fbpx Гишүүдийн тоог 102 гэдэг дээр тогтох байсан юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 2 секунд

Гишүүдийн тоог 102 гэдэг дээр тогтох байсан юм

Одоогийн яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлтөөс анхаарал татаж буй нэг асуудал нь парламентын гишүүдийн тоог нэмэх тухай юм. 1992 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж байх үед манай улс сонгогчийн насны нэг сая гаруй иргэнтэй байв. Харин өнөөдөр 2.3 саяд хүрч, сонгогчийн тоо нэг дахин өссөн судалгаа бий. Энэ харьцуулалтыг харсан ч парламентын гишүүдийн тоог нэмж, төлөөллийн ардчиллын зарчмыг хангах нь зүйтэй хэмээн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж буй судлаачид тайлбарлаж буй. Тэгвэл 1992 онд буюу анхдугаар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр тухайн үеийн парламент гишүүдийн тоон дээр ямар байр суурьтай байсан бол. Энэ талаар Үндсэн хууль батлах үеийн хэлэлцүүлгийн протоколыг гол болгосон “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть номонд хэрхэн тэмдэглэснийг хүргэж байна.

1991 оны арванхоёрдугаар сарын 2-нд Ардын Их Хурлын чуулганаар УИХ нь 76 гишүүнээс бүрдэнэ гэдэг заалтаар санал хураалт явуулахад 144 депутат буюу 38 хувь дэмжиж, 195 депутат татгалзжээ. Мөн өдрийн орой дахин санал хураалт явуулахад 180 хүн буюу 51 хувь нь дэмжиж, 136 хүн буюу 39 хувь нь татгалзаж, 35 хүн буюу 10 хувь нь түдгэлзсэн байдаг.

Тухайн үед депутатууд энэ асуудлаар өнөөдөр хэрэг болохуйц санал хэлж, байр суурь илэрхийлж байжээ.

Тухайлбал,Б.Чимид гуай “УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэдэг энэ тоог яаж сонгож авсан юм бэ” гэсэн депутатуудын асуултад “Нэгдүгээрт, ирээдүйд бий болох парламентын байнга ажиллах шинж чанарыг харгалзаад төлөөллийн түвшинг дэлхийн жишигтэй харьцуулж үзсэн. Нутаг дэвсгэрийн хэмжээ, зам харилцаа хөгжил, хүн амын тоог харгалзаад дэлхийн доод түвшингээр тодорхойлсон. Хоёрдугаарт, түүхэн уламжлалаа харсан. 1924-1949 онд Их хурлын хооронд байсан Бага хурлын гишүүдийн 25 жилийн дунджийг авч үзэхэд эхлээд 30 байсан, дараа нь голдуу 50, 75, 30, 100 байсан. Гуравдугаарт, парламентын хэлбэрийг сонгож авч байгаа учраас парламент ямар ч танхимтай байсан ерөөсөө энэ хэмжээнээс хэтрэхгүй байх нь зүйтэй гэж эдийн засгийн агуулгаар авч үзсэн. Авсаархан байна гэдэг бол хүний тооноос гадна асуудал шийдэх, шуурхай шийдэх боломжийг олгоно” гэсэн хариулт өгчээ.

Р.Хатанбаатар гуай хэлэхдээ “Би 75 гэдэг тоог цөөн гэж үзэж байгаа. Учир нь, санал хураалтын явцад санал маш их савладаг. Хоёрдугаарт, парламентын гишүүний тоо цөөн тул намуудын бодлого хэрэгжихгүй, харин хувь хүмүүсийн санаа маш их давамгайлна" гэжээ.

165 дугаар тойргийн депутат Ч.Гомбосүрэн: - Бага хурлын оруулсан төслийг хүндэтгэж байна. Гэхдээ дэлхийн жишгээр парламентын гишүүдийн тооны тогтолцоог бид өнөөдөр харгалзах боловч Монгол орны онцлогт тохирсон, Монголын ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлж чадсан төрийн тогтолцоог ард түмэн хүсч байгаа.

234 дугаар тойргийн депутат Д.Дэмбэрэл: - УИХ-ыг 76 гишүүнтэй байгуулвал хэд хэдэн шалтгааны улмаас парламент гэж нэрлэх аргагүй байна. Юуны өмнө, бид Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж тунхаглаж байгаа. Гэтэл ард түмэн засгийн эрх барих гол танхимыг 76-хан хүнтэй болгосон нь оновчтой биш. Их хурлын гишүүдийн 50 хувь нь ирвэл чуулганаа явуулна гэж зааж байна. 50 хувь буюу 38 хүн хуралдаж, олонхийн зарчмаар асуудал шийдвэл 19 хүн асуудал шийдэх бололцоотой болж байна. Ийм их хурал байх нь хаашаа юм бэ. Тиймээс 76 гишүүний тоог нэмэх, хоёр танхимтай болох зарчмаар байгуулъя.

191 дүгээр тойргийн депутат Б.Лханаасүрэн:- Ардын Их Хурал нь Улсын Их Хурлын гишүүний тоог 76 хүнээр тогтоочихлоо. Бид уг нь ярилцах ёстой байсан. Нэг яаруу түргэн явчихлаа даа. 102-оор гишүүнээр тогтох байсан юм гэж байжээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол, Япон, Финланд, Францын жүдочид хамтарсан бэлтгэл хийж байна
Монгол, Япон, Финланд, Францын жүдочид хамтарсан бэлтгэл хийж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​