ ая тухтай аж төрөх, аялж, алхах боломжийг бүрдүүлж буй юм. Энэхүү зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлын явцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж үзлээ.

Туул гол дагуу зургаан байршилд тохижилтын ажил хийхээс Бага тэнгэрийн ам болон Асем виллагийн ойролцоо гэсэн хоёр байршилд тохижилтын эхлээд буй юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн ам Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтын ажил тун тааруухан явцтай байв. Тохижилтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Эйч Ар Би Констракшн” ХХК ажиллаж буй юм. Хэдийгээр төслийг хүлээлгэн өгөх хугацаа 2023 он боловч энэ жилдээ ихэнх ажлаа хийж гүйцэтгэсэн байх учиртайг, ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэй байгааг Хотын дарга санууллаа. Харин Асем виллагийн ойролцоо хийж байгаа тохижилтын ажлын явц 50 хувьтай үргэлжилж байлаа.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж буюу Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг эхлүүлээд буй. “Creative 100” хотыг бүтээлчээр хөгжүүлэх залуусын хөдөлгөөнөөс санаачлан Дугуй цагаан орчмын тохижилтыг хийж байгаа бөгөөд архитектор Б.Батсайхан хийх ажлаа Хотын даргад танилцууллаа. Тэрбээр “Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулж байна. Бид хууль тогтоомжийн хүрээнд байгалийн материал ашиглан тохижуулна. Ууланд алхагчид амралтын цэгүүд болоод ариун цэврийн өрөөний асуудлыг их хөнддөг. Гэвч тусгай хамгаалалттай бүсэд, тэр дундаа Дархан цаазат газарт нийтийн бие засах газар байгуулах боломжгүй. Тиймээс угтах хэсэгт шийдэж өгсөн. Мөн хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь хориотой байдаг. Хүүхдээ салхилуулдаг ээж нарын зүгээс явган замыг чулуун замаар хийх нь доргио ихтэй байна гэсэн санал ирүүлсэн. Энэ мэт саналыг харгалзан тохижилтыг эхлүүлээд байна. Сүүдрэвч, сандал нэмж байгуулна” гэлээ.

Д.СУМЪЯАБАЗАР: ИРГЭДИЙН ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ БАЙНА

Тохижилтын ажилтай танилцах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.

-Тохижилтын ажлын явц ямар байна гэж та дүгнэж байна вэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Нийслэл Улаанбаатар хотод нэг хүнд таван метр орчим ногоон байгууламж ногдож байгаа нь дэлхий нийтийн хэмжээнд сүүл мушгих шахуу үзүүлэлт. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт дунджаар 24 метр квадратад хүрсэн байдаг. Тиймээс Улаанбаатар хотод ногоон байгууламжийг нэмэхдээ барилгын норм дүрэм, стандартыг хангасан зохицуулалт, хууль, эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Манай хотод ногоон байгууламжийн өгөгдөл бүхий байгалийн тогтоц бүхий хэд хэдэн байршил бий. Туул гол, Сэлбэ голын эрэг орчим, дүүргүүдийн газар нутагт ч ногоон байгууламж байгуулан тохижуулах боломжтой талбай байдаг. Энэ чиглэлд мэргэжлийн хүмүүсийн хүч чадлыг дайчлан хамтдаа санаачилж ажлаа эхлүүлсэн хэд хэдэн газар бий. Тухайлбал, Ар Зайсангийн гудамж, Дугуй цагаан орчим бол манай хотын иргэдийн зорих дуртай газрын нэг. Ууланд алхах, үр хүүхдээ салхилуулах, явган аяллыг хөгжүүлэх зорилгоор Дугуй цагаан орчимд зорчдог. Энэхүү байршлын тохижилтын ажил эхлээд байна. Наймдугаар сарын 20-н гэхэд хүлээлгэн өгөх юм. Богдхан уул бол Улаанбаатар хотын үнэт зүйл болсон газар төдийгүй байгалийн тогтоц сайхантай. Байгалийн тогтоцтой уялдсан шинэлэг тохижилт хийнэ гэж итгэж байгаа.

Мөн Туул голын эрэг дагуух тохижилт эхэлсэн. Зарим аж ахуйн нэгжийн хийж буй ажил хангалтгүй байна. Ялангуяа өндөр өртөг бүхий тендерт ялсан компаниуд хангалттай ажиллахгүй байна. Үндэсний аж ахуйн нэгжүүд сэтгэл гаргах ёстой гэдгийг хэлье. Тэнд барьж байгуулахаар төлөвлөсөн явган хүний замыг өргөн болгож, дугуйтай аялагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ хөтөлсөн хүмүүс чөлөөтэй зөрөх хэмжээнд хүргэх шаардлагатай санагдлаа. Замын стандартыг ч мөн барих ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” санаачилгын хүрээнд дүүргүүд ногоон байгууламж бий болгож байгаа нь сайн хэрэг. Хотын захиргааны зүгээс тохижилтын ажлын хөрөнгө мөнгийг тасалдуулахгүй олгох гэх зэргээр дэмжиж буй юм.

-Иргэдийн зүгээс тохижилттой холбоотой санал өгч байна уу?

-Иргэдийн саналыг хүлээж авч, тусгаж байгаа. Хүмүүс ч олон санал өгч байна. Явган хүний замыг чулуугаар бус, тэгш хавтангаар тавьж болох уу гэх мэт санал ирүүлсэн. Иргэдийн саналыг сонсож, оролцоог нь хангаж байж ая тухтай орчныг бүрдүүлэх юм.

-Туул голын эрэг дагуух тохижилтын ажил удаашралтай байна гэлээ. Тэднийг хэрхэн идэвхжүүлэх вэ. Ажлын гүйцэтгэл хангалттай биш бол хариуцлага тооцох уу?

-Компанийн удирдлагуудтай уулзсан. Аль болох сэтгэл гарган ажиллахыг хүссэн. Үнэхээр хийхгүй, хийж чадахгүй бол “Зардлын бага дээр замаасаа буц” гэсэн зарчмыг баримтална. Хотын ард иргэдийн эрх ашиг нэгдүгээрт. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг шахна. Зохион байгуулалттай, сэтгэлтэй байхыг шаардана. Тээвэрлэлтийн хүндрэл болон валютын ханшийн зөрүү гэх мэт хүндрэл байгааг ойлгож байгаа. Гэлээ гэхдээ түмний төлөөх ажлыг хангалтгүй хийх эрхгүй хэмээн өгүүллээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

“Үндэсний үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөх биш, эвлэлдэн нэгдэж ажиллах ёстой“
“Үндэсний үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөх биш, эвлэлдэн нэгдэж ажиллах ёстой“
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​