Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 15.1, өмнөх оны эцсийнхээс 7.9, өмнөх сарынхаас 1.4 хувиар нэмэгдлээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 15.1 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 (мах, махан бүтээгдэхүүн 6.7 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.7 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.1, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 25.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 5 дугаар сард өмнөх оны эцсийнхээс 7.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.6, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.7, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.8, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 9.1, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.