fbpx “Хятадаас их хэмжээний зээл авах талаар Сангийн Яаман дээр яригдаагүй“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 51 секунд

“Хятадаас их хэмжээний зээл авах талаар Сангийн Яаман дээр яригдаагүй“ гэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.29/ хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөх, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулав.

Сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2021-2024 онуудад хамтран ажиллах стратегийг тохирч, 2022-2023 онд Монгол Улсад 655.0 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсныг тодотгоод энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс нь ашиглах хэмжээ 2022-2023 онд 655.0 сая ам.доллароос тус тус хэтрэхгүй байхаар урьдчилан тохиролцоод байна гэв. Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдгийг сайд танилцуулгадаа онцлоод Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулснаар Азийн хөгжлийн банкнаас хуваарлисан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд хэлэлцээрийн төслийг УИХ-аар соёрхон батлуулж, тус Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тухай бүр Засгийн газрын түвшинд хэлэлцэн зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллахаар төлөвлөж байна гэж байлаа.

сонин mn

Азийн хөгжлийн банкны 2022-2023 оны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт багтаж буй төслүүдийг Азийн хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн бөгөөд “Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдаж буйн дээр уг Ерөнхий хэлэлцээрт багтаж буй аюулгүй шуурхай худалдааг дэмжих, уян хатан нэгдсэн хилийн үйлчилгээ төсөл, “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай” эрчим хүчний дамжуулах шугам зэрэг төслүүд нь боомтын сэргэлт болон эрчим хүчний сэргэлтийн чиглэлтэй уялдаа холбоотой байна. Түүнчлэн энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр батлагдсанаар 2022-2023 онуудад төсвийн дэмжлэгийн зориулалтаар 200 хүртэлх сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авч ашиглах боломжтой хэмээн танилцуулгадаа дурдсан. Энэ талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан бөгөөд Байнгын хороод Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Х.Булгантуяа, П.Анужин, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

сонин mn

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гадаад өрийн хэмжээ, эргэн төлөх нөхцөл, боломжийн талаарх тооцоо судалгааны талаар мэдээлэл хүссэн. Тэрбээр зээлийн хүүд жилд хэчнээн төгрөг төлж байгааг тодруулаад, баяр наадмын өмнө их хэмжээний зээл гаднаас авах гэж байна гэсэн яриа үнэний ортой эсэхийг лавласан. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир хариултдаа, Монгол Улсын гадаад өр 33.8 тэрбум ам.доллар байгаагийн Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хийсэн өр төлбөрин хэмжээ 8.5 тэрбум ам.доллар байна. Үүнээс 5.8 тэрбум ам.долларын өрийн үлдэгдэл нь 1991 оноос хойш авсан хөнгөлөлттэй зээлтэй холбоотой. Азийн хөгжлийн банкнаас 1991 оноос хойш 31 жилийн хугацаанд 97 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээс өрийн үлдэгдэл 1.8 тэрбум төгрөг байгааг тодотголоо. Мөн тэрбээр, Засгийн газраас зээлийн хүүгийн төлбөрт 2016 онд 793 тэрбум төгрөг, 2017 онд 1,2 их наяд, 2018 онд нэг их наяд, 2019 онд 861 тэрбум, 2020 онд 932 тэрбум, 2021 онд 960 тэрбум төгрөг төлсөн бөгөөд 2022 онд 910 орчим тэрбум төгрөгийн төлбөр төлнө гэсэн тооцоололтой байгааг онцлоод БНХАУ-аас их хэмжээний зээл авах талаар Сангийн яам дээр яригдсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье гэв.

сонин mn

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын чуулган болон Төсөв, Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаараа жилдээ нэг удаа Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ үр дүн, хэрэгжилтийг сонсдог болохын зэрэгцээ муу байгаа төслийн нэгжүүдийг татан буулгах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн хүрээнд Сэлэнгэ аймгийн төмөр замын боомтын өргөтгөл нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, Алтанбулагийн авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах зэрэг төслүүд удааширч байгааг тул явц, үр дүнгийн талаар Сангийн яамны дэргэдэх төслүүдийн нэгжүүд Байнгын хороонд эргэж мэдээлэхэд анхаарахыг мэдэгдээд, энэ удаагийн хэлэлцээрийн хүрээнд зээл авсан тохиолдолд төсөл нэг бүрийн үр дүнгийн талаар тус Байнгын хороонд тайлагнах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр 2022-2023 оны зээлийн хэлэлцээрийг зөвхөн хөгжлийг санхүүжүүлнэ гэдэг нөхцөлтэйгээр зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​