fbpx Тунис АНУ-аас цэргийн сургалтын 8 нисэх онгоц авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Тунис АНУ-аас цэргийн сургалтын 8 нисэх онгоц авна

ТУНИС. /Reuters/. Тунис улс агаарын цэргийн хүчнээ шинэчлэх төлөвлөгөөний хүрээнд АНУ-аас цэргийн сургалтын найман нисэх онгоц худалдаж авах гэрээ байгуулсан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас даваа гарагт мэдээлжээ. Сургалтын нисэх онгоц нийлүүлэх гэрээг АНУ-ын Засгийн газар болон "Textron Aviation Defense" компанийн хооронд байгуулсан байна.

Тунисын БХЯ-аас мэдээлснээр, цэргийн сургалтын нисэх онгоцны эхний хэсгийг 2023 оны 3 дугаар сард нийлүүлэх төлөвлөөтэй байгаа бөгөөд 2026 оны 10 дугаар сард бүрэн нийлүүлж дуусах ажээ.

Гэрээний төлбөрийн дийлэнх хувийг АНУ-ын буцалтгүй тусламжаар, үлдсэн хувийг Тунисийн Засгийн газар төлөхөөр тохиролцсон байна гэж "Reuters" агентлаг мэдээлэв.

Э.Нямдаваа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Бага хурлын гишүүд “давхар” дээлний асуудлыг түдгэлзүүлж байжээ
Бага хурлын гишүүд “давхар” дээлний асуудлыг түдгэлзүүлж байжээ
 
“Алдагдсан боломжийн 80 их наядыг экс Ерөнхийлөгчөөс нэхэмжлэх ёстой!“
“Алдагдсан боломжийн 80 их наядыг экс Ерөнхийлөгчөөс нэхэмжлэх ёстой!“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ