fbpx Гүрж улс улаан буудай, арвай экспортлохыг нэг жилийн хугацаагаар хориглов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Гүрж улс улаан буудай, арвай экспортлохыг нэг жилийн хугацаагаар хориглов

ТБИЛИСИ. /Синьхуа/. Ирэх сарын 4-ний өдрөөс эхлэн улаан буудай, арвай экспортлохыг нэг жил хугацаатай хориглох шийдвэр гаргасан тухайгаа Гүржийн Засгийн газар мягмар гарагт зарлажээ. Тус улсын Ерөнхий сайд Ираклий Гарибашвили 2023 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл улаан буудай, арвай экспортлохыг хориглох тогтоолд гарын үсэр зурсан байна. Хөдөө аж ахуйн сайд Отар Шамугиа тус яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ, Украины дайны улмаас Хар тэнгисийн бүс нутагт нийлүүлэлт хүндрэлтэй байгаа тул дотооддоо үйлдвэрлэсэн улаан буудай, арвайг дотоодын зах зээлд борлуулах нь чухал болохыг онцолжээ. Гүрж улс нь жил бүр 500 мянган тонн улаан буудай импортолдог бол дотооддоо үйлдвэрлэсэн арвайг Ирак, Иран руу экспортолдог гэж тус улсын сайд мэдээлсэн байна.

Э.Нямдаваа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Шүүхээс П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цолыг нөхөж олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгажээ
Шүүхээс П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цолыг нөхөж олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгажээ
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ