fbpx Бодлогын хүү өссөнөөр эдийн засгийг сааруулах эрсдэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 51 секунд

Бодлогын хүү өссөнөөр эдийн засгийг сааруулах эрсдэлтэй

Өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогын хүүг 10 хувьд хүргэсэн талаар Монгол банк мэдэгдсэн. Тухайн мэдэгдэлд “Мөнгөний бодлогын хорооны энэ сарын 20, 22-ны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа” гэсэн юм. Мөнгөний бодлогын хүү гэдэг нь Төв банкнаас арилжаалж буй хамгийн богино хугацаатай үнэт цаасны хүүг хэлдэг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкнуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкнууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг.

Монгол банкны бодлогын хүүгийн өсөлт мөнгөний хатуу бодлогыг илэрхийлэх бөгөөд инфляцын хөөрөгдлийг бууруулах, мөнгө, зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж, зохистой түвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чиглэгддэг. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг байна.

Жилийн инфляц өнгөрсөн сард улсын хэмжээнд 15.1 хувь, нийслэлийн хэмжээнд 16.2 хувьтай гарав. Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн бол тээвэр, ложистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн саруудад хурдтай өсөхөд нөлөөлжээ. Гадаад инфляц, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад хадгалагдаж магадгүй тул инфляц Төв банкны зорилтот интервалын орчимд тогтворжих хугацаа хойшилж байгаа аж. Хилийн хязгаарлалттай холбоотойгоор нүүрс, газрын тосны экспорт саарч, уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй ч худалдаа үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар зэрэг уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сайжирч, эдийн засгийн өсөлтийг дэмжжээ.

Сүүлийн таван улирал дараалж буураад байсан өрхийн хэрэглээ энэ оны эхний улиралд сэргэж, дотоод эрэлт нэмэгдэв. Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна. Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргажээ.

"Мандал" санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Г.Ганзориг "Мөнгөний бодлогын хүү нь бүх улсад байдаг эдийн засгийн суурь хүү байдаг. Өөрөөр хэлбэл суурь хүү нэмэгдэхэд зээл, хадгаламж, бондын гээд бүх төрлийн хүү өндөр болно. Энэ нь ямар үр дүнг үзүүлэх вэ гэхээр эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляцын эсрэг арга хэмжээ авагддаг. Нэг ёсондоо сайн ч юм шиг, муу ч юм шиг олон талтай санхүүгийн үзэгдэл. Тухайлбал, арилжааны банкууд зээл олголтоо багасгаж, Төв банкны үнэт цаас авахаар зах зээл дээрх мөнгөний урсгал хумигдана. Ингэхээр эдийн засаг өсөлт саарч эхэлдэг. Банкуудад хоёр сонголт гарч байгаа юм. Зээлд оруулж эрсдэл хүлээж байхаар үнэт цаас аваад байршуулвал амар. Нөгөөтэйгүүр, төв банкинд байршуулчихаар иргэд, аж ахуй нэгжүүдэд олгох зээл буурах нөлөөтэй. Зээл гэдэг нь өөрөө эдийн засгийг хөдөлгөгч хүч гэдгийг олон эдийн засагчид хэлдэг" гэсэн юм.

Б.ДАРЬСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хятадын эдийн засаг 114.4 их наяд юаньд хүрчээ
Хятадын эдийн засаг 114.4 их наяд юаньд хүрчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​