fbpx Япон, БНСУ, АНУ аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 17 секунд

Япон, БНСУ, АНУ аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

МАДРИД. /Kyodo/. Япон, БНСУ, АНУ-ын удирдагчид 2017 оноос хойших анхны гурван талын уулзалтынхаа үеэр БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн аюул заналтай холбогдуулан аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон талаар Японы Засгийн газар мэдэгдлээ.

БНСУ-ын Засгийн газар тавдугаар сард шинээр эмхлэн байгуулагдсан нь Токио, Сөүлийн хоёр талын харилцааг сайжруулахад түлхэц болоод байгаа үед энэхүү уулзалт болсон юм. Мөн Пёньян 2017 оноос хойш анх удаа цөмийн туршилт явуулах магадлалтай байгаа үед болсноороо онцлогтой байна.

Испанийн Мадрид хотноо болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд 23 минут үргэлжилсэн хэлэлцээний үеэр Японы Ерөнхий сайд Кишида Фүмио гурван талын хамтын ажиллагааны ач холбогдлыг нотлоод, БНАСАУ цөмийн туршилт явуулах зэргээр өдөөр хатгасан үйлдлээ үргэлжлүүлж магадгүй байгаад ихэд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

“Япон-АНУ, АНУ-БНСУ-ын эвслийн тогтоон барин хүчин чадлыг гурван талын түншлэлийг бэхжүүлэх хүчин чармайлтын хүрээнд ахиулах шаардлагатай” гэдгийг тэрбээр онцолсон байна. Мөн Пёньяныг цөмийн туршилт явуулсан тохиолдолд авах хариу арга хэмжээ нь гурван талын түвшнийх байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлсэн үгэндээ, Солонгосын хойгийн цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг цогцлооход гурван талын хамтын ажиллагаа “хамтын зорилгодоо” хүрэх нь амин чухал болохыг тодотгожээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын хувьд, БНАСАУ-ын өдөөн хатгалгын эсрэг “хүчтэй хариу арга хэмжээ” авах хэрэгтэй хэмээсэн ч гурван орон Пёньяныг цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээний ширээнд эргэн суулгахын тулд нягт хамтран ажиллах хэрэгтэй гэж хэлснийг БНСУ-ын Засгийн газар уламжилсан байна.

Гурван орны удирдагчид бүс нутгийн тогтоон барих хүчийг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар санал нэгдээд, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрүүдийг зогсоох зорилго бүхий НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангахын төлөө хамтран ажиллахаа амласан гэж Японы Засгийн газар мэдээлжээ.

К.Фүмио мөн 1970-1980-аад оны үед БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Ж.Байден, Юн Сок Ёлтой хамтран ажиллана гэдгийг дурджээ. БНАСАУ-ын өдөөн хатгасан үйлдлүүд, тэр дундаа энэ онд баллистик пуужингийн туршилтыг урьд байгаагүйгээр олноор явуулах болоод байгаа нь гурван талын хамтын ажиллагааны ач холбогдлыг улам нэмэгдүүлээд байгаа юм. Цагаан ордон 2017 оны есдүгээр сараас хойших анхны гурван талын дээд хэмжээний уулзалтыг “түүхэн уулзалт” хэмээн тодорхойлсон байна. Өнгөрсөн оны 10 дугаар сараас Ерөнхий сайдын албыг хашиж эхэлсэн К.Фүмио Юн Сок Ёлтой хоёр талын албан ёсны хэлэлцээ хараахан хийгээгүй байгаа юм. Харин лхагва гарагт болсон гурван талын хэлэлцээ нь Вашингтоны Ази дахь хамгийн ойрын хоёр холбоотон хоорондын харилцааг хэвийн байдалд нь оруулахыг Ж.Байдены засаг захиргаа хүсэж байгааг илэрхийлжээ. К.Фүмио, Юн Ёок Ёл нар мягмар гарагт Мадридад товч яриа өрнүүлсэн талаар хоёр орны Засгийн газар урьд нь мэдээлсэн юм. Тэднийг Атлантын далай дамнасан эвслийн түнш орнуудын хувиар НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад урьсан билээ. Япон, БНСУ-ын удирдагчид хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард хэлэлцээ хийсэн байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Танилц: 34 хүртэлх хувиа арилжаалах Төрийн өмчийн оролцоот 25 компани
Танилц: 34 хүртэлх хувиа арилжаалах Төрийн өмчийн оролцоот 25 компани
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​