fbpx У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 51 секунд

У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Очирдагинас” ХХК, “Витафит Инвест” ХХК-д ажиллалаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд ирэх таван жилд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий цогц арга хэмжээ авах болсныг тэрбээр хэлэв.

Ингэснээр гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болох боломж бүрдэхийг хэлэв. Ялангуяа газар тариалан, мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэгч нарын байнга хүсдэг бага хүүтэй, урт хугацаатай зээл авах, татварын бодлогоор дэмжих, малын халдварт болон гоц халдварт өвчингүй бүс нутаг болох зэргийг энэ хүрээнд үе шаттай шийдвэрлэхээр болсныг тэмдэглэв.

Үүний тулд төр, засаг, хувийн хэвшил бүх шатанд хамтран зүтгэхийн зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байхыг уриаллаа.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжиж, бусдыгаа манлайлан оролцохоо “Очирдагинас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин хэлэв.

Мөн “Витафит групп”-ийн захирал С.Болорсайхан “Хүнсний хувьсгалын хүрээнд бид үйл ажиллагаагаа өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгохоор төлөвлөсөн” гэлээ.

зураг

“Витафит Милк” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мөнхжаргал “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд санхүү, татварын оновчтой бодлого хэрэгжүүлбэл зардал буурна. Ингэснээр хямд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх боломж бүрдэнэ” гэж үздэгээ хэлэв.

Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, урт хугацаатай, бага хүүтэй зээл, татварын бодлогоор дэмжиж байвал дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортын хэмжээгээ нэмэх бүрэн боломжтой гэж үндэсний үйлдвэрлэгчид үзэж байна.

Мөн цар тахлын үед ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэсэн нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, урамшуулах зэрэгт томоохон дэмжлэг болсон тухай ярилаа.

“Очирдагинас” ХХК 50 гаруй нэр төрлийн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд зах зээлийн 30-35 хувийг хангадаг.

“Витафит Инвест” ХХК 13 брэндийн 120 гаруй төрлийн жүүс үйлдвэрлэн, зах зээлийн 45 хувийг дангаар хангадаг юм.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Ерөнхий сайд Дарханы замын ажлын явцыг сар бүр шалгана

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​