fbpx Я.Содбаатар: Хүнсний хангамж, аюулгүй байдал Ерөнхийлөгчийн байнгын анхааралд байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
3 минут 10 секунд

Я.Содбаатар: Хүнсний хангамж, аюулгүй байдал Ерөнхийлөгчийн байнгын анхааралд байгаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар тодруулга өгөв.

Тэрбээр "Хүнсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь тодорхой байгаа. Бид хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарах үе ирсэн. Олон улсын нөхцөл байдал, мөргөлдөөн зэрэг нь дэлхий нийтийн хүнсний хангамжид нөлөөлж эхэлж байна. Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэгч ОХУ, Украин Улс хооронд үүссэн нөхцөл байдлаас үүдэн манай хил залгаа орнууд хүнсний экспортдоо хязгаарлалт хийж байна. Энэ нь ихэнх хүнсний бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа. Манай улс төдийгүй дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд өссөн. Үүний зэрэгцээ хүнсний аюулгүй байдлын асуудал ч хурцаар тавигдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард Улсын Их Хурлын чуулганд үг хэлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барьсан.

Үүнийг Улсын Их Хурал яаралтай горимоор хэлэлцэн баталж, хүнсний хангамж, аюулгүй байдал болон хөдөө аж ахуйн салбарт 1,7 их наяд төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан.Тогтоол долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд ирэх таван жилийн дотор Монгол Улс хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, бүх малаа эрүүлжүүлэх зорилт тавьсан. Мөн Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх, үндэсний лабораторийн нэгдсэн сүлжээ бий болгох гээд цогц арга хэмжээ авна. Ерөнхийлөгч Эмээлтийн махны асуудлаар хариуцлага тооцож, хатуу хяналт тавьж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа Эмээлт захад махтай холбоотой асуудал гарсан нь хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаагийн илрэл.

Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг байнгын анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, хариуцлага тооцох үүрэг, чиглэл өгсөн. Цаашид хяналтаа чангатгаж, алдаа дутагдал гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Цагдаагийн байгууллагаас ч Ажлын хэсэг гарч мөрдөн шалгаж байгаа.

Төрийн тэргүүн сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үндэсний хэмжээний хэд хэдэн зөвлөгөөн, чуулган санаачлан зохион байгууллаа. Мөн газар тариалангийн бүс нутаг, аймаг, сумд, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ч ажилласан” гэлээ.

Бөхчүүд бие биенийхээ идэх хоол руу допинг чулуудах дээрээ тулжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​