fbpx Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 4 секунд

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулж байна

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулав.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт сонсголыг нээж хэлсэн үгэндээ, Нэр дэвшигчдийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, олон нийтийг нэр дэвшигчтэй холбогдуулан санал шүүмжээ хэлэх боломжийг олгох, Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тогтоомжид заасан нээлттэй, ил тод хараат бус, хууль дээдлэх зарчмыг баримтлан нэр дэвшигчийг тодруулах эсэхийг олон нийтэд таниулах зорилготойг онцлов. Энэ нь нэг талдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргээ хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж байгаа харуулах бол нөгөө талдаа шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг тодотголоо.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Д.Ганбат нар Улсын дээд шүүхэд нэр дэвшигчдээс асуулт асууж, тодруулга авсан. Тодруулбал, гишүүд мэдлэг чадвартай, ажлын арвин туршлагатай, хамгийн чухал нь зөв ёс суртахуунтай хүн томилогдох ёстойг онцлоод шүүгчийн зүгээс шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийтгэлийн үр дүн, авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээний талаар байр суурийг тодруулж байлаа.

Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын зарыг нийтэд мэдээлж, холбогдоох хууль, журамд заасны дагуу зохион байгуулсан бөгөөд 18 хоногийн хугацаанд нэр дэвшигчдээс асуух асуулт, саналыг цахимаар болон шуудангаар авсан ба иргэдээс нэр дэвшигчидтэй холбогдуулан тусгайлсан асуулт ирээгүй бөгөөд зургаан иргэн оролцогчоор оролцохоо илэрхийлснээс өнөөдөр Б.Уянга, Э.Эрдэнэхишиг, Б.Төрболд нар нээлттэй сонсголд оролцон, нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдын танилцуулга:

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Дэмбэрэлийн Батбаатар 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй.

Yндэс угсаа: Халх, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсролын байдал:

-1984-1994 онд Нийслэлийн 78 дугаар дунд сургууль,

-1995-1999 онд Их засаг дээд сургуульд эрх зүйч, бакалавр,

-2015-2017 онд Их засаг олон улсын их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-1999-2000 онд “Хүчит шонхор” ХХК-д байцаагчаар,

-2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,

-2001-2002 онд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны зааварлагчаар,

-2002-2004 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн туслахаар,

-2004-2009 онд Сонгинохайрхан дүүргийн шүүгчээр,

-2009-2011 онд Баянгол дүүргийн шүүгчээр,

-2011-2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,

-2017 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нямдоогийн Баярмаа 1978 онд Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй.

Yндэс угсаа: Халх, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсролын байдал:

-1984-1994 онд Хэнтий аймгийн Өндөрхааны нэгдүгээр арван жилийн сургууль,

-1994-1998 онд МУИС-Хууль зүйн сургуульд эрх зүйч, бакалавр,

-1998-1999 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,

-2010-2012 онд Япон Улсын Кюшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,

-2022 онд Япон Улсын Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-1998-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд багшаар,

-2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөхөөр,

-2012-2013 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтнээр,

-2013-2014 онд “Эм ди эс энд ассошэйтс” хууль зүйн фирмд ахлах хуульчаар,

-2014-2015 онд Монгол Улсын хөгжлийн банкны Хууль зүйн газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчаар,

-2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

-2016 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчээр ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Коронавируст халдварын 72 тохиолдол шинээр батлагдлаа
Коронавируст халдварын 72 тохиолдол шинээр батлагдлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​